2021 онд Монгол улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож өнгөрсөн. Тус хоёр улсын хамтран ажилладаг салбар байгууллагууд энэ түүхт ойн хүрээнд олон чиглэлийн ажлууд өрнүүлж, “ковид” тахлын улмаас 2 жил шахам хаалттай байсан хил нээгдэн өдгөө хоёр улсын иргэд харилцан зорчих боломжтой болсны учир хоёр тал уулзаж, тэрхүү үйл ажиллагааны талаар дүгнэн хэлэлцэх ажлууд өрнөж эхэлжээ.
2022 оны 4 сарын 12-нд Баян-Өлгий аймагт ОХУ-ын АБНУ-аас ирсэн тус улсын ХАҮТ-ийн болон Сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид хамтарсан уулзалт зохион байгуулж, ОХУ-ын АБНУ болон Монгол улсын баруун бүс нутгийн хооронд худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцаж, АБНУ-ын хэд хэдэн компаниудын үйлдвэрлэсэн олон улсын зах зээлд борлуулж буй экспортын бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, хамтын ажиллагааны саналууд хүлээн авснаас гадна ОХУ-ын АБНУ-ын Сэтгүүлчдийн холбоо, холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монгол улсын Ховд аймаг дахь “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, мөн “Ховдын толь сонин”, www.mongolgarag.mn цахим сайтын редакцийн хамтын ажиллагааны хүрээнд өрнүүлж буй үйл ажиллагааны талаар, түүнчлэн ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны соёрхлоор ОХУ-ын АБНУ-д хэвлэгдсэн сэтгүүлч, “Ховдын толь” сонины эрхлэгч Г.Төрмөнхийн “Мэтгэлцэх үгүүллүүд” орчуулгын номын талаар танилцуулга хийж, уг номын нэг ширхэгийг /хэвлэлийн үйлдвэрээс эцсийн байдлаар баталгаажиж гараагүй боловч тус улсын Сэтгүүлчдийн холбооны төлөөллүүд зохиогчид нь гардуулахаар нэг ширхэгийг авч иржээ/ уг номын зохиогч буюу орчуулсан Г.Төрмөнхөд гардуулсан юм.
“Мэтгэлцэх” үгүүллүүд ном нь гадаадын, гол төлөв Оросын сэтгүүлчид, нийтлэлчдийн шилмэл бүтээлүүдийг /үгүүлэл, нйитлэлүүд/ Монгол хэл рүү орчуулсан бүтээл бөгөөд ОХУ-ын АБНУ гавъяат сэтгүүлч Алексей Сергеевич Ивашкины бичсэн номын өмнөтгөл үгэнд дурьдсанаар “олон улс судлаачид, дипломат ажилтнууд, сэтгүүлчид, мөн их дээд сургуулийн оюутнууд, багш нар тэрчлэн нийт уншигчдад нэн хэрэгтэй бүтээл” болсон ажээ.