Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сонжиж үзвээс

By: Admin
2024-11-22
0
1680

Ард түмэн ба улс төр

Монгол улсын Үндсэн хуулинд нэмэлт  өөрчлөлт  оруулан баталсанаас хойш багагүй хугацаа өнгөрөв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт энэхүү нэмэлт өөрчлөлт оруулж баталсан Үндсэн хуулийг дээдлэн сахихыг ард нийтэд зарлигдана уу хэмээн Ерөнхийлөгчид хандсан тухай хэвлэлээр мэдээлэгдэж байсныг бид санаж байгаа.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн гишүүн, хуульч профессор О.Мөнхсайханы ярьснаар "нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгох, УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, шүүхийг хараат бус, шударга болгох зэрэгт чиглэгдсэн" ажээ.  Тэрбээр сүүлийн 10 гаруй жил яригдаж ирсэн Монгол Улсад Засгийн газар тогтворгүй, үр нөлөөгүй ажиллаж байна гэдэг шүүмжлэлийг эцэслэхийн тулд үүнтэй холбоотой таван чухал асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр шийдвэрлэсэн нь

Нэгд: Засгийн газрыг огцруулах дөрвөн янзын боломж байсныг цөөлж нэг болгосон. Хоёрт: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг тодруулсан. Гуравт: Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах бөгөөд Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө гэж заасан. Дөрөвт: Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглоно гэж заасан. Нэмэгдүүлэхийг хүсэж байвал Засгийн газарт санал тавиад дахин оруулуулж болно гэснээр төсвийн хариуцлага, сахилгыг өндөржүүлэх хөшүүрэг болсон.Тавд, “Давхар дээл”-ийг үлэмж ихээр цөөрүүлж, Ерөнхий сайд дээр нэмэх нь дөрөв хүртэлх сайд УИХ-ын гишүүн байж болохоор заасан. Түүнчлэн, УИХ-ын гишүүдийн зүгээс Сайд нарт  болон яам, төрийн албаны томилгоонд оролцох явдлыг басгасгасан, төрийн албаны тогтвортой, мэргэжлийн байдлыг дээшлүүлэх боломжийг нээсэн, Ерөнхий сайдад багаа бүрдүүлэх болон төсвөө боловсруулж батлуулах эрх мэдлийг нь өгсөн учраас УИХ түүнээс хариуцлага нэхэх эрхтэй болж, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтаа эрчимжүүлэх боломж бүрдсэн гэх мэт дэвшилттэй зүйлүүд байгаа тухай О.Мөнхсайхан хуульч ярьсан байна.

Гэвч энэхүү нэмэлт өөрчлөлтийн тухайд зарим судлаачид, улс төрийн намууд, олон нийтийн байгууллага иргэдийн санаа бодол янз бүр байна.

Бүүр хурцаар шүүмжилж байгаа хэсэг ч бий. Ийнхүү шүүмжлэл, эргэлзээ, тээнэгэлзэл хийгээд сонжиж, нягталсан санаа бодлууд байсаар байгааг буруутгах учиргүй. Учир юу гэвэл тодорхой үндэслэлүүд бий учраас ард түмний дунд ийм хандлага бий болж буй нь  магад. Юуны өмнө Үндсэн хуулинд буй “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно” гэсэн заалт мөн Монгол улсын иргэд “халдашгүй чөлөөтэй байх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй” хэмээсэн эрхэмлэх заалтуудыг удирдлага болгон. Үндсэн хуулийг ард нийтээр хэлэлцүүлж, ард түмний саналд тулгуурлан нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл бүхэлд нь өөрчлөх эсэхийг шийдэх нь чухал байв.

Гэтэл бодит амьдрал дээрээ УИХ-дахь зонхилох улс төрийн хүчнээс, иргэд ард түмэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, тэдний саналыг авах нэрийн дор зохион байгуулсан үйл ажиллагаа нь хатуухан хэлэхэд хуурмаг зүйл болов. Яагаад гэвэл санал авах уулзалтанд оролцож, тодорхой санал өгсөн иргэдийн саналуудыг нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэрхэн тусгасан, тусгагдаагүй бол юуны учир үл зөвшөөрөгдсөн гэдэг тухайд эргэж мэдэгдэх зүйл огт байсангүй.

