Төрөлтөд бэлтгэх

By: Admin
2024-12-26
0
693

Эрүүл мэндийн зөвлөгөө

Жирэмсний явц хэвийн байвал төрөлт хүндрэлгүй явагдана. Гэр бүлийн гишүүд эхэлж шинж

тэмдэг, төрөлтийн явцын талаар мэдлэгтэй,  сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байх ёстой. 

Төрөлт эхэлж буй шинж тэмдэг

  • Ууц нуруугаар чилж өвдөнө
  • Шээс ойр ойрхон хүрэх
  • Үтрээнээс салсархаг салиа гарах
  • Хэвлийн доод хэсгээр чангарч бага зэрэг базлалт өгөх
  • Төрөлт эхлэх шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт яаралтай хандаарай.

Төрөлт эхлэхийн өмнө дараах зүйлсийг бэлтгэх хэрэгтэй

  • Хүүхэд хөхүүлэхэд тохиромжтой задгай энгэртэй унтлагын хувцас, задгай энгэртэй гэрийн халат, углааш, гар нүүрний алчуур, толгойн алчуур, сам, сойз, оо, аруйн цэврийн хэрэглэл, аяга халбага, саван, нойтон салфетка, том хүний памферс (2-3 ширхэг).
  • Хэвийн, амар тайван төрөхөд хэрэгтэй эмэгтэй хүний зайлшгүй мэдвэл зохих зүйл бол сэтгэл санааны бэлтгэл юм. Жирэмсний айдсыг хэрхэн давах, төрөх үед зөв амьсгалах, зөв дүлэх, өвдөлт намдаах арга, хэрхэн амрах зэргийг заалгаж, зохих түвшний мэдлэг, дадалтай болсон байх нь чухал байдаг.   

                                                         БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн

                                                                клиникийн эх баригч Б.Цэндсүрэн


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 9 =

Create Account



Log In Your Account