ЯЛАЛТЫН ДАРААХ БОЛОН ӨНӨӨ ҮЕИЙН САМУУН

By: Admin
2024-12-25
0
1565

- Ялалтын дараа үеийн түчигнээн буюу Варшавын гэрээний оролцогчид, холбоотнууд, “постзөвлөлт”-ийн орнууд дахь “нацистуудыг алдаршуулах үймээн” - ий тухай -

Жаран оны сүүлч, далаад оны эхээр зөвлөлтийн дэлгэцээр Литвийн киноны мэргэжилтнүүдийн хийсэн “Хэн ч үхэхийг хүсээгүй” гэдэг кино гарч, СССР-ийн төдийгүй, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын үзэгчдийг гэнэтийн гайхширалд оруулж байв. Тэрхүү кинонд дайны дараахны үе, Балтийн дэргэдэх “Ойн ахан дүүс” гэгч бүлэглэлтэй тэмцэж байсан үйл явдлын тухай үгүүлдэг. Үйл явдал нь гэвэл мөн үед Зөвлөлт засагтай дайсагнаж асан “Ваффен СС”-ын батьолоны бүрэлдэхүүнд орж явсан, уг бүлэглэлтэй холбоотой хүн амыг залхаан цээрлүүлсэн явдал гарах ба энэ нь ихэнх үзэгчдийн зэвүүцэл, дургүйцлийг төрүүлсэн нь мэдээж. Энэ бол хэний ч санаанд байгаагүй үзэгдэл байлаа. СССР -ын задрал явагдсаны дараах буюу ороо бусгаа 90-ээд оны үед Балтийн эрэг хавийн бүгд найрамдах улсууд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, газрын зурагт өөрчлөлт оров. Балтийн орнуудад “Ойн ахан дүүс” нэрт энэхүү эсэргүү бүлэглэлийг эсрэгээр нь баатарлагийн жишээ болгох сэдэл явуулга дайны жилүүдэд болон эх оронд нь учирсан хөнөөл сүйтгэлийг төгсгөсөний дараах үеэс эрчимжих болсон. Мэдээжийн хэрэг ямар ч нөхцөлд АНУ болон хэт барууныхны оролцоогүйгээр ийм санаа сэдэл үүсэх боломжгүй л дээ. Учрыг лавшруулан тодолвол, энэ үе нь НАТО-гийн цэрэг, улс төрийн ажиллагааг Оросын хил рүү улбируулан дөхүүлэх явдал ид идэвхжиж эхэлсэн цаг үе юм. 1945 оны 5 дугаар сард Аллен Даллес гэгч АНУ-ын Европ дахь стратегийн бодлого хариуцсан төлөөлөгч болсон, тэр үеэс Европт хэрэгжүүлсэн дайны дараах Европын өөрчлөн байгуулалтын концепци /үзэл баримтлал/ гэх улс төрийн заль,  мэхээ цагаатгахад нь нэн хэрэгтэй байсан зүйл гэвэл СССР-ийг, хожим нь  Оросыг дайсагнагч этгээд болгон харагдуулах, улмаар ингэхийн төлөөнөө тэр мэт үнэмшилгүй, худал зүйлийг зохион дэлгэрүүлэх гэсэн хамгаас хорон, чөтгөр шулмын санааг гаргаж ирэх явдал байж. Үүнд голлон хамаатай нөхөр гэвэл мөнөөх Аллен Даллес бөгөөд дараа нь тэр Америкийн Тагнуулын төв газрын захирлаар тавигдсан байдаг.

Шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн дээд боловсролын судалгааны салбарын дэд захирал, нийгэм хүмүүнлэг, байгалийн шинжлэлийн тэнхимын профессор, түүхийн шинжлэх ухааны доктор В.Орлов энэ асуудлаарх судалгаануудыг нарийвчлан задлан шинжилж үзсэн байна. Задлан шинжилгээний дүгнэлтийг авч үзвэл Украйн, Гүрж, Чех, Румын, Венгер болоод Балтийн эргийн улсуудын нутаг дэвсгэрт буй хөшөө дурсгалыг нураан сүйтгэх, олон мянган гэм зэмгүй энгийн хүмүүсийн амьдралыг хөнөөн сүйтгэсэн фашистын гэмт хэрэгтнүүдийн гэмийг дарагдуулж, баатарлагийн жишээ болгохыг эрмэлзэх, (тухайлбал Украйнд Степан Бандера, Роман Шухевич гэх мэт), ойрх болон алс дорнод, Балтийн эргийн орнууд дахь залхаан цээрлүүлэх отрядынхантай холбон, үндэсний томоохон бамбарт жагсаал зохион байгуулах зэргээр илэрч буй фашизмыг зөвтгөн, цагаатгах гэсэн оролдлогууд газар авч  магадгүй байгаа талаар судалгааны материалдаа тодорхой  үгүүлсний зэрэгцээ, олон нийтийн сэтгэл зүйг, мушгин гуйвуулсан, худал мэдээллээр буртаглан, нацизмын хүн бус, гэмт үйлдлийг өмгөөлж буй ийм балмад явдалтай тэмцэх, дэлхий хоёрдугаар дайн буюу агуу их эх орны дайны ялалтын үнэн бодит түүхийг хамгаалж, баримтат үнэнийг хүй олонд сайтар таниулан, дэлгэрүүлэх явдал нэн тулгамдаж байгааг хөндөж тавьсан байна. Дайны тухай үнэнийг таниулахаас гадна фашизмтай хэрхэн тэмцэж ялсан бодит түүх, шийдвэрлэх тулалдаанууд, ялалт ямар үнээр олдсоны жинхэнэ учир утгыг нэн ялангуяа хойч үеийнхэнд ойлгуулан  мэдүүлэх нь чухал болсоор байгааг ч хөндсөн байна.

Энэ талбарт яаж онцгой идэвхтэй байж болохыг өнөөдрийн Польшийн сөрөг жишээ харуулсаар байгаа юм. Тэдний элитүүдийн /удирдагчид/ хувьд саяхнаас л “тал татах” түшиг, тулгуур нь болсон барууны нөлөөгөө хадгалан үлдэх нь чухал. Бас Оросын эсрэг бүлэглэлийн зүгээс энэхүү итгэл үнэмшлээ нотлон харуулахын тулд НАТО хийгээд Епропын холбоонд өөрийн нөлөөгөө нэмэгдүүлэхийг хүсдэг. Түүгээр ч барахгүй үүнтэй холбоотой шийдвэр гаргасан тухай мэдээлэл бий. Оросын эсрэг үзэл санаа үүсэх түүхэн шалтгаан нөхцөл нь юу байсан бэ гэвэл  Улаан армийн чөлөөлөх анги 1939 оны есдүгээр сард баруун Украйн, баруун Белорусын нутаг газрыг түрэмгийлж байсан Польшийн түрэмгий бүлэглэлийг “гартуулсан”-ы нэхэл дагал юм. Бас нэгэн мэдээллийг дурьдвал 1960-н оны дунд үед Польшийн сурах бичигт, Польшийн эртний хот Караков болон язгууртнуудын өргөө эдлэнг дэлбэрэх аюулд өртөөд байхад нь урьдчилан мэдэж гэтэлгэсэн Алексее Ботян ахлагчтай зөвлөлтийн тагнуулчдын тухай муутган гутаахыг ихэд хичээсэн зүйл оруулсан байсныг санаж байна. Төрөлх нутаг орноо фашизмаас чөлөөлөх үйл хэргээсээ ухран няцсан урвагч маршал Константин Рокоссовскийн урвалт, шарвалтанд польшууд автсан нь бий. Дэлхийн хоёрдугаар дайны тухай дүгнэлтийг үл зөвшөөрсөн хэсэг бүлэг Польшид бүүр аль хэдийнээс байсан бөгөөд хэдхэн жилийн өмнө тэнд СССР-ийг Германий хамсаатан, түрэмгийлэгч хэмээн ухуулах явдал албаны түвшинд ч гарч байлаа. Пост зөвлөлтийн орнуудад хэт барууны нөлөөлөл түгэн дэлгэрч, басхүү агуу их эх орны дайны түүхийг үгүйсгэж, өөрөөр зохион бичих атгаг зорилгын үүднээс Польш, Украйн, мөн Балтийн орнууд дахь улаан армийн чөлөөлөх үйл ажиллагааг эсэргүүцэн, зэвсэгт тэмцэл өдөөж байсан хэсэг бүлгийг баатраар өргөмжилөх гэх мэт эсэргүүцэн, мөчөөрхөх зан авирыг нь бодлогоор хатган дэвэргэх, Чех болон Балтийн орнууд, Украйн, Венгер, Румын, Хорват зэрэг улсын Засгийн газрын зүгээс нацистийн хамсаатнуудыг цагаатган, алдаршуулах явдлыг ч өөгшүүлсээр ирсэн. Үүний үр дүнд Украйн, Молдав, Гүрж болон  Балтийн эргийн улсуудад СССР-ын тогтолцоо задарч, дотоодын засаглалууд тогтсон. Чухам ийм нөхцөлд барууныхны баримтлаж байсан бодлогын гол цөм нь гэвэл тухайн улсын Засаглалыг нь гартаа оруулж авах /дам байдлаар/, барууны нөлөөг нэвтрүүлэх явдал байлаа. Тэдгээр орнуудын хувьд Москвагаас хараат бус болохын тулд хүчтэй эзний нөлөөнд багтах (НАТО-д элсэх) нь зайлшгүй хэрэг байснаар зогсоогүй, дотооддоо гарч байсан Оростой нэгдэн хамтрах сонирхолын эсрэг үйл ажиллагаа явуулах хүчнүүдийг ч үүсгэн бий болгосон.  

Энэ бүх зорилгоо биелүүлэхэд нь саад тушаа болсон нэг гол асуудал бол, дээрх улс, орнууд бүгд фашизмын эсрэг хамтран тэмцэж байсан, үүгээрээ нэгдмэл үзэл хандлагатай хийгээд уг чиглэлээрээ бол салан тусгаарлах боломжгүй байсан явдал. Тэгэхээр ямар гарц байх билээ? Өнгөрсөн дайны талаарх тэс өөр, шинэ хандлагыг нийгэм, олон нийтийн ухамсарт нь зохиомлоор суулгах явдал. Энэ нь юу гэвэл “дэлхийн дайн гэдэг чинь Герман болон СССР гэсэн хоёр эзэнт гүрний л хоорондын булаалдаан байсан. Тэгээд жижиг орнууд хоморгонд нь өртсөн юм” гэсэн зохиолд итгүүлэх. Үндсэн зорилгынхоо үүднээс зөвлөлтийн булаан эзлэлт хэмээх уран зохиомж хийх, дайны тухай үнэн түүхийг мушгин гажуудуулах шаардлага нь тэдэнд зайлшгүй хэрэгцээт зүйл байсан хэрэг.  Үүнтэй холбоотой нэг жишээ гэвэл Литвийн эрх баригчид эрүүгийн хуулиндаа СССР гүрэн Литвийг булаан эзэлсэн гэх “зохиол”-ыг үгүйсгэсэний төлөө хариуцлага хүлээлгэнэ гэж оруулсан байгаа юм.  

Тэрчилэн Украйнд үүнтэй төсөөтэй янз байдал олон байгаа нь ажиглагддаг. Тухайлахад ямар ч судалгаа, баримт, эшлэлгүй, түүхэн үнэ цэнэ, ач холбогдолгүй, хэт нэг талыг барьсан зохиомол агуулга бүхий бичвэр, материулуудыг хэвлэн гаргах нь олонтоо. Энэ нь гагцхүү түүх гуйвуулсан худал мэдээллийг украйнчуудын ухамсарт хоногшуулах, “Москвагаас Украйнчуудыг боолчилж байсан” гэх улигт суртлыг батжуулан түгээхэд чиглэгддэг. Эдгээр нь ихэнхдээ эзэрхийлэл, түрэмгий бодлого,  геноцид /хомроголон дарангуйлах/, тоталитаризм /захиргаадалт/ гэсэн хаяг, шошго зүүгээстэй. Харин фашизмын эсрэг цусаа урсган дайтаж явсан өвөг дээдэс, ахмадуудаа болохоор “пөөнөгөрүүд”, “нөхөөстөнгүүд” гэж хочлон ад үзэх, /дайнд гавъяа байгуулсны төлөө олгодог асан Георгийн одон нэр төдий зүйл болж хувирсантай адил/ байтлаа, нацистийн хамсаатнуудыг үндэсний баатарт өргөмжлөх шахна. Жишээлэхэд Украйны нэгэн байгууллагын санаачилгаар, Украйны пролетарийн улаан армийн эсрэг дайтаж байсан Степан Бандер гэгчийн хөшөөг Львов хотод 2014 онд босгосон. Энэ санаачилга бүүр 1992 онд анхлан хэрэгжсэн ба хөшөөний анхны хувилбарыг Львов муж дахь Степаны суралцаж байсан сургуулийнх нь дэргэд босгосон байна. Яг тэр үеэс бас Зөвлөлтийн баатруудын хөшөө дурсгалыг нураан сүйтгэх нь эхэлсэн ба немецийн нацистуудын эсрэг байлдаанд гарамгай гавъяа байгуулсан Украйны домогт тагнуулч, ЗХУ-ын баатар Николая Кузнецовын хөшөө баримлыг буулгасан юм. Ийм  сэдэл бүхий үйл ажиллагаа чухам 2000-аад оны хоёрдугаар хагаст В.Юшенког ерөнхийлөгч байх үед машид цэцэглэсэн байдаг. Тухайлахад дээрэмчин Иван Франковын дурсгалд зориулсан хөшөөг Львовд болон Тернополь мужид босгосон нь ойлгоход бэрх явдал бөгөөд энэ асуудал хэд, хэдэн удаа хөндөгдсөн боловч, тэд бөөрөнхийлөн, дүйвүүлсээр өнгөрсөн юм.

