"Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх, баримтлах бодлого" илтгэл

By: Admin
2024-12-22
0
1816

Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлийн илтгэлээс тоймлон толилуулж байна. Энэхүү зөвлөгөөнд оролцож байгаа эрхэм хүндэт ноёд хатагтай та бүгдийн түмэн амгаланг айлтгаж энэ өдрийн мэнд дэвшүүлье. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосонтой холбогдуулан мал эмнэлгийн ерөнхий газраас “Малчинд ойрхон Мал эмнэлэг” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.  2018 оны хувьд Мал эмнэлгийн салбарт сүүлийн 30-аад жилд гараагүй дэвшилттэй зүйл бий болсон билээ.

Мал эмнэлгийн байгууллагын
2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар

“Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, мөн аймгийн дэд хөтөлбөр, УИХ, Засгийн газраас батлан гаргасан холбогдох хууль, журам, тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай, аймгийн Засаг дарга, ХХААГ-ын даргын байгуулсан гэрээг хэрэгжүүлэх зорилгоор мал сүргийг эрүүлжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг аймаг, орон нутгийн түвшинд гамшиг, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан боловсруулах, зохион байгуулах, үр дүнг мэдээлэх, тайлагнах, өвчнийг цаг алдалгүй оношлох, хамтран ажилладаг байгууллага, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хувийн мал эмнэлгийн чадавхийг дээшлүүлэх, стандартуудыг мөрдүүлэх, хүртээмж чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилаж байна
176,5 мянган толгой бод, 1228,5 мянган толгой бог Нийт 1405,0 мянган толгой малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаас 193,2 мянган толгой бод, 1242,5 мянган толгой бог нийт 1435,7 мянган толгой мал хамрагдаж 102,2 хувьтай хийгдсэн байна.
Бог малын Мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх өргөн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулан, 17 сумын 3199,2 мянган толгой малыг хамруулж, 100 хувийн гүйцэтгэлтэй дархлаажуулав. 
“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бруцеллёзын халдварыг бууруулах, тархалтыг зогсоох зорилгоор 17 сумын 91 багт төл малын вацинжуулалт зохион байгуулсны зөвхөн охин тугал, хурга, ишгийг дархлаажуулах арга хэмжээнд 744,8 мянган толгой төл мал хамрагдсан. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд Галзуу, Сахуу, Шөвөг яр, Цусан халдварт, Дуут хавдар, Колибактериоз, ДХХ, Боом зэрэг өвчнөөр, 9 сумын 37 багт 72 голомтод давхардсан тоогоор 258 мал өвчилж 58 мал хорогдож, 185 мал эдгэрсэн байна. Буянт, Жаргалант сумын нутагт малын боом өвчин илэрснийг цаг алдалгүй оношлон, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласны үр дүнд өвчлөлийг таслан зогсоов.
Халдварт өвчний гаралтыг өмнөх онтой харьцуулахад өвчлөл 63,8 хувиар, хорогдол 22,7 хувиар буурсан байна.

Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлж хийгдэх ажлын талаар

Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 2400,0 мянган толгой мал хамруулахаас угаалгад 1141,6,-толгой мал, туулгалтад 948,6,-толгой мал, боловсруулалтад 702,6 толгой мал, нийтдээ 2793,0 мянган толгой мал хамрагдаж гүйцэтгэл 116,4 хувьтай байна.
Хөх, Шар ширхтэх, Хачигтах, Хүрдтэх, Хамуу, Гууртах, Өтөх, Мониезиоз, Ценуроз, Телязиоз, зэрэг паразиттах өвчнөөр 44961 толгой өвчилж 24 мал хорогдож 44907 толгой мал эдгэрсэн байна. Паразиттах өвчний гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22,5 хувиар, хорогдол 59,4 хувиар буурсан байна

Халдваргүй өвчний талаар авсан арга хэмжээний талаар

Мал, амьтны Амьсгалын зам, тэжээл боловсруулах эрхтэн, Зүрх судас мэдрэлийн систем, Шээс бэлэг үржлийн эрхтэн, Бодис солилцоо, Эндемик, Элдэв хордлого, Бэртэл гэмтэл зэрэг өвчнөөр 10382 толгой мал өвчилж 1022 толгой мал хорогдож 9360 толгой мал эдгэрсэн байна.

