1939 онд Халхын голд дайн эхэлсэн шалтгаан

By: Admin
2024-12-22
0
234

Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойд

ОХУ-ын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Алтайн БНУ-ын бүс нутгийн мэргэжлийн байгууллагууд болон Ховд, Баян-Өлгий дэх “Шинэ эвлэл” ОНС-ын холбоо зэрэг Монголын сэтгүүлчдийн байгууллагуудын хооронд байгуулсан урт хугацааны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2024 оны 9 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хурлууд Ховд, Өлгий, Улаангом, Улаанбаатар хотуудад болох гэж байна. Энэ үеэр тавигдах нэгэн илтгэлийн агуулгыг сийрүүлэн уншигч та бүхэнд хүргэе.

  “Халхын голд Японы армитай хийсэн мөргөлдөөнд Зөвлөлт-Монголын зэвсэгт хүчин ялалт байгуулсан нь эвлэрэл байгуулах анхны алхам, цаашдын эцсийн ялалтын баталгаа болсон юм. Одоогоос 85 жилийн өмнөх (1939) Халхын голд болсон энэхүү үйл явдлын нөхцөл шалтгаан нь судлаачдын анхаарлын төвд байсаар байна. Түүхчид энэ талаар дөрвөн гол асуудлыг нэрлэдэг. Нэгд: БНМАУ болон Манж-Го улсын (тоглоомын улс) хоорондох нутаг дэвсгэрийн хилийн маргаан. Хоёрдугаарт: 1929 онд Дорнот Хятадын төмөр зам дээр гарсан зэвсэгт мөргөлдөөний үр дагавар (Япончууд төмөр замын шугамыг эзлэхийг санаархсан бөгөөд Япончуудын тавьсан шаардлагыг ЗХУ хүлээн зөвшөөрөөгүйгээс эл мөргөлдөөн болов) Гуравдугаарт: Япон улс Алс Дорнод, Сибирийн зарим хэсгийг эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд. Дөрөвдүгээрт: 1938 онд Хасан нууранд Японы арми ЗСБНХУ-д ялагдсаныхаа хариуг нэхэх гэсэн өшил.

Харин Монголын түүхч Равдангийн Болд энэ шалтгааныг авч үзэхдээ “Япончууд өөрийн армийн ар талыг нь хамгаалахын тулд Дорнот Хятадын төмөр замын шугамыг булаан авахаар шийдсэн” гэх хандлагыг баримталдаг бол зарим судлаачид зэвсэгт мөргөлдөөний шалтгаан нь Монгол, Японы газар нутгийн маргаан байсан гэцгээдэг.

Дурьдагдаж буй нэгдүгээр шалтгааныг дэмжигчдийн хувьд Япончууд Манж-Го гэх “тоглоомын улс”-ыг байгуулсан гэж үздэг ч, нарийндаа энэ нь тэдний эзэлсэн газар нутаг байсан бөгөөд цаашдын цэрэг дайны стратегийн улмаас эзэлсэн газар нутгийнхаа хил хязгаарыг тэлэх гэсэн санаархал нь маргааны гол үндэс болсон юм. Монгол Улс Номун хааны сууринг хилийн боомт гэж үздэг байв. Харин Япончууд БНМАУ-ын нутаг дэвсгэрийн хилийн баганыг хилийн шугамаасаа 16 километрийн зайд дотогш нь шилжүүлэхийг шаардсан байдаг. Учир нь үүнийг зөвшөөрүүлж чадвал тэдний цэрэг дайны стратегт нэн ашигтай нөхцөл үүсэхээр байв. Өөрөөр хэлбэл Квантуны арми өөрийн болгохыг хүссэн тэр орон зайг ашиглан, гэнэтийн цохилт өгөхөд ихээхэн тохиромжтой байсан хэрэг. Ингээд эл асуудлаар хоёр улсын (БНМАУ, Манж-Го) хэлэлцээрүүд хийгдэж уг хэлэлцээрийн аль нь ч Япончуудын хувьд хүлээгдэж байсан үр дүнд хүргэсэнгүй.

1939 оны газрын зургаар бол БНМАУ-ын Номун хааны суурингаар зурагдаж, тэр орчимоор хил нэвтэрдэг байсан нь түүхэн баримт.  1949 онд Хабаровск хотод болсон олон улсын шүүх хурлын үеэр Квантуны армийн штабын дарга, дэслэгч генерал Хата Хикосабура, түүний орлогч Мацумура Томокацу нарын өчиг мэдүүлэг ч үүнийг нотолдог.  Тэдний өчсөнөөр Квантуны армийн дээд удирдлага  тэдэнд ЗСБНХУ-д дахин довтлох зорилгоор Монголын газар нутгийн зарим хэсгийг эзлэхийг даалгасан байдаг.

