Бүргэдийн баяр хийгээд хил дамнасан хамтын ажиллагааны хөтөлбөр

By: Admin
2024-12-22
0
545
Хил дамнасан хамтын ажиллагаа

Монгол Улсын Баян-Өлгий аймагт 2000 оноос эхлэн явагдах болсон  Бүргэдийн баяр аялал жуулчлалын наадамд энэ удаа дэлхийн өнцөг булан бүрээс чамин сонин үйл явдалд дурлагсад гэхчлэн хагас мянга гаруй зочид цугларав. Өлгий хотоос дөчин километрийн зайд орших үзэсгэлэнт Толбо-Нур нуурын эрэгт энэхүү баярыг хоёр дахь удаагаа явуулж буйгийн удаах нь энэ намрынх юм.

Тогтсон цэгт өглөө эрт хүрэлцэн ирсэн 36 анчин бүгд өөрсдийн анд сургасан бүргэдүүдээ авч иржээ. 150 см хүртэл урт далавчтай тэдгээр бүргэдүүд хурц хумсныхаа тусламжтайгаар туулай, үнэг, тарвага, түүнчлэн бүх мэрэгч амьтдыг барьж хооллодог аж. Бүргэд их хурц хараатай, 50-80 метрийн өндрөөс маш жижиг анга ч сайтар харж чаддаг байна.

Бүргэдийн баярын нээлтийн ёслол товлосон цагтаа эхэлж, зочид уг агшинг зургийн аппарат, видео камерынхаа дуранд буулган, бичлэг хийж, зарим нь ухаалаг утсаа ашиглаж байв.  

Энэхүү үйл ажиллагааг сонирхохоор Алтайн Бүгд Найрамдах Улсаас хүрэлцэн очсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын холбооны дарга Андрей Архипов, “Экспортыг дэмжих төв"-ийн  Татьяна Логинова, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэгдүгээр орлогч дарга Алексей Ивашкин, таэрчлэн аялал жуулчлал, бизнесийн гэхчлэн янз бүрийн салбарын төлөөллүүд багтсан юм. Нээлтийн ёслолын дараа Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, Монгол, Казах ард түмний зан үйл, уламжлалыг илтгэсэн зүйлс, үндэсний хоолыг зочид төлөөлөгчдөд танилцуулсан бөгөөд улмаар бүргэдээр ан хийлгэх үндсэн адал явдалт үзүүлбэрээс  эмэгтэй, эрэгтэй оролцогсод мориор (монгол морь) хөөцөлдөж уралдах, мөн морин дээрээс тулам булаалдах (туламлаж өвчсөн ямааны арьс) морин дээрээс ташуур болон даавуу шүүрэх, мөнхүү хөөмийлэх, тууль хайлах гэх мэт Монгол ардын урлагийн үзүүлбэр үзүүлж, ардын хөгжмөөр тоглох арга хэмжээнүүд явагдсан.  Наадмын төгсгөлд шагнал гардуулах ёслол боллоо. Ялагчид “Бүргэд-2023” өргөмжлөлийг гардуулж, мөн мотоциклоор шагнав. Дашрамд дурдахад, энэхүү хоёр дугуйт машин нь өнөө үед Монгол нутгийн малчдын чухал унаа болж бараг морийг орлох түвшинд очжээ. 

Үүний зэрэгцээ Баян-Өлгий аймаг болон Алтайн Бүгд Найрамдах улсын бизнес эрхлэгчдийн хооронд харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тухай дугуй ширээний уулзалт болж  хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурав. Мөн энэ арга хэмжээний хүрээнд АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга Алексей Ивашкин Монголын сэтгүүлч Гонгоржавын Төрмөнхтэй хамтран бичсэн “Мэтгэлцэх өгүүллүүд” хэмээх (монгол хэл дээр хэвлэгдсэн) номынхоо танилцуулгыг хийлээ. Үүнд: Монголын төрт улсын үүслийн тухай, хөрш хоёр орны сэтгүүлчдийн Монгол, Оросын газар нутагт хийсэн уулзалтуудын тухай, 1939 оны Зөвлөлт-Монголын зэвсэгт хүчний Халхын гол дахь ялалт, 1945 оны чөлөөлөх дайны ялалтын тухай, 1966 онд Манжерок тосгонд болсон Зөвлөлт, Монголын залуучуудын анх дугаар их наадмын тухай,  Монгол, Оросын ард түмний тухайд энэ цаг үед эдийн засгийн интеграци, нягт хамтын ажиллагаа шаардлагатай байгаа тухай, тэрчлэн аюул заналхийллийг хамтран сөрж зогсох, Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой байдлыг хангахад ямар бодлого, арга ажиллагаа чухал болох тухай гэхчлэн олон зүйлийг өгүүлсэн буй.

АБНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажилласан Алексей Ивашкин, Андрей Жуков нар ОХУ-ын АБНУ болон Монгол Улсын хоорон дахь хүмүүнлэгийн салбарын харилцааг цаашид хөгжүүлэх, гүнзгийрүүлэх, монголын сургуулиуд дахь орос хэлний сургалтын чанарыг сайжруулах талаар мөн тодорхой ажлууд өрнүүлсэн бөгөөд  Баян-Өлгий аймгийн сэтгүүлчид нийгмийн салбарынхантай уулзсан уулзалтанд  Монголын талаас Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Зулпыхар Сархит, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Камелат Ахмедиа, Монгол Улсын Их Хурлын депутат Баделхан Хабдысилам, Акубакир Тилеухан нар оролцсон юм.

Дмитрий СОКОЛОВ

Орчуулсан Г.ТӨРМӨНХ  

   


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 7 =

Create Account



Log In Your Account