Баруун Монгол судлалын олон улсын чуулган 14 дэх удаагаа болно

By: Admin
2024-12-23
0
1833

“Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний хэл соёл” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг анх 1993 онд санаачилан явуулж, түүнээс хойш хоёр жил тутамд нэг удаа, Баруун Монгол, ОХУ-ын Алтайн хязгаар, Баруун хойт Хятадад ээлжилэн зохион байгуулагдаж хэвшсэн бөгөөд өдгөө Монгол улсын Ховд аймагт, баруун бүсийн ууган их сургууль болох Ховд их сургуулийн түүхт 40 жилийн ойн хүрээнд явагдах юм.  

Энэ удаагийн хуралдаанд Монголын их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагуудаас гадна ОХУ-ын Алтайн хязгаар, Алтайн бүгд найрамдах улс, БНТува Улс, БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжааны их сургууль, Баруун хойт Хятадын Их сургууль болон дотоод гадаадын бусад шинжлэх ухаан, боловсролын байгууллагын эрдэмтэн судлаачид оролцохоор байна.

Нэгдсэн хуралдааны үндсэн илтгэл нь Ховд их сургуулийн захирал асан, БОАЖ-ын сайдын зөвлөх, Байгаль орчны гавъяат ажилтан Г.Нямдаваа, ОХУ-ын Томскийн Үндэсний их сургуулийн захирал асан, тус сургуулийн зөвлөх профессор А.С.Ревушкин нарын хэлэлцүүлэх Ховд их сургууль, мөн Томскийн их сургуулийн шинжлэх ухаан боловсролын талбарт гүйцэтгэж буй үүрэг, хувь нэмрийн тухай сэдэв байх бол, доктор, профессор О.Мөнхтогтох, З.Бурмаа нарын байгалийн ухааны судалгааны илтгэл, доктор, профессор Б.Нямдорж, доктор, дэд профессор А.Батсуурь, Г.Пүрэвдорж нарын Баруун Монголчуудын түүх хэл соёлын судалгааг тоймолсон илтгэлүүд дараалан хэлэлцэгдэнэ.    

Нэгдсэн хуралдааны дараагаар:

            Байгалийн нөхцөл, нөөц ашиглалт /чиглүүлэгчид: Г.Нямдаваа /Байгаль орчны гавъяат ажилтан, БОАЖ-ын сайдын зөвлөх, Ч.Лхагвасүрэн /Ховд их сургуулийн зөвлөх профессор, Газар зүйн ухааны доктор//

Биологийн олон янз байдал, эко системийн хамгаалал /чиглүүлэгчид: О.Мөнхтогтох ДБХСангийн Монгол дахь Хөтөлбөрийн газарт байгаль хамгааллын мэргэжилтэн, доктор, дэд профессор, Б.Гантөмөр /Ховд их сургуулийн багш, доктор, дэд профессор// 19 илтгэл

Хими технологи ба инноваци, /чиглүүлэгчид: Ховд их сургуулийн байгаль шинжлэл технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор, Д.Өнөрнасан Ховд их сургуулийн багш доктор/,

            Түүх, хэл соёл, угсаатан судлал /чиглүүлэгчид: Б.Мөнхөө БНХАУ-ын Лянжоугийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхлэсэн дэд захирал, доктор, профессор, Ховд их сургуулийн багш, доктор, дэд профессор/ 50 илтгэл

            Боловсрол судлал, нийгмийн асуудал /чиглүүлэгчид: Х.Цэдэв Монгол улсын гавъяат багш, доктор, профессор, Боловсролын акедемийн жинхэнэ гишүүн, О.Мөнхжаргал Ховд их сургуулийн сургалтын бодлого эрхлэсэн дэд захирал, доктор/ гэсэн дөрвөн салбар хуралдаан явагдах юм.

Эрдэм шинжилгээний хурал урьд урьдныхаас илүү өргөн бүрэлдэхүүнийг хамарч, илүү олон сэдвээр илтгэл хэлэлцэгдэхээр байгаа нь урьдчилсан хөтөлбөрөөс харагдаж байна.  

Тэрбээр “Байгалийн нөхцөл, нөөц ашиглалт” салбар хуралдаанд 40 гаруй илтгэл, “Биологийн олон янз байдал, эко системийн хамгаалал” салбар хуралдаанд 20-оод илтгэл,  “Хими технологи ба инноваци” салбар хуралдаанд 40-өөд илтгэл, “Түүх, хэл соёл, угсаатан судлал” салбар хуралдаанд 50 гаруй илтгэл, “Боловсрол судлал, нийгмийн асуудал” салбар хуралдаанд мөн 50-аад илтгэл хэлэлцүүлэхээр дотоод, гадаадын судлаачид мэдүүлгээ ирүүлсэн ажээ.  

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 4 =

Create Account



Log In Your Account