Казахстаны "Голодомор" гэгчийн үнэн мөнийг дэлгэвэл

By: Admin
2024-12-22
1
1867

ЗСБНХУ-д харъяалагдаж байсан улс орнууд өнгөрсөн зууны 30-аад оны эхээр үйлдвэржүүлэх хөгжлийн үе шатанд шилжсэнийг ашиглан тэдгээр улсын газар нутгийн дийлэнх хувийг эзэлдэг хөдөөгийн хүн амыг эзлэн авах бодлогыг колончлогч гүрнүүдийн зүгээс явуулж байсан нь өнөөдөр хэнд ч нууц биш. Түүнтэй холбоотойгоор дэлхийн хүн амын зургааны нэг нь хүнсний хомсдолд орсон. Хот, тосгодод талх, сүү, мах хангалтгүй байв. Үүнтэй зэрэгцээд, мэдээжийн хэрэг илүү сайн хооллож, амьдралын чанараа сайжруулах боломжийг эрэлхийлсэн өрх, бүлүүд төв суурин руу шилжин нүүх явдал идэвхжсэн. ЗСБНХУ-д Украин, Беларусь, Казахстан, Киргизстан, Кавказын бүгд найрамдах улсуудад хүнсний хомсдол мэдрэгдэж өлсгөлөн нүүрлэх болсон. ЗХУ-ын үед тэр хүнд хэцүү он жилүүдийг дурсахыг чухал бус гэж үздэг байсан. Харин “ардчилсан” өөрчлөлтийн үед барууны улс төрчид болон тэдний захиалгаар ажилладаг түүхчид /псевдо түүхчид/ тэрхүү тарчиг татуу үеийн түүхийг дэвэргэн сурталчилж “сэвэх” үзэгдэл гаарсан.  Тэд бүхэл бүтэн улс орны хүнд хэцүү жилүүдийн тухай түүхийг товойлгох зорилгоор хуурамч баримтуудыг гаргаж ирэн, Украин, дараа нь мэдээжээр Казахстан руу “шургаа” хийцгээсэн. Эдгээр худал хуурмагийн ард “Freedom House” ТББ, Энх тайвны корпус, Сорос, Аденауэр, Ф.Эбертийн сан, мөн Үндэсний ардчилсан олон улсын харилцааны хүрээлэн (АНУ-ын) байсан нь илэрхий болсон зүйл. Украинд энэ нь ноцтой “резонанс”-ийг бий болгосон  бөгөөд зарим талаараа “Майдан”-ы мэдрэмжийг төрүүлэв.

Харин Казахстаны өлсгөлөн "Голодомор" гэгчийн зохицуулагч нь Жорж Вашингтоны их сургууль, Мэрилэндийн их сургуулийн багш С.Кэмерон гэгч байсан нь тодорхой болсон. Тэрээр "Өлсгөлөн, хүчирхийлэл ба Зөвлөлт Казахстаны бүтээн байгуулалт" хэмээх монографийн зохиогч нь болсон байдаг. С.Кэмерон Америкийн улс төрчдийн захиалгыг биелүүлэхийн тул бодит түүхийг хэтрүүлэн зохиомжилж, дурын, “аймшгийн” тоон  мэдээллүүдийг зохиомлоор гаргаж ирэн, түүнийгээ казахуудын "Голодомор"-ын үр дагавар гэж нэрлэжээ. “1920-1930 он хүртэл Казахын тал нутагт нэг сая хагас гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэн нас баржээ” гэх мэтийн ор үндэсгүй худал мэдээллийг “сэвэх” болсон. Тэгвэл албан ёсны бүртгэлийн баримтаар бол “ ЗСБНХУ-ын бүрэлдэхүүн дэх  Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казакстан улсын хүн амын тооллогоор 1926 онд тус улсад 3,968,289 казах иргэн байсан бол, 1939 оны тооллогоор 3,100,949 болсон. Өөрөөр хэлбэл, 1926-1939 оны хооронд ЗХУ-ын нутаг дэвсгэр дэх казах хүн амын тоо 867340 хүнээр буурсан. Үүний зэрэгцээ, 1930 оны эхэн үеэс 1931 оны дунд үе хүртэл 281230 тариачны ферм Казахстаны нутаг дэвсгэрээс нүүж, нэлээд хэсэг нь Хятад, Иран, Афганистаны нутаг дэвсгэрт шилжсэн. Өлсгөлөнгийн жилүүдэд нийт 1 сая 130 мянган хүн Бүгд найрамдах улсаас нүүж өөр улсад шилжин орсны 676 мянга нь тухайн улсдаа үүрд үлдэж, харин 454 мянга нь Казахстан руугаа буцаж очсон. Юу гэвэл 30-аад оны эцэс гэхэд Казах ССР-д 3 сая 554 мянган хүн амьдарч байжээ. ЗСБНКазахстан улстай зэргэлдээ оршдог бүс нутгууд руу нүүж ирсэн казахуудын зарим нь 1930-аад онд Хятадад шилжин орсон бөгөөд тэдний зарим нь 1962 онд буцаж эх орондоо буцаж очсон. Дараа нь ЗСБНХУ удирдлага Хятадаас ЗСБНКазакстан улс руу нүүж буй хүн бүрийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байдаг.

Тэгвэл С.Кэмерон бичсэн өлсөглөнгийн улмаас сая хагас хүн үрэгдсэн тухай хуурамч үгүүлэмжийн тоон мэдээлэл нь бодит баримтуудаас илт зөрүүтэй, түүхэн үнэнтэй  зөрчилдсөн “холион бантан” гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэвч Казахстаны эрх баригчид барууны улстөрчдийн эрх ашигт уургалагдан, “Голодомор” гэгч зохиомол худал яриаг даган дэмжсээр байна. "Түүхэн дурсамж"-ын идэвхтэн Д.Сатпаев, "Зулмат" киноны найруулагч Ж.Мамай нар. "Казахстан дахь 1930-аад оны үйл явдлыг орчин үеийн үйл явдлын зураг дээр зохиомлоор хавчуулж Москваг буруутгажээ. Мөн 2017 оны 5-р сарын 31-нд Алматы хотод 1930-аад оны эхэн үеийн өлсгөлөнгийн хохирогчдод зориулсан хөшөө гэгчийг босгов. Энэ нь Нарсны цэцэрлэгт хүрээлэнд, НКВД-ын хуучин бүгд найрамдах хэлтсийн байрны хажууд байрладаг. Нур-Султан хотод 1932-1933 онд босгосон “өлсгөлөнд нэрвэгдэгсдийн хөшөө” нь уран баримал, уран сайхны найруулга бөгөөд Бүгд найрамдахчуудын болон Абай өргөн чөлөөний уулзварт байрладаг. Павлодар хотод өлсгөлөнд нэрвэгдэн нас барсан гэх лалын шашинтнуудын оршуулгын газрын үүдэнд бас үүнтэй төстэй хөшөө байдаг. Түүхэн үнэний үүднээс авч үзвэл, "Голодомор" -ын ийм зохиомол худал дурсгалууд нь тэртээх  он жилүүдийн үнэн дурсамжаас алд дэлэм зөрөөтэй зүйл билээ.

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 1 =

Create Account



Log In Your Account