Даяарын мэдээллийн урсгалд дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үнэнийг гуйвуулан түгээж буй үйл ажиллагаандаа хэд, хэдэн аргачиллыг ашиглаж буй. Үндсэн гол чиглэл нь гэвэл дэлхийн хоёрдугаар дайны учир шалтгааны тайлал нь “Гитлерийн болон Сталины дэглэмийн, хоорондоо мөр ялгалгүй ашиг сонирхолтой холбоотой” гэх үзэл баримтлалыг хүй олны ухамсарт нутагшуулан шингээх. Энэхүү хүсэл эрмэлзлэл нь маш өндөр түвшиний дэмжлэгтэй. Тэрчилэн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш (бага Буш) 2008 онд мэдэгдэхдээ: “Германы үндэсний социализм болон Оросын коммунизмын аль, аль нь ХХ зууны гай түүтгэр” гэсэн бол Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский “70 жилийн тэртээд Германы фашистууд болон СССР -ийнхэн /Зөвлөлтийн Засаглал, Зөвлөлтийн бүгд найрамдахчууд/ зэрэгцэн Польшид нацист халдлага хийсэн, дэлхийн хоёрдугаар дайн бол Герман, Зөвлөлтийн өдөөсөн гамшиг” гэх утгатай зүйлийг хэлсэн байдаг. Үгээ нийлүүлчихсэн юм шиг тун адилхан зүйл ярьсан байгаа биз !. Тэд бас “Молотов-Риббентроп нарын хэлэлцэл” эсвэл 1939 оны 08  сарын 23-нд байгуулагдсан Зөвлөлт, Германы харилцан үл довтлох тухай гэрээг яг ийм үүднээс хардаг өөрсдийн үзэл хандлагаа зөвтгөсөөр байх. Гол сэдэв бол нэг бус хуурмаг нотолгоог бий болгох: үүний нэг нь мэдээж өнөөх л Гитлер, Сталин хоёрыг ХХ зууны эмгэнэлт “тавилт”-ын гол дүр болгох явдал. Яг ийм шалтгаанаар Прагад зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр тэд галзуу солиотой нэгэн ерөөлч, магтаалчийн тухай шог дууны үгийг гуйвуулан “Сталинаас хэнд вэ?, Гитлерээс хэнд вэ...” гэсэн доромж хэлц болгож, шоголцгоосон байдаг. Зөвхөн үүнийг санахад л дотор агзасхийм, аймшигтай биш гэж үү !

