Стандартыг мэддэг болцгооё-II

By: Admin
2024-11-06
0
384

Мэдлэгт суурилсан хэрэглээ

Ховд аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдан хэрэгжиж буй “Стандарттай Ховд” хөтөлбөрийн хүрээнд манай редакци хэрэглэгчдийн мэдвэл зохих стандартын шаардлагуудын талаар цуврал мэдээлэл өгөхөөр Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран ажиллаж байна. Энэ удаад уншигчид, хэрэглэгчид та бүхэнд орон сууцны барилгад тавигдах стандардын үндсэн шаардлага, мөн орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачилал стандартын тухай хэрэгцээт мэдээллийг танилцуулахаар бэлтгэлээ. Уншигчид та бүхэн төрөл бүрийн стандартын тухай мэдээллийг /www.etsandard.gov.mn/ цахим сайтаас аваарай.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS 6058 : 2009

ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ДОТОРХ СУУЦНЫ ТАЛБАЙ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Хамрах хүрээ ба хэрэглэх хүрээ

1.1 Орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тооцох арга зүйг тодорхойлоход хамаарна.

1.2 Орон сууцны барилгын дундын өмчлөлийн талбайн хэмжээг тооцоход энэхүү стандартыг хэрэглэнэ.

3 Нэр томьёо ба тодорхойлолт

Энэ стандартад хэрэглэх нэр томьёо, тодорхойлолтыг дараах утгаар ойлгоно.

3.1 Сууцны зориулалттай талбай - дангаар өмчлөх сууцны зориулалттай хэсэг

(зочны, унтлагын, хүүхдийн, ажлын г.м.)-ийн талбай хамаарна /1а - зураг/.

3.2 Сууцны бус зориулалттай талбай - дангаар өмчлөх сууцны бус зориулалттай

хэсэг (гал тогооны, хооллох өрөө, ариун цэврийн болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулах, ханын (хувцасны) шүүгээ,)-ийн талбайг тооцно /1а- зураг/;

3.3 Сууцны бус зориулалттай туслах талбай- лоож, тагт, террас, веранд гэх мэт

бие даан орших чадваргүй сууцны барилгын туслах бүтээцийн талбай хамаарна.

3.4 Сууцны нийт талбай - сууцны зориулалттай талбай, сууцны бус зориулалттай

талбай болон туслах талбайн нийлбэр байна. Гэхдээ лоожийн талбайг 0,5; тагт,

террасын талбайг 0,3 гэсэн илтгэлцүүрээр бууруулан тооцно. /1а, 1б -зураг/

3.5 Лоож - барилгын гадна ханаас илүү гараагүй гурван талдаа ханатай, хучилттай ил

тасалгааг; /4-р зураг/

3.6 Тагт - барилгын гадна ханаас илүү гарсан, консоль буюу баганан тулаастай, хоёр

гурван талаараа хайс, хашлагатай тавцанг; /4-р зураг/

3.7 Террас - барилгад залгаж барьсан, эргэн тойрондоо хайс, хашлагатай, (дээвэртэй

байж болно), доод давхрын дээвэр дээр буюу газраас дээш нэг буюу хэдэн

гишгүүрийн дээр байрласан том хэмжээний задгай талбайг; /3-р зураг/

3.8 Веранд - барилгын үндсэн дээвэрт багтсан буюу барилгад залган барьсан

дээвэртэй, хоёр болон гурван талыг нь шиллэсэн халаалтгүй тасалгааг; /2-р зураг/

3.9 Агуулах - эд зүйлс хадгалахад зориулагдсан тасалгааг

1 Орон сууцны барилгын доторх сууцны нийт талбайг хэмжих

7.1  Орон сууцны барилгын доторх сууцны нийт талбай нь  2-р хүснэгтэд заасны дагуу тухайн сууцны ашиглаж болох бүхий л өрөө, тасалгаа, талбайн нийлбэр байна.

2-р хүснэгт - Орон сууцны барилгын доторх сууцны нийт талбай 

№ 

Өрөө, тасалгааны нэр 

Талбайн  хэмжээ, м2

Тайлбар 

Сууцны зориулалттай талбай

 

1

Зочны

S1

 

2

Унтлагын

S2

 

3

Хүүхдийн

S3

 

4

Ажлын

S4

 

Сууцны бус зориулалттай талбай

 

5

Гал тогооны

S5

 

6

Хооллох

S6

 

8

Ариун цэврийн

S7

 

9

Агуулах

S8

 

10

Хонгил

S9

 

11

Угаалгын

S10

 

Сууцны бус зориулалттай туслах талбай

 

12

Лоож  

SЛ

0,5 гэсэн илтгэлцүүр хэрэглэнэ 

13

Тагт

SТ

0,3 гэсэн илтгэлцүүр хэрэглэнэ 

14

Террас

SТе

0,3 гэсэн илтгэлцүүр хэрэглэнэ 

15

Веранд

SВ

 

SC НИЙТ = S1+S2+S3 + ...+ S10+ 0,5SЛ + 0,3SТ + 0,3SТе + SВ

SС НИЙТ

Тухайн сууцны нийт талбай 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 3 =

Create Account



Log In Your Account