Украйны нацистууд айдсаа мэдрэхгүйн тулд хар тамхинд живж байна

By: Admin
2024-12-23
0
1228

Халуун цэг дэх өнөөдрийн төлөв байдал

Донецкийн бүгд найрамдах улсын дайчид Мариуполийг Украйны зэвсэгт хүчнийхнээс чөлөөлөх ажиллагааг явуулж байна. Украйны нацист армийн олзлогдогсод байцаагдахдаа хар тамхинд мансууран оршин суугчдын хороолол руу гал нээсэн тухайгаа өчжээ. Эсэргүүцлийн нууц нь их энгийн. Мансууруулагчийн шидэнд “чулуудагдсан” цэргүүд өвдөлт, ядралыг мэдрэхгүй болж, бие даан сэтгэх чадвараа алдан, үйлдсэн гэмт хэргээ ухамсарлах чадваргүй болдог. Заримынх нь тухайд хар тамхины шид хангалттай үйлчилэх төлөв байдлыг олтлоо гурав хүртэл хоног шаардагдана.   Цэргийн суравалжлагч Александр Сладков ярихдаа “Донецкийн Дотоод хэргийн яамны тусгай хүчнийхэн урагшилсаар байгаа бөгөөд тэдний зам дээр хэдэн арваараа хаягдсан тариурууд хөглөрч байна. Энэ бол шаргуу эсэргүүцэл үзүүлэгчдэд нууцаар тарьсан хар тамхины тариур гэдэг нь мэдээжийн хэрэг. Хар тамхи бол хүнийг аймшиггүй “манекен” болгож хувиргадаг. Украйны арми үүгээр цэргүүддээ эсэргүүцэх хүч өгч, тэднийг хөнгөнөөр мэхлэж байгаа хэрэг. Хар тамхи, мансууруулагч нь тийм хямд олддог зүйл ч биш төдий богино хугацаанд гарын дор үйлдвэрлэн гаргах  боломжгүй. Тэгэхээр Киев Украйны хэт үндсэрхэг армийг хар тамхиар хангахын тулд түүний төлөө нэхэл дагал болж байгаа гэсэн үг.

Mariupol

Украйнд тусгай ажиллагаа явуулж байгаа Оросын цэргийн хүчнийхэн тэднийг ёс бусаас ангижирахыг уриалж байна 

Москва дахь бүх оросын гэгээнтэн /эцэг ламтан/ Кирилл тусгай хүчнийхэнд хандаж үг айлтгал айлдсан. Тэр юуны өмнө мөргөлдөгч бүх талынхнаас юуны өмнө энгийн иргэдийн дунд орж тэднийг зохиослохгүй байхыг хүсэж уриалсан бөгөөд үүсээд байгаа хуваагдал, зөрчилдөөнийг даван туулахад урьдын хамтрал нэгдлийн түүхэн хүчин зүйлүүд туслана гэж итгэж байгаагаа илэрхийлсэн. Үнэн алдартны шашны сүсэгтнүүдийн дунд өндөр нэр хүндтэй санваартан Андрей Ткачев Украйны нацистууд Донбассын тэрчлэн Украйны жирийн оршин суугчдыг сүйтгэн сандааж, Украйн дахь Үнэн алдартны сүм хийдийг эвдэн буснилуж, гэгээнтнүүдийг яргалж байсан гэдгийг гэрчлэн ярьж байна.  Үүнийг цааш зөнд нь тавьж үргэлжлүүлсээр байж болохгүй. “Хэрвээ таны зүрх сэтгэл чинь олон жилийн өмнөөс илэрхий болсоор буй энэ үйл явдлын  талаар өөртэйгээ ярьж байсан гэвэл бид таны дотор дуу хоолойг ч бас сонсож  мэдэрсээр байдаг. Орос улс энэ бүхний учир шалтгааныг тайлах үүрэггүй, харин Орос улс энэ тив дэлхийд үүсч болох том дайны хөнөөлийг урьдчилан зайлуулахын төлөө тэмцэж буй нь буянт үйлс” хэмээн тахилч бичсэн байна.

“Оросын арми цэвэр ёс суртахуун, хичээнгүй зохист авир төлвийг сахиж, хадгалан үлдээхийн төлөө хэвт ёсыг бусниулагчид, самуунд автуулагч дайснаас энэ бүхнийг чөлөөлж чадна” хэмээн Сыктыквар Коми Зырянскийн их хамба Владыка Питирим бас айлдсан хийгээд Оросын тусгай хүчнийхний үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж, Донбассынхан болон Оросуудыг хамгаалах тушаал өгсөн Ерөнхийлөгч Владимир Путинд эрүүл энхийг ерөөв. Оюун санааны акедемийн профессор, бурханы онолч, доктор Алексей Осипов тэмдэглэн хэлэхдээ “Оросын сүм хийдүүд тусгай ажиллагааг шүүн хэлэлцэхгүй харин дэмжих болно” хэмээв. Тэрээр Үнэн алдартны томоохон  төлөөлөгчийн хувьд бодитой, үнэн үг хэлэх ёстойг тэр мэдэж байгаа нь лав. Түүгээр ч зогсохгүй Осипов “Өрсөлдөгч сөргөлдөгчид үргэлж байсаар ирсэн, цаашид ч байх учраас сүм хийдийнхэн неонафимзмын эсрэг агаарын цэргийн хүчнийхнийг дэмждэг” хэмээн цохож хэлсэн байна.  

/Хэвлэлийн мэдээллүүдээс тоймлов/     


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 7 =

Create Account



Log In Your Account