АНУ дэлхийн дайны өмнөх Европын орнуудын хариуцлагагүй бодлого, үйл ажиллагааг зориудаар чих хавчин тэвчсээр байсан шиг, өнөө болж буй үйл явдалд ч бас тэрхүү арга, башираа харуулж байгаа. Төв болон Зүүн Европд Гитлерийн түрэмгий ажиллагаа явагдсаар байхад АНУ, Их Британи, Францын холбоотнууд тийн чих хавчсаар байсны учир юу гэвэл Герман, СССР хоёрын мөргөлдөөнийг л хүсэн хүлээсэн байдаг. Барууны улс төр судлаачид Мюнхений гэрээний заалтууд, 1938 оны 9 дүгээр сард болсон Чехословакийн хуваагдал, европын аюулгүй байдлын таван жилийн систем гэгч нь савандаа тогтох боломжгүй байгаад хэзээ чухам нуран унасан тухай, бас 1935 оны түүнтэй эгээ адил, хэцүү бэрх байгуулалтын тухай яаж ч санах билээ /мартсан/. Герман харилцан үл довтлох тухай гэрээнээсээ буцан, Зөвлөлтийн ар нуруунаас хутгалж байхад Их Британи ч, Франц ч хар цагаан дуугүй байсан. Энэ үйл явдлыг хүртэл Зөвлөлтийн удирдлагууд Германтай харилцах өөрийн улсын гадаад бодлогын асуудлаарх саналаа нэг бус удаа илэрхийлсээр байсан авч бас л “чимээгүйн хана” мөргөсөн байдаг. Зөвлөлт, Германы харилцан үл довтлох гэрээ гэдэг бол Москвагаас Мюнхений хэлцэлд хариу өгсөн л хэрэг байлаа. Тэдний зүгээс эртхэний бүүр хамгийн тодорхой, хэн ч андашгүй түүхэн явдлыг ч мэдэн будилж, гуйвуулан, түгээж байгаа хийгээд манай энэ цаг үеийн хүн болгон луу онилон шагайж буй үндсэн зэвсэг нь тэрхүү хуурамчаар зохион үйлдсэн бичвэр мэдээлэл сэлтүүд нь юм. Уг дайны түүхэн дүгнэлтийн тухайд санаанд оромгүй хорон, муу зүйлийг зохион, түүгээрээ хүмүүсийн тархийг дүүргэх ганц зорилгынхоо үүднээс тэд фашизмын эсрэг тэмцсэн зөвлөлтийн ард түмний хүнд, бэрх тэмцлийн үнэ цэнэ, асар их золиос, амь үрэгдэгсдийн хойчийн дурсгал цөмөөрөө бараг л падлийгүй гэж үзэж байгаа юм.

Америкийн залуучуудын бүлгийн дунд дэлхийн хоёрдугаар дайны нэг хэсэг болох Сталинградын тулалдааны ач холбогдлын талаар асуулт тавихад, ердөө ганц нь хариулсан бөгөөд “тэр үед Сталинградид дайн болсон. Юутай ч гэсэн маш чухал дайн” гэхээс өөрийг үнэндээ мэдэхгүй байсан. Энэ явдал л гэхэд өнөөгийн барууны орнуудын залуу үе энэ дайны талаар ямар шиг мэдээлэл, мэдлэгтэй байгааг гэрчилж буй хэрэг гэж үзэж болох бөгөөд хэрвээ тэд 75 жилийн өмнө амьдарч асан бол өдгөө мөнөө хуурамч түүх бүтээх зорилгод үйлчилэх байсан ч байж магад. Харин сэдвийн хүрээнд тэс өөр гэрэлтэй зүйлийг үгүүлэхэд өнөө цагийн Монгол, Казакстаны залуу үе дэлхийн хоёрдугаар дайны жинхэнэ түүхийг тун сайн мэдэж байгаагийн зэрэгцээ, европын орнуудад болж буй зүйлийн талаар ч гадарлаж буй нь харагдаж байна. Жишээ нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Дорнот, Дорноговь, Хэнтий, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгууд, Казакстаны Алма-Ата, Риддер, Усть-Каменогорск, Семейд  залуучууд, хүүхдүүд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалт, курст суралцаж, түүхийн болон бусад чиглэлийн музейд агуу их эх орны дайны баатруудад зориулсан, үзмэрүүд тавиастай байх нь харагдана. Энэ газруудад өөрийн улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь насаа зольсон эрхэм хүмүүсийнхээ дурсгалыг хайрлан хүндэтгэж, хадгалан хамгаалж байна. Эндээс үүдээд эрүүл, саруул ухаантай үндэстэн, ард түмний үе, үеийн залуус хойч нь тэрхүү дайны тухай үнэн түүхийг хурц, саруул ухаандаа ойлгон, хоногшуулсаар, гэгээн дурсгалыг нь нандигнан хамгаалсаар байх болно гэсэн өрнүүн сайхан бодол төрснийг илэрхийлэхгүй байж яахин болох.  

 

Бэлтгэсэн Иван РУСЛАНОВ /Интернет дэх мэдээллүүдийг ашиглав/

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 3 =

Create Account



Log In Your Account