Ард олны гаргасан үнэт саналуудын ихэнх нь усанд хаясан чулуу шиг алга болов. Түүнээс гадна УИХ-д суудалгүй зарим улс төрийн намууд, судлаачид олон жилийн турш уйгагүй судалгаа хийж, ард олны санал бодлыг сонсож, бие даасан үзэл баримтлал, төсөл боловсруулан, өргөн барьсан байтал түүнийг хүндэтгэн хүлээн авч, тунгаан хэлэлцсэнгүй, илтэд үл ойшоон дарагдуулсан байдал үзүүлэв. Тодруулбаас Үндсэн хуулийн зарим гол зарчимууд, тухайлбал төрийн байгуулалт, тогтолцоотой холбоотой бүлэг заалтыг сууриар нь өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимаас бүрддэг болгож, нийтийн төлөөллийг бүрдүүлэх танхимд нь (доод танхим) тухайн орон нутагт буй иргэдийнхээ дунд байнга оршин сууж амьдардаг төлөөллийг сонгох нь зүйтэй гэсэн саналтай иргэд хүн амын үнэмлэхүй олонхийг хамарч буй нь илт тодорхой байсан авч, ард олны энэ мэт санаа бодлыг үл хэрэгсэв.

Зөвхөн энэхүү янз төлөвөөрөө л гэхэд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж баталсан эрхэмүүд маань уг хуулийнхаа суурь ухагдахууныг илэрхийлэгч зарим заалтыг тоомжиргүйгээр зөрчсөн байдал ажиглагдаж байна. Нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, түүнийгээ хэлэлцүүлж батлах үйл явцын тухайд ч хууль зөрчигдсөн зүйлүүд байсан тухай зарим хуульчид, улс төрчид, судлаачид санал бодлоо илэрхийлсээр байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэгэнт батлагдсаны дараа ч гэсэн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу санал бодлоо илэрхийлж, өргөн олон нийттэй хуваалцах нь зүй ёсны асуудал тул манай редакци энэ асуудлаар өөрсдийн хүрээнд иргэдийн санаа бодлыг судалсны үндсэн дээр энэхүү цуврал нийтлэлийг бэлтгэн толилуулж, ард иргэдтэй санал хуваалцахыг зорьсон юм. 

Үндсэн хуулинд орсон нэмэлт өөрчлөлт бүхий заалтуудыг нэг бүрчлэн ялган авч, толилуулахын зэрэгцээ, шаардлагатай заалт тус бүрийн доор санал, шүүмжийг сийрүүлэн оруулсан болно.

Үндсэн хуулийн зургаа дугаар зүйл.

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

САНАЛ ШҮҮМЖ:  “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан” нь Монгол улсын, Монголын ард түмний өмч байх ёстой гэдэг нь хуульчилсан, хуульчилаагүй хэнд ч ойлгомжтой, өөрөөр хэлбэл жам ёсны зүйл. Гэтэл энэ хуулиар жам ёсны ухагдахууныг хүртэл санаатайгаар гажуудуулан гуйвуулжээ. “Төрийн нийтийн өмч” гэж ямар утгатай үг бэ гэдгийг хэл шинжлэлийн мэргэжилтнүүд ч тайлбарлаж чадахгүй байгаа. Яагаад ийм үг хэллэг зохиох болов гэдгийн учрыг олохын тулд Судлаач, инженер Б.Тулгын олж илрүүлсэнчилэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулий 4 дүгээр зүйлийг үзье. Энд “Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн / Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/ , бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно” хэмээн хуульчилжээ. Анзаарваас энэ бол хамгаас ноцтой, үндэсний тусгаар тогтнол заналхийлсэн зориудын санаатай зүйл гэдэг нь одоо тодорхой боллоо. Газрын хэвлий түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтныг гадаадын иргэн, харъяалалгүй этгээд, гадаадын хуулийн этгээдэд эзэмжүүлж, ашиглуулна гэдэг бол байж болохгүй асуудал. Эрдэс баялгийн нөөц ордуудаа гадаадын компаниудад гэрээгээр ашиглуулснаар ямар үр урхаг үүсч байгааг бид бэлхнээ мэдэж байгаа шүү дээ !   

Үндсэн хуулийн арван ес1 дүгээр зүйл.

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

1. Нам Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.

2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.

/Энэ хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 3. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.

САНАЛ ШҮҮМЖ:  Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т нам болон олон нийтийн аливаа байгууллагыг  эвлэлдэн нэгдэх замаар байгуулж болно гэсэн заалт бий. Гэтэл энд  зөвхөн  намыг сугалан авч, тодотгосон нь зохисгүй хийгээд, улсын хэмжээний бодлогыг зөвхөн нам дэвшүүлнэ (тэр тусмаа улс төрийн нам гэгч нь ард түмний итгэл үнэмшлээс нэгэнт гээгдэж, үеэ өнгөрөөж буй “ялзарсан” тогтолцоо гэдгээ харуулсаар байхад) хэмээн туйлширсан нь мөнөөх иргэдийнхээ халдашгүй чөлөөтэй байх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хумин боогдуулж буй үйлдэл гэж харагдахаар байна. Зүй нь бол үндсэн хуулийнхаа суурь зарчмыг анхаарч үