"Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй"

By: Admin
2024-11-23
0
1922

(Сэтгүүлзүйн судлаач доктор Т.Баасансүрэнтэй ярилцав)
-УИХ-ын дарга М.Энхболд таны бичиж нийтлүүлсэн судалгааны өгүүлэлтэй заргалдаж нэр төр, ажлын алдар хүндэд халдаж гутаан доромжилсон гэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан гэж сонслоо. Үнэн юм уу?
- Үнээн, шороон нохой жилийн ажлын анхны өдөр шүүхээс мэдэгдэл хүлээж авсан. Өнгөрсөн тахиа жилийн хоёрдугаар хагасад миний хийсэн томоохон судалгааны ажил. “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Монголын мэдээ”, “Улстөрийн тойм” “Үндэсний шуудан”, “Өглөөний сонин” зэрэг өдөр тутмын долоо найман сонины 120-иод нийтлэлд ажиглалт хийж үнэлгээ дүгнэлт өгсөн 140-өөд хуудас судалгааны материалыг бэлэн болгоод байгаа билээ. Агуулгынх нь хураангуй 14,5 хуудсыг нь сонинд нийтлүүлсэн юм.
“Зууны мэдээ” сонины 2018 оны № 3 /5710/, ба № 5 /5715/-д миний бичиж нийтлүүлсэн “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ТАЛААРХ ЗАРИМ САНАЛ БОДОЛ, ҮР ДҮН БА СУРГАМЖ” нийтлэл нь 2017 оны VII-X сарын дээрх нэр бүхий өдөр дутмын сонинуудад нийтлэгдсэн иргэд сонгогчид, түүний дотор МАН-ын гишүүд дэмжигчдийн санал сэтгэгдэл, өдөр тутмын сонинуудын өөрсдийнх нь судалгаа шүүмжийн нийтлэлүүдэд тулгуурлан хийсэн сэтгүүлзүйн судлаачийн судлагааны бүтээл. Иш татсан баримтуудын эх үүсвэр нь тодорхой. Өөрөөр хэлбэл монголын чөлөөт хэвлэлүүдэд дурдагдсан үнэн бодит баримтуудыг судлагаандаа ашиглаж, судалгааны үр дүнгээ иргэд сонгогчдод, бас улстөрчдөд хүргэсэн хэрэг юм. Сургамжтай байх болов уу гэж бодсон хэрэг.
М.Энхболд дарга төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй, хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчийнхөө хувьд иргэд сонгогчдоос хэвлэлээр дамжуулан өгч буй үнэлэлт, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж засаж залруулахын оронд ардчиллын үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг шүүхдэлцэхээр заргалдаж байгаад ихэд гайхаж бас харамсаж байна.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, МАН-ын даргын албан тушаалаас огцорсон нь М.Энхболдын нэр төр, алдар хүнд болон намын даргын ажил хэргийн нэр хүнд иргэд, сонгогчид, намын хамт олныхоо дунд ямар түвшинд байсны бодит хэмжүүр, няцаагдашгүй нотолгоо шүү дээ. Энэхүү бодит үр дүн, үнэлэмжийг шүүхийн шийдвэрээр өөрчлөн сэргээх боломжгүй. Иргэд сонгогчид өөрсдийн үнэлгээ дүгнэлтээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өгсөн өөрсдийн саналаараа нэгэнт илэрхийлчихсэн. 
.
-Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж байгаа гэсэн. Таны судалгааны өгүүлэлд тийм зүйл орчихсон юмуу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд өрнөсөн санал шүүмжүүд нь дээр дурдсан өдөр тутмын сонинуудад ихэд дэлгэрэнгүй тусгалаа олжээ. Монголын сонинууд чөлөөт хэвлэлийн зарчимд үнэнч байж чадсан байна. Тэдгээрийг нэгтгэн судлаж үзэхэд, М.Энхболд 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан намын даргын хувьд Ерөнхий сайдын албыг хүлээн авч ард түмэндээ өгсөн сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой байлаа. Тэгсэнгүй, үүнд нь олон хүн эргэлзэн гайхалзсан байна. Сонгуулийн ялалтдаа хэт бяралхаж, бусад нэр дэвшигчиддээ боломж олголгүй намын даргаараа түрий барьж Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшсэн нь уучилж болшгүй алдаа болжээ. Ж.Эрдэнэбатын засгийн газрын алдаатай бодлого, бүтэлгүйтэл, оновчгүй томилгоо, улс орны нийгэм-эдийн засгийн байдлаас үүдэлтэй эргэж буцсан шийдвэрүүдийн улмаас иргэдийн санал бодолд гарсан өөрчлөлтийг бодитойгоор үнэлж дүгнэж чадсангүй. Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудаас явуулсан санал асуулга, социологийн судалгааны бодит үр дүнд ач холбогдол өгөлгүй, намын байгууллага, гишүүдийнхээ хэвшиж тогтсон зохион байгуулалт, урьд хожид байгаагүй их хэмжээний мөнгөнийхээ хүчинд хэт эрдсэн нь нэр дэвшигчийг ялагдалд хүргэжээ гэж төвийн сонинуудад бичсэн байна. Энэ алдаа нь түүнийг МАН-ын даргын албан тушаалаас огцрох үндэслэл болж цаашдын ирээдүйдээ хор уршигтай, өөрөөр хэлбэл лидер улстөрчийн хувьд “авсныхаа нүхийг урьдчилан зэхсэн” бодлогогүй алхам болсон гэж хэлэхэд хилсдэхгүй юм. 
Сонгуулийн сурталчилгаа, санал хураалтын явцад нэр дэвшигч М.Энхболд СЕХ-ны хүчийг ашигласан, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг хууль бус өдөөн хатгалгыг зохион байгуулсан гэх хардлага олон түмний дунд маш хүчтэй тархсан нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн байдаг
“60 тэрбумын” бичлэгээр дэлгэгдсэн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн “Бид “ХАР МАШИН”-ы учрыг олчихсон шүү дээ, даргаа” гэсэн сайрхал нь уг машины тохируулга, нууцлал, ажиллагааг хариуцсан СЕХ-ны оролцоогүйгээр “учрыг олчих” зүйл биш бөгөөд сонгуулийн санал тооллогын эцсийн мөчид буюу унтаад босоход М.Энхболдод олон мянган санал огцом нэмэгдсэн нь “амьгүй албатаар санал нэмсэн”, “санал луйвардсан”, “хар машиныг хакердсан” гэх хардлага, дургүйцлийг нийгэмд газар авахад хүргэсэн гэж үзэх бүрэн үндэстэй хэмээн хэвлэлүүдэд бичжээ. Иргэд сонгогчид, түүний дотор сэтгүүлчид хардах, хардлагаа төрийн холбогдох байгууллагуудаар шалгуулах эрхтэй. Харамсалтай нь эрх бүхий байгууллагууд энэ мэт асуудалд хашин хойрго хандаж нэг бус тохиолдолд шалгаж магадлахаас цааргалж байгаа нь иргэдийн сэжиг хардлагыг улам л лавшруулсан байна. 