Дурьдагдсан хоёр дахь шалтгаан нөхцлийг баримтлагчдын хувьд бол Япончууд дорнод Монголоор нэвтэрч, БНМАУ-ыг бүхэлд нь довтлох, хэрэв амжилттай болбол төмөр замын нэг хэсгийг эзлэн, Хайлаар орчмын төв болгон бэхлэлтийн бүс бий болгох явдал байсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар Вячеслав Молотов хэлэхдээ: "Манж-Гогийн хилийн ойролцоо байсан төмөр замын хэсгийг Япончууд өөрийн болгохыг шаардсанаас үүдэн Халхын голд цэргийн ажиллагаа эхэлсэн. Японы армийн жанжин штабаас Халхын голын дагуу Манж-Монгол хоёр улсын хилийг зурсан газрын зургийг шинээр гаргаж, БНМАУ-ын газар нутгийн зарим хэсгийг хүчээр өөрийн болгохыг хүссэн. Өөрөөр хэлбэл, Япон  бусдын газар нутгийг булаан авах түрэмгий төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр зүтгэсэн” гэсэн байдаг. Гэсэн ч Зөвлөлт, Монголын цэргүүд хамтарсан сөрөг довтолгоо хийж, хүчээ үзүүлэн, Японы армийг бут цохисны дараа 1941 онд Японы засгийн газар ЗСБНХУ болон БНМАУ-тай төвийг сахих гэрээ байгуулсан байдаг.

Гурав дахь бүлгийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Япончууд цэрэг дайны үйлдлээрээ Ази, Номхон далайн талбарыг хамарсан өргөн хэмжээний дайн дэгдэхэд хүргэсэн. “Танакагийн меморандум” гэгчид яг ийм зорилт төлөвлөгөөг тусгасан.  1920 онд "ОЦУ" нууц төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд улмаар 10 жилийн дараа 1930 онд Жанжин штаб, Квантуны армийн удирдлага дахин "Хатиго" нэртэй өөр нэг нууц баримт бичгийг үйлджээ. 1938 онд болсон Хасан нууран дахь Японы цэргийн үйлдэл ч “Танакагийн меморандум”-ын хүрээнд хийгдсэн зүйл байв. “ОЦУ” төлөвлөгөөний дагуу Япончууд Манж-Го-д хүчирхэг бэхлэгдсэн бүсүүдийг байгуулж, ЗСБНХУ-ыг байлдааны ажиллагаа явуулахад өдөөн хатгаж, Алс Дорнодыг ЗХУ-ын төв хэсэгтэй холбосон төмөр замын шугамыг булаан авахыг оролдов. ЗХУ, БНМАУ-ын эсрэг янз бүрийн хорлон сүйтгэх ажиллагаа ч эхэлсэн. Хошууч Канда Масатане 1949 онд шүүх хурлын үеэр энэ тухай ярьжээ.

  Японы тагнуулын ажиллагаа эрчимжиж, үүний тулд БНМАУ, ЗХУ-ын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх ажиллагаа явуулах тусгай заавар боловсруулжээ. “ХАТИГО” нууц төлөвлөгөөг 1938 онд буюу Халхын голд дайны өмнөхөн боловсруулж батлуулснаар Квантуны армийн 1.3 сая цэрэг, офицер ЗХУ, Монголын хил дээр төвлөрчээ. Эдгээр хүчин “Хатиго” төлөвлөгөөний дагуу Монгол, ЗСБНХУ руу довтолж, Байгаль нуурын ойр орчимд хүрэх ёстой байв. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар Берлин (Герман), мөн Ром-той (Итали) хэлэлцэн тохирсон байдаг. ЗСБНХУ болон БНМАУ-ыг эцэслэн устгахын тулд  баруун талд дээр дурьдсан Токиогийн цэрэг дайны холбоотнууд, харин зүүн талд Япончууд өөрсдөө дайны төлөвлөгөө хэрэгжүүүлэхээр бэлтгэж байв.

Дүгнэж хэлэхэд Халхын гол дахь цэргийн мөргөлдөөнийг Японы эзэнт гүрний хүчнүүд Монголын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг булаан авах, тохь тухтай гүүрэн гарц бий болгох, тэр дундаа одоо байгаа харилцаа холбоо болох төмөр замыг цаашид ашиглах зорилгоор сайтар төлөвлөж, өдөөн хатгасан гэж болно. Квантуны арми Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэрт нэвтэрч улмаар ЗХУ-ын хил хүртэл гүнзгий цөмрөх. Байгаль нуур руу урагшлах төлөвлөгөөтэй байсныг дээр өгүүлсэн. Тэдний төлөвлөгөөгөөр бол ЗХУ-руу Герман, Япон хоёр, хоёр талаас нь дайрснаар ЗХУ хоёр фронтод тулалдахад хүрч, хүч нь тарамдах байжээ. Эдгээр нь "Танакагийн меморандум", "Оцу", "Хатиго" гэх цэрэг дайны нууц төлөвлөгөөний баримтаар нотлогддог.

Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд  ОХУ-аас зочид төлөөлөгчид Монголд ирж, байлдаан болсон газруудаар явж, хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэх, Монголын тусгаар тогтнолыг хамгаалсан Орос, Монголын цэрэг эрсийн дурсгалд зориулсан музейн үзэсгэлэн гаргах үйл ажиллааг хамтран өрнүүлж эхлээд байна. Тэрчлэн 2025 онд бид Оросын ард түмэнтэй хамтран, Дэлхийн хоёрдугаар дайн ялалтаар дууссаны 80 жилийн ойг  тэмдэглэх болно. Энэ бол Орос, Монгол, Хятад улсын хувьд үнэ цэнэтэй үйл явдал. Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг Монгол Улсад айлчлах жил болгон зарласан нь санамсаргүй хэрэг биш юм.

Түүхчдэд төдийгүй энгийн иргэдэд энэ бүхэн тодорхой ойлгомжтой зүйл. Гэсэн хэдий ч XX зууны дөчөөд оны аймшигт үйл явдлын дурсамжийн хүрээнд дурьдвал зохих нэгэн зүйл гэвэл дэлхийн хоёрдугаар дайны үед Германы фашизмын эсрэг ЗСБНХУ-ын талд тулалдаж байсан Монгол улсад өнөөдөр “фашизм”-ын сүүдэр орогнохоор гэтэж байгааг сэрэмжлүүлэх учиртай. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг бэлгэддэг нацист Вермахтын дүрэмт хувцас өмсдөг залуучууд үзэгдэх болов. Тэд нацистуудын мэндчилгээ, дүрэмт хувцас, шагналыг хуулж, байшингууд дээр "Хятадуудыг бууд!", "Бүх Хятадууд үхэх ёстой!" хэмээн бичиж байна. Хэт үндсэрхэх үзэлтэй эдгээр залуусын бүлэглэл нь 200 орчим гишүүнтэй неонацист чиглэлийн байгууллага болон хэлбэржиж байгаа нь мэдэгддэг.

1990-ээд оноос хойш тус улсад “Хамаг Монгол”, “Хөх Монгол” гэсэн хоёр том неонацист байгууллага үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд одоогоор хоёроос гурван мянга хүртэл дэмжигчидтэй гэгддэг. “Цагаан хас” бүлгэм нь хар савхин дүрэмт хувцас өмсөж, ханцуйндаа улаан дугуй хэлбэртэй цагаан хас тэмдэг хадан, Улаанбаатар хотыг тойрон алхахыг гишүүн залуучууддаа зөвшөөрдөг. Тэд хүзүүндээ төмөр загалмай өлгөдөг бөгөөд энэ нь Гуравдугаар Рейхийн цэргүүдийн шагналтай маш төстэй юм. Монголын үндсэрхэг үзэлтнүүд мөн “NSDAP, SS” гэх зэрэг өөр бусад бэлгэдлийг ашиглах нь ч бий. Энэ бүхэн 2014 оны Украины төлөв байдлыг заримдаа санагдуулах шиг болдог.  “Майдан”-ы үйл явдлын дараа неонацист байгууллага болон неонацист цэргийн ангиуд тус улсад гарч ирж, улмаар энэ бүхэн нь сөргөлдөөн, дайнд хүргэснийг бодож үзэх хэрэгтэй.

Украинд дахин сэргэж, балаг тарьсан неонацизмын ард Их Британи, АНУ-ын үзэл сурталчид, тагнуулын алба байсан нь нууц биш. Өнөөдөр Монгол дахь бүхий л неонацист залуучуудын байгууллагыг Британийн тагнуулын “MI6” албаны төлөөлөгчид удирдаж байна. Цаашид даамжирсаар байвал энэ нь Украинтай төстэй самуунд түлхэхийг байг гэх газаргүй хийгээд, ингэхэд хүрвэл хэрхэвч Монголд бус харин өдөөн турхирч буй гүрнүүдэд л ашигтай !

Батмөнхийн Ганболд (цэргийн түүхч, доктор)

Орос хэл дээр нийтлэгдсэнийг Г.Төрмөнх орчуулав 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 9 =

Create Account



Log In Your Account