Сум хөгжүүлэх сангийн үр дүнд бодитой дэвшил гарах уу?

By: Admin
2024-12-23
0
944

“Ховдын толь сонин” ТББ нь Бест хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Ховд аймгийн Сум хөгжүүлэх сангийн үр дүнг шинжлэх нь” төслийн хүрээнд, тус аймгийн Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд цогц шинжилгээ, үнэлгээ хийж, энэ ажлын явцад 2021 оны 5 сарын 27-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлэг ЖДҮГ, аймгийн ИТХ, ЗДТГ, бүх сумдын засаг дарга, мэргэжилтнүүд, Ховд аймагт тухайн чиглэлээр анхаарал хандуулж ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж тодорхой шийдлийг гаргасан.

Тэрхүү шийдлийн хүрээнд явагдсан нэг чухал ажил нь хийгдсэн судалгааны дүгнэлт, бусад хүчин зүйлд тулгуурлаж, мөн аймгийн хэмжээн дэх холбогдох байгууллага газрууд, иргэдээс нэмэлт санал цуглуулан нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлэг ЖДҮГ дээр боловсрогдож буй шинэчилсэн төсөлд тусгуулах саналыг бэлтгэн хүргүүлэх явдал байсан юм. Ховдын толь сонин ТББ тэрхүү саналыг бэлтгэн, 2021 оны 6 дугаар сарын эхээр тус газарт хүргүүлж, улмаар нөлөөлөл үзүүлж, хамтран ажилласны үр дүнд шинэчилсэн журамд тусгуулахаар өргөн барьсан уг саналуудын дийлэнх нь журмын төсөлд тусгагдаж чадсан байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлэг ЖДҮГ аас хариуг албан бичгээр ирүүлэхдээ хүргүүлсэн саналуудын аль, алийг нь яаж тусгасан талаар тодорхой тайлбарлажээ. 

Энэ нь аливаа чухал асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, тодорхой түвшинд мэргэшсэн иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын хувьд төрийн бүх шатны байгууллагатай хамтарч, хүссэн үр дүнд хүрч болох боломж байгааг харуулахуйц нэг жишээ гэж болно. Гэвч аймгийн түвшинд энэ тухайд төр захиргааны байгууллагын хариуцлага, сул хэвээр байна. “Ховдын толь сонин” ТББ-аас хийгдсэн судалгааны үр дүнд үндэслэсэн дэлгэрэнгүй санал зөвлөмжийг 2021 оны 6 сарын 07-нд аймгийн ИТХ болон Засаг дарга, Жаргалант сумын ИТХ, Засаг даргад хүргүүлж, улмаар тухайн асуудлаар ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллаж байгааг удаа дараа тодруулахыг хичээсэн авч, одоо болтол албан ёсны хариу байхгүй байсаар байгаа юм. Тэгэхээр ард түмний буюу төсвийн хөрөнгөөр санхүүжин, зарцуулагддаг аливаа сангууд, хөтөлбөр төслүүдийн үр өгөөжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронуй болгох, ил тод байдлыг дээшлүүлэх, оролцоог шинэ шатанд гаргах тухайд тал, талаасаа хамтарсан дорвитой, үр нөлөөтэй ажлууд үгүйлэгдэгдэж байна гэж дүгнэж болохоор байна.

Аймгийн ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газар, мөн сумуудаас ирэх хариу мэдээлэл, бодит нөхцөл байдалтай уялдуулан, цаашид зохицуулалтын ямар шийдэл гаргах, тодорхой алхам хийх талаар Ховдын толь сонин ТББ-ээс судлахын дашрамд, энэ асуудалд анхаарлаа хандуулж, үр нөлөөтэй алхам хийхэд хамтран оролцохыг төрийн болон иргэний нийгмийн байгууллага, холбогдох бусад газрууд хийгээд иргэд олон түмэнд уриалж байгаа юм. 

Сум хөгжүүлэх сангийн үр дүнг шинжлэх нь төслийн хүрээнд мэдээлэв

bichihg ZD 1

ITH

 Jar 1

 Jar 2


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 5 =

Create Account



Log In Your Account