Жирэмсэн үеийн таргалалт

By: Admin
2026-02-22
0
199

  Эрүүл мэндийн зөвлөгөө 

Жирэмсэн үеийн таргалалт гэж юу вэ? Ураг тээсэн эмэгтэй хүний жин байгалаасаа нэмэгдэх ёстой. Эмэгтэй хүний өөрийн жингээс гадна ургийн тээлтийн жин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ жинг мэдэхийн тулд таны эмч сар бүр зүй зохистой байх жинг тогтоож, хянаж өгнө. Харин жирэмслэлтийн саруудад байх ёстой биеийн жингээсээ хэт их байх, гар хөл, гуя өөхлөн таргалахыг жирэмсэн үеийн таргалалт гэнэ. Жирэмсэн үед хэт их таргалсан бол төрсний дараа хэвийн жиндээ эргэж ороход тун хэцүү байдаг. Мөн жирэмсэн үед буруу хооллосноос таргалахаас гадна төрсний дараа хэт огцом таргалах үзэгдэл ажиглагддаг.

ЖИРЭМСНИЙ ҮЕИЙН ТАРГАЛАЛТ ЭХИЙН БИЕД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Жирэмсэн үеийн таргалалтаас үүдэн жирэмсэн болон төрөх үед дараах хүндрэлүүд гарах эрсдэлтэй.

  • Жирэмсэн үеийн цусны даралт ихдэлт
  • Төрөлтийн хүндрэл
  • Жирэмсэн үеийн чихрийн шижин
  • Төрөх хүчний сулрал
  • Жирэмсний үеийн цусны даралт ихдэлт. Жирэмсэн үед цусны даралт ихсэх ба шээсэнд уураг ялгарах шинж тэмдэгүүд илэрч, толгой өвдөх, нүд бүрэлзэх, улмаар жирэмсний хожуу үеийн хордлого, манас таталтаар хүндэрч, эх болон ургийн амьд
  • насанд аюул учрах эрсдэлтэй. 
  • J1

Төрөлтийн хүндрэл

Жирэмсэн үеийн хэт таргалалтын улмаас аарцгийн хөндийн өөхлөг нэмэгдэн төрөх замын хэмжээ багассанаар төрөлтийн саатал үүсч, төрөх үед урагт хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Жирэмсний үеийн чихрийн шижин

Жирэмсний хугацаанд цусан дахь сахарын хэмжээ байж болох түвшнээсээ их болж, чихрийн шижин шинээр үүсч бий болохыг жирэмсний үеийн чихрийн шижин гэнэ.

Жирэмсний үеийн чихрийн шижин ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг боловч хүндэрсэн тохиолдолд шинж тэмдэг илэрч инсулинээр эмчлэх шаардлагатай болдог.

Жирэмсний үеийн чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийн ихэнх нь төрсний дараа хэвийн байдалдаа эргэж ордог бөгөөд хэрэв төрсний дараа цусан дахь сахарын хэмжээ буурахгүй үргэлжилбэл чихрийн шижингийн биеэ даасан эмгэг үүсэх магадлал өндөр болно.

Tөрөх хүчний сулрал

Төрөх үед төрөлтийн үйл ажиллагааны хүч суларснаас болж төрөлт удаашрах, төрөлт эрчимжүүлэх тариа хийх болон кесар хагалгаа хийлгэх эрсдэл үүсдэг. Түүнчлэн төрсний дараа цус алдах магадлал нэмэгдэнэ

J 2 J 3

ЖИРЭМСНИЙ ҮЕИЙН ТАРГАЛАЛТ УРАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

  • 2500 гр-аас бага буюу жингийн алдагдалтай нярай төрөх
  • Дутуу төрөх магадлал нэмэгдэх
  • Дутуу төрсөн нярай нь төрсний дараа гадаад орчинд дасан зохицох чадвар муутай байдаг тул амархан даарч дулаанаа алддаг бөгөөд энэ нь өвчлөл, эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйл болдог.
  • Ургийн хэт бойжилт явагдаж том жинтэй ураг төрөх магадлал өндөрсөнө.
  • Ингэснээр төрөлт удаашрах, ураг бүтэх, мөр тээглэх зэрэг эрсдлүүд нэмэгдэнэ.Дээрх шалтгаанууд нь кесар хагалгаа хийх нөхцөл болно.
  • Эхийн хэвлийд байхдаа цусан дахь сахарын хэмжээ өндөр байсан нярай төрмөгцөө сахарын дутагдалд орж хүндрэх аюултай юм.
  • Ураг хүчилтөрөгчийн дутагдалд орсноос эх дотроо бүтэх, амьгүй төрөх эрсдлийг дагуулдаг.

ЖИРЭМСЭН ҮЕИЙН ТАРГАЛАЛТААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Зөв зохистой хооллох амин дэмээр баялаг хоолыг бага багаар идэх
  • Хөдөлгөөний дутагдалд орохгүй байх өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
  • Сэтгэлийн хямралаас зайлс хийх
  • Хангалттай унтаж амрах
  • J 4 J5

10 сартай буюу 40 долоо хоногтой жирэмсэн эхийн биеийн жингийн зохистой нэмэгдэл.

  • Ургийн жин ойролцоогоор 3-3.5 кг
  • Ихэс ус ойролцоогоор 1 кг
  • Эхийн физиологийн жингийн нэмэгдэл ойролцоогоор 3-4 кг Нийт 7-8 кг бүхэлдээ 10-12.5 кг нэмэгдэх нь хэвийн юмаа.

Ховд БОЭТ. Ахлах зэрэгтэй эх баригч Б.Гэрэлмаа

АУ-ны  магистр Эх баригч А.Оюунгэрэл


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 1 =

Create Account



Log In Your Account