"Цайны зам"-ын үйл явц: Түүх ба орчин үе сэдэвт олон улсын II ЭШХ-ын удирдамж

By: Admin
2024-12-22
0
1793

Зохион байгуулагч: Ховд аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Ховд их сургууль, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Зохион байгуулах газар: Монгол Улс, Ховд аймаг, Ховд хот Хугацаа: 2019 оны .08.. дүгээр сарын ..16..-ны өдөр Үндэслэл: Ази, Европ, Африк тивүүдийг холбосон “Торгоны их зам” нь Италийн Венец хотоос Хятадын хуучин нийслэл Чань ань (одоогийн Сиань) хүртэл 6400км орчим үргэлжилдэг. Монголын анхны төр улс Хүннү гүрний үеэс эхлэн дараа дараагийн түүхэн үеүдэд эн тэргүүнээ анхаарал хандуулдаг, стратегийн чухал ач холбогдолтой асуудал нь торгоны замын худалдаанд хяналт тавих, нөлөөгөө тогтооход оршиж байлаа. “Торгоны их зам” нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг монголчуудын хувьд суурьшмал орны бараа таваараар өөрсдийгөө хангах, улсын санхүүг нэмэгдүүлэх чухал эх үүсвэр байсны дээр хүчтэй өрсөлдөгчдөө эдийн засгийн талаар нөлөөндөө барих, эн тэнцүү харилцаа тогтоох улс төр, эдийн засгийн чухал хүчин зүйл болж иржээ. Монголын эзэнт гүрний үед эл зам нь ямар ч аюулгүй, чөлөөтэй зорчих бүх боломжийг хангасан жинхэнэ утгаараа арилжаа наймаа бүх талаараа хөгжих боломжийг бүрдүүлж өгснөөрөө өрнө дорны орнуудын худалдаанд төдийгүй соѐлын харилцааг шинэ шатанд гаргаж өгсөн түүхтэй. “Торгоны их зам”-аас Энэтхэг, Орос, Араб, Түвэд зэрэг улсууд руу салаалсан салбар замууд олон буй болсны дотор хамгийн том нь “Цайны зам” юм. “Цайны зам” нь Хятад, Оросыг холбосон худалдааны зангилаа бөгөөд өнөөгийн монгол орны нутгийн баруун хэсэгт Алтайн нурууны зүүн хаяагаар Ховд хотыг дайрсан нэг салаа зам байв. Ховд хотыг дайрсан “Цайны зам” нь өвөрмөц өв соѐлын онцлогоо хадгалсан угсаатны олон бүлгүүдийн дундуур дайран гарах учир соѐлын хувьд ихээхэн сонирхолтой байсаар иржээ. Учир нь ЮНЕСКО-гийн соѐлын өвд бүртгэгдсэн тууль, цуур, хөөмэй, бий биелгээ зэрэг гайхалтай өвүүд энэ замын дагуух ард түмний дунд уламжлагдан өвлөгдөж иржээ. Зорилго: “Цайны зам”-ыг дагасан улс төрийн бодлого, геополитик, худалдаа арилжаа, угсаатны соѐл тэдгээрийн түүхэн уламжлал, үр дагавар, ирээдүйн чиг хандлага юу болох талаар судлаач эрдэмтдийн судалгааны үр дүнг нэгтгэн хэлэлцэх зорилготой. Ийнхүү шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлаж байж дэлхий ертөнц даяарчлагдаж буй өдгөө цаг үед Монгол Улс тэр дундаа Баруун бүсийн тулгуур Ховд хот цаашдаа өнгөрсөн түүхээс сургамж авч, өнөө цаг үетэйгээ харьцуулан, ирээдүйг харсан тулхтай бодлого боловсруулах боломж бүрдүүлэх юм.

Хурлаар хэлэлцэх үндсэн асуудлууд:

1. “Цайны зам” дахь улс орнуудын уламжлалт оролцоо, өөрчлөлт, чиг хандлага

2. “Цайны зам” –ын улс төр, эдийн засаг, соѐлын түүхийн асуудлууд

3. “Цайны зам”-ын дагуу аялал жуулчлал болон бусад салбарыг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл

4. “Цайны зам”-ын дагуух ард түмний соѐлын өв судлал: тууль, цуурын судалгаа

Бүртгэх хугацаа: Хуралд оролцох хүсэлтэй байгууллага, судлаачид дор дурдсан мэдээлэл, өгүүллийн товчлолыг монгол, орос, англи хэлний аль нэгээр 2019 оны 08 дугаар сарын 14-ны дотор зохион байгуулах хороонд илгээнэ үү! Хуралд биеэр болон илтгэл (эчнээ)-ээр оролцож болно.

Оролцогчийн илгээх мэдээлэл: 1. Овог, нэр 2. Улс, хот 3. Харьяалагдах байгууллага 4. Албан тушаал, эрдмийн зэрэг цол 5. Харилцах утас, факс, электрон шуудан 6. Гадаад паспортын хувь, хүчинтэй хугацаа (гадаадын иргэн) 7. Илтгэлийн сэдэв, товч агуулга

Хурлын хэл: Монгол, англи. Цахим хаяг: purevsuren.khu@gmail.com, purevdorj_73@yahoo.com gulgooamarzaya@gmail.com

Шуудангийн хаяг: Монгол Улс, Ховд аймаг, Ховд хот, Жаргалант сум, Ховд их сургууль

Утас: +976-89980699, +976-99060659, +976-99967723, +976-99038342, +976-99336943

ХОВД ИХ СУРГУУЛЬ НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 9 =

Create Account



Log In Your Account