Парчин туульчийн 1913 онд бичсэн "Ховдын тулалдааны тууль"

By: Admin
2024-12-25
0
1966

1912 онд АМАРСАНААГИЙН АЧ ТӨВСАНАА хэмээх ДАМБИЙЖАНЦАН Баруун Монголд ирээд Тусгаар тогтнолын тунхагийг хэрхэн тунхагласан тухай "Ховдын тулалдааны тууль"-д тэмдэглэж үлдээжээ.

ПАРЧИН ТУУЛЬЧ 1913 ОНД БИЧСЭН ХОВДЫН ТУЛАЛДААНЫ ТУУЛЬ:

Манжийн хааны засаглалын төгсгөлд
Шүтээн уул Сүмэрийн баруун талд
Ариун Богда гэгээн эдүгээ засаглаж,
Хүчирхэг хаан улс тогтож байхад,
Будда бурханы итгэл өргөн дайдад тархаж
Аюул зовлонгүй жаргал дэлгэрээд
Ард олон аз жаргалтай болоод,
Ард түмэний хүсэл мөрөөдөл биелэв.

Мөн эдүгээ
Богда Өндөр гэгээний хоёрдугаар сарын хорин дээр
Хүчирхэг дайчид шиг
Хар Махакала бурханы хүчийг агуулсан 
Бүсэндээ маузер буу хавчуулж, нуруундаа урт буу мөрлөсөн
Хоёр лам хоёр төмөр тоногтой тэмээ унуж ирлээ.

“Би хатан хаан, хүчирхэг дайчидын нутагаас ирлээ
Би Их Монголчуудаас гаралтай,
Би Ижил мөрөний нутагт амьдардаг, 
Би Ирчис голын уснаас уудаг
Би маш олон хүчирхэг дайчидтай,
Би маш их баялагтай
Би одоо миний буурай Ойрадын ард түмэн та нартай уулзахаар ирсэн,
Сүүлчийн тулалдаанд тулалдах цагт 
Бид өстөн дайсанаа бутниргэх болно.
Та нар хамт үлдэх үү,
Миний төрөлхи нутаг 
Алтай, Эрчис, Хобог-Сайр, Эмээл, Бору тала, Алатау
Энэ бүх газар нутаг
Нэг ойрадын төрөлхи нутаг юм.
Би Амарсанаагийн ач хүү байна.
Махакала-ийн хойд дүр би
Маралбаши морио унуж ирэв,
Намайг Дамбэй-жанцан гэдэг,
Миний зүрх сэтгэл төрөлхи Ойрад нутагтаа тэмүүлж байна.
Би эх нутагтаа хаа сайгүй эрх чөлөөтэй явахыг хүсэж байна.
Ойрадууд та бүгдийг аз жаргалтай амьдруулахын тулд
Одоо би дайчидаа цуглуулахаар ирлээ” гэж
Тэдний нэг нь зарласан.
........
........

Эх сурвалж: Б.Я.Владимирцов. Монголо-Ойратский героическии эпос. Л. стр - 37.

Тэрээр 1913 оны намар эрдэмтэн Владимирцовын захиалгаар 1912 онд монгол ойрдын цэрэг манж хятадын эсрэг дайтаж Ховд хотыг эзлэн авсан тухай тууль зохиосон байна. Энэ бол монгол туулийн өнө удаан жилийн түүхэнд гарсан шинэ үзэгдэл байсан"
Б.Я.Владимирцов М.Парчины авъяас билгийг өндөр үнэлж "Олон газраар явж их юм олж тэмдэглэж авлаа. Сайн сайн туульч тааралдах юм. Гэхдээ их Парчин хавьгүй илүү юм" гэж тэмдэглэж байв.
Парчин туульчийн зохиосон Ховдыг чөлөөлсөн тухай туулийг академич Б.Я.Владимирцов 1913 онд бичиж аван орчуулсан агаад тэнд Жа ламын тухай мөрүүд байдаг ажээ.

Түүхэн нийтлэл бичсэн: БОДОНГУУД М.ДӨШ.

Орчуулгыг харах


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 10 =

Create Account



Log In Your Account