Сонгуулийн явцад хууль хяналтын байгууллагуудын тэгш бус хандлага иргэд сонгогчдыг хамгийн ихээр бухимдуулж байсныг, энэ хэрээр МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын нэр хүнд тасралтгүй унаж байсныг тухайн үеийн санал асуулга, судлагааны дүнгээс харж болно.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль иргэдийн саналыг худалдан авах гэсэн эрээ цээргүй оролдлогоороо рекорд амжилт тогтоосныг бүх нийтээрээ мэдэж байгаа шүү дээ. Нийтлэлд мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаар ганцхан М.Энхболдыг онцлоогүй, бүх нэр дэвшигчдэд тэгш хандсан. Харин хууль хяналтын байгууллагынхан тухайн цаг үедээ тэгш бус хандсан нь үнэн. Төрийн эрхийг хууль бусаар булаан авах, төрийн албыг наймаалцах гэмт санаархлыг илчилсэн 60 тэрбумын бичлэгийг Ц.Сандуй гэдэг хүн өөрөө хүлээн зөвшөөрч ярилцлага өгсөөр байхад цагдаа, тагнуулын байгууллага шалгаагүй атлаа уг бичлэгийг хийж, үнэн бодит байдлыг иргэд сонгогчдод илчилсэн иргэн Доржзодовыг хамгаалалтад авах шаардлагатай гэдгээр халхавчилж баривчлахаар улайран дайрсныг ард түмэн нүдээрээ харсан. Арай мартаагүй байгаа байлгүй дээ. Прокурорынхан төрийн албыг наймаалцах гэсэн 60 тэрбумын дуулиант хэргийг батлагдахгүй байна, 280 сая ам.долларын төмөр замын хэрэг гэж байхгүй болсон гэж ил тод мэдэгдсэн шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт, түүнчлэн Дорноговь аймагт баригдаж хураагдсан машин дүүрэн мөнгө иргэд сонгогчдын гарыг цайлгахад зориулагдаагүй цэвэр мөнгө байсан байна. Сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын үеэр М.Энхболдоос хэдэн зуу, мянган иргэнд тарааж гарын салаагаар урсгасан 50, 100, 200 мянган төгрөг хахууль биш байжээ гэж өнөөдөр хэлж бичих болсон ч албан ёсоор шалгаж мэдээлэх үүрэгтэй хууль хяналтынхан огт дуугарахгүй байгаа. Тэгсэн атлаа МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар Солонгос иргэнээс 50 сая вон авсан нь тогтоогдлоо гэж цагдаа, прокурорынхан яаравчлан мэдээлж, тодорхой зарим хэвлэл, сайтаар цацаж, улмаар тухайн асуудлыг шалгаж нягтлах үүрэгтэй шүүгч түүнийг нэр дэвшигчийн жагсаалтаас хаслаа гэж шийдвэрлэн мэдээлэл тараасан билээ. Тусгаар тогтносон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар ноцтой нөлөөлөхийг оролдсон Солонгос улсын иргэн болон зуучлагч нэртэй өдөөн хатгагч нарт хариуцлага тооцолгүй өнөөдрийг хүрлээ. Ийм тэгш бус хандлагын ард шударга бус явдал нуугдаж байдаг нь нууц биш. АН-аас бэлтгэж олон телевизээр цацсан “Аархал” нэврүүлгийг үзсэн олон зуун мянган үзэгчид өөрсдийн дургүйцэл зэвүүцлээ хэвлэлээр илэрхийлсэн нь нэг биш бий.
Хуулийнхны тэгш бус хандлагын талаар АН-ын дарга С.Эрдэнэ хэд хэдэн удаа хэвлэлийн хурал зарлан эсэргүүцэл илэрхийлсэн байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч өөрийн байр суурийг хэдэнтээ илэрхийлсэн. УИХ-д суудалгүй улс төрийн намуудын удирдлагууд ч энэ тухай бишгүй хэлж ярьсан. 
Эдгээр баримтуудыг нийтэд дэлгэж шүүмжилсэн төвийн сонинуудын нийтлэлд хийсэн миний дүгнэлт, сануулга нь нэхэмжлэгч М.Энхболдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдах ямар ч санаархалгүй, М.Энхболдын зүгээс намын дарга, нэр дэвшигчийн хувьд гаргасан алдаа, хойшид сургамж болохуйц баримтуудад үнэлэлт өгсөн судлаачийн судалгааны материал юм. Би зохиолч, сэтгүүлч хүн. Санаа бодлоо хурцаар илэрхийлсэн байж болзошгүй. Тэгэхдээ тэр нь миний гэхээсээ илүүтэйгээр өдөр тутмын сонинуудын үнэлгээ, шүүмж юм. 
.
-Та М.Энхболдын алдар хүндийг яаж гутаасан юм бэ?