Төрийн болон төрийн бус байгууллагатай
хамтран хэрэгжүүлсэн ажлын талаар

Мерси Кор ОУБ-тай 2009 оноос хойш хамтын ажиллагаа тогтоон ажиллаж 2 удаагийн төсөл боловсруулан Мерси Кор ОУБ-н тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, 6,3 сая төгрөгийн мах сүүний ариун цэврийн шинжилгээний орчин үеийн багаж хэрэгсэл, 12,6 сая төгрөгийн ийлдсийн шинжилгээний Олон улсын стандарт хангасан багаж, төхөөрөмж болох ЕЛИЗА уншигч, ус цэвэршүүлэгч авч, ашигласнаар аймгийн лабораторийн оношлогоо, шинжилгээний чадавхи дээшилж байна.
Мөн цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессэжээр хүлээн авдаг системийг Ховд аймгийн 17 сум 91 багт нэвтрүүлснээр малчид болон малын эмч нар цаг агаарын байдалтай уялдуулан ажлаа төлөвлөн зохион байгуулж үр дүнтэй ажиллаж байна.
Мерси Кор олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Гашгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” \LTS2\ төслийн хүрээнд “Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий зөөврийн хашаа”-г Ховд аймгийн 9 суманд хүлээлгэн өгч 811,7 мянган толгой малд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэн 7023 малчин ашиг шимийг нь хүртээд байна
Ховд аймаг дахь НҮБ-ийн SECIM төсөл нь малын эмч нарыг чадавхижуулах талаар хамтран ажиллаж малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл үзэх болон хүнсний аюулгүй байдлын талаар 17 сумын МЭТ, Мал эмнэлгийн газрын эмч мэргэжилтүүдэд сургалт зохион байгуулсан.
“Ногоон алт - малын эрүүл мэнд” төслийн хүрээнд мах, сүүнд эмийн үлдэгдлийг тодорхойлох үйлчилгээг Чандмань, Мөнххайрхан, Дуут суманд шинээр туршин нэвтрүүлж, малчид, мах сүү худалдан авагчдад шинжилгээний дүнг хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Монголын мал эмнэлгийн холбооноос зохион байгуулдаг “Төгсөлтийн дараах итгэмжлэлийн” сургалтанд 12 эмчиг хамруулж эмчлэх эрхийг сунган ажиллах болов.

Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулж мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар цаашид хэрэгжүүлэх ажлын талаар та бүхэнд хүргэж байна.

1. “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль, “Малын эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр, Мал эмнэлгийн салбарт мөрдөх эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тайлагнах, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актуудыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулах.
2. Төрийн албаны ёс зүй, мал эмчийн ёс зүйн дүрэм журмыг чанд баримталж, ажлын байранд тавигдах шаардлагын дагуу сахилга хариуцлагатай ажиллах.
3. Салбарын нэр хүндийг өндөрт өргөж, хууль, журмыг сайтар баримтлан, хариуцсан ажилдаа эзэн болж, мэргэжлийн ур чадвартай ажиллах
4. “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлж “Малчинд ойрхон Мал эмнэлэг” уриан дор малын эмчийн язгуур эрх ашгийг дээдлэн сурталчлах, МЭ-ийн ажил үйлчилгээг иргэдэд таниулах, малчдын оролцоо хариуцлагыг нэмэгдүүлэх, малчдад боловсрол олгох арга хэмжээ зохион байгуулж ажиллах.
5. Сум, багт үйл ажиллагаа явуулж буй гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаанд дэвшил гарган оношилгоо, судалгаа, тандалт хийдэг мал эмнэлэг болгох” зорилтыг хэрэгжүүлэх
6. Мал эмнэлэг, үйлчилгээний нэгжүүдийн стандартыг хангуулж, шаардлагын түвшинд хүргүүлж, малын эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг сайжруулах. Мал эмнэлгийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг нэмэгдүүлэн МАА-н гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, үнэ ханшийг нэмэгдүүлэх боломжийг хангуулж ажиллах
7. Мал, амьтны халдварт, шимэгчтэх өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт болон яаралтай арга хэмжээг графикт хугацаанд чанартай гүйцэтгэх, МАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, цахим бүртгэлийн систем нэвтрүүлэх.
8. Халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 1387,3 мянган мал хамруулж халдварт өвчний гаралт тархалтыг бууруулна. Зооноз өвчнөөс эрүүлжүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлж, бруцеллёз өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтанд 730,0 мянган төл мал хамруулна.
9. Аймаг, сум, багийн төвшинд халдварт өвчний эпизотологийн судалгааг сүүлийн 20-с доошгүй жилээр гаргаж, зураглалыг ArcGIS программд оруулна.
10. Лабораторийн шинжилгээнд 24000 мал хамруулж, өвчнийг оношлон, халдварлалтын түвшинг тогтоож, дархлаажуулалтын үр дүнг үнэлнэ.
11. Аймгийн мал эмнэлгийн лабораторийг баруун бүсийн лаборатори болгон өргөтгөн зохион байгуулж, мал эмнэлгийн лабораторийн оношлох, шинжлэх чадавхийг сайжруулах.
12. Мал эмнэлгийн шинэ байгууллага салбарыг бэхжүүлэх, материаллаг баазыг сайжруулахад анхаарч, сум орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажлын байр, хөрөнгө санхүүгийн бусад дэмжлэг авч хамтарч ажиллана.
13. Аймгийн мал эмнэлгийн газрын албан контор, оффисийн байр шинээр барих, мал эмнэлгийн лабораторийн барилгад их засвар хийх ажлыг шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллана.
14. Мал эмнэлгийн албан хаагчдын мэдлэг чадавхийг дээшлүүлэхэд онцгой анхаарч, мэргэшүүлэх болон давтан сургалтуудад үе шаттай хамруулна.
15. Мал сүргийг эрүүлжүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлнэ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 6 =

Create Account



Log In Your Account