-Сонгуулийн дараахан болсон МАН-ын их хурлын өмнө болон эргэн тойронд МАН-ын дарга М.Энхболдын нэр дээр хаягласан, түүний бузар булайг илчилсэн шүүмжлэлт нийтлэлүүд эрс нэмэгдсэн байдаг юм байна лээ. 
М.Энхболд өөрийн дүрс, дуу хоолой бүхий “60 тэрбумын” гэгдэх 90 минутын бичлэг дэх төрийн албыг наймаалцах, сонгууль луйвардах хууль бус хуйвалдаан, “Аархал” бичлэгээр дэлгэгдсэн баярхуу, бардам ихэмсэг дүр төрх, хуулийнхан голдуу тойрон хүрээлэгсдийнх нь бялдуучлал зэрэг олны дургүйцлийг хүргэсэн асуудлууддаа зохих тайлбарыг нь өгдөггүй хүлээцтэй гэхээсээ илүүтэй дэндүү нууцлаг битүү байдаг нь миний судалгааны өгүүлэл гарахаас өмнө түүний алдар хүндэд сэв суулгачихсан байсан шүү дээ. Юу үнэн-энэ үнэн.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал МАН-ын гишүүдэд, ялангуяа УИХ дахь МАН-ын бүлгийн шинэчлэгч үзэл санаатай залуу голдуу гишүүдэд хүчтэй нөлөөлж, М.Энхболдыг С.Баяр, Сү.Батболд, Т.Бадамжунай, М.Эрдэнэбилэг нартай хамтран намын эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн, эд хөрөнгийн асар их хуримтлал үүсгэсэн, “М.Энхболд- Ц.Элбэгдорж- С.Баяр” гэсэн МАНАН-ын амьд гурвалжинг үүсгэн төр засаг, эд баялгийн эрх мэдлийг хязгааргүйгээр өөрсдөдөө төвлөрүүлэх гэж байна, өөрийн дуулгавартай хүнийг залгамжлагчаараа тодруулах гэж байна гэсэн дургүйцэл тэдний дунд хүчтэй өрнөж У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын залуу гишүүдийн тэмцэл нам болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг зарим сонины нэрлэснээр “Хар хүчнээс” салган авч чадсан нь болж өнгөрсөн бодитой үйлдэл мөн биз дээ?
Намын гишүүд нь М.Энхболдыг алдар хүндийн хувьд МАН-ын дарга байх боломжгүй гэж үзсэн хэрэг. Их хурлаараа ингэж шийдвэрлээ биз дээ?
М.Энхболд дээрх хууль бус, ёс зүйгүй үйлдлүүдээ шударгаар хүлээж сонгогчид, намын хамт олноосоо уучлал гуйвал, эсхүл олны бухимдлыг тайлж нууцлаг асуудлууддаа үнэн зөв тайлбар өгвөл алдар хүндэд нь нэмэртэй гэж бодож байна. Энэ бол түүнээс өөрөөс нь л шалтгаалах асуудал.
.
-Гутаасан, гүтгэлгийн шинжтэй зүйлс судалгааны өгүүлэлд бий юү? 
-Гүтгэлгийн шинжтэй, М.Энхболдыг гутаан доромжилсон зүйл огт байхгүйг судлагаанд ашигласан баримтууд нотолно. Судлаачийн хувьд хийсэн миний дүгнэлтээс ч тодорхой харагдана. Нийгэмд тогтсон харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан зүйл ерөөсөө байхгүй. 
Нэхэмжлэгч М.Энхболд миний бичиж хэвлүүлсэн нийтлэлээс өөртөө хамааралтай гэж үзсэн бүхнээ утга агуулгыг нь үл харгалзан түүвэрлэж авсан гэж хэлж болохоор байгаа юм. Тухайлбал, ...60 тэрбумын хэрэг явдал, оффшор дансны луйвар булхай, Эрдэнэтийн 49 хувийн эргэн тойрон дахь яриа сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөв, ... 60 тэрбумаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хайнаа хэрхэн яаж хагалахыг ард түмэн анхааралтай ажиглан харж байна, ...Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ба АН урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй тийм их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан, ...Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн МАН-д хуримтлагдаж булагнасан идээ бээрийг гадагшлуулж, энэ нам бат цул, эв нэгдэлтэй, дотроо фракц бүлэглэлгүй хэмээх үлгэрийг таягдан хаяв, ... прокурорын газраас 60 тэрбумын хэрэг явдал, төмөр замын бүтээн байгуулалтаас алга болсон 280 сая ам.долларын асуудлыг хэрэгсэхгүй болгосон нь нийгэмд гайхал эргэлзлийг төрүүлж байна гэх зэрэг өгүүлбэрүүд ганцхан М.Энхболдод ч хамааралтай биш. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг гашуун сургамж энэ юм. Алдаанаасаа сургамж аваад арилгаж цэвэрлээд явбал Монгол Улс, монголчуудад л хэрэгтэй. 
АНУ баруун Европын улс орнуудад Ерөнхийлөгчийн болоод парламентын ээлжит сонгуулийн дараа тухайн сонгуулийн үр дүн, үлдэж хоцрох сургамжийн талаар хэвлэлд судалгааны материалууд цөөнгүй гардаг. Авах юмаа авч, гээх юмаа гээхэд нь тусалдаг учраас улс нийгмийг удирдаж буй удирдагчид, улстөрчид нь ч үүнд багагүй ач холбогдол өгдөг юм билээ. Харин манайд ийм практик үгүй байна. Тийм учраас миний судалгаанд зарим хүн цочирдсон байж болно. Шинэ зүйл, шинэ үг эхлээд эсэргүүцэлтэй тулгарах нь бий. Гэвч яваандаа аяндаа дасч хэвшил болдог. Монгол дахь улстөрийн сонгуулийн явц, үр дүн, сургамжийн асуудлаарх чөлөөт хэвлэлүүдийн нийтлэл нэвтрүүлгээр сэтгүүлзүйн бусад судлаачид үгээ байнга хэлдэг байгаасай гэж би хүснэ. Энэ нь улс нийгэм урагшлан хөгжихөд, улстөр цэвэршиж ариусахад хэрэгтэй юм. 
М.Энхболд дарга саар муу асуудалд хэт их нэр холбогдсоноор иргэд, намын гишүүдийнхээ өмнө нэр төр, алдар хүнд, ажил хэргийнхээ нэр хүндэд өөрөө сэв суулган үнэлэмжээ алдаж гээж байгаа болохоос биш миний судлагааны бүтээлээс болж нэр хүндээ алдаж байгаа юм биш. Судалгааны зохиогч нь Т.Баасансүрэн, харин баримтуудыг дэлгэн тавьж шүүмжилсэн нь өдөр тутмын сонинууд, монголын ард түмний төлөөллийн санаа бодол, сануулга дохио. Ийм зүйлд улстөрчид уг нь эмзэглэж хандах учиргүй юм. Дохио санамж л гэж хүлээн авах ёстой. Ардчилал өндөр хэмжээнд хөгжсөн бүх улс оронд ийм байдаг. Манайд харин арай өөр юм шиг байна. Азид үлгэр жишээ үзүүлэхүйц ардчилсан нийгмийг Монгол Улс байгуулж чадаагүй байгаа юм байна. 
М.Энхболд даргын заргыг би надад өөрт хамаатай гэхээсээ илүүтэйгээр монголын чөлөөт хэвлэл рүү хандсан “дайралт” гэж ойлгож байгаа шүү. Хэрэв тийм бол бүр ч тусгүй. Эцэст нь нэг зүйлийг хэлье. М.Энхболд дарга бид хоёрын хувьд ямар ч “өш хонзон” байхгүй. Харилцан бие биедээ хүндэтгэлтэй ханддаг хүмүүс. Шинжлэх ухааны ажил, судалгааны өгүүллээс болж ингэх юм гэж огт санасангүй. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэсэн мэргэн үг л санаанд өөрийн эрхгүй орж ирж байна.

О.Дашням

Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 1 =

Create Account

Log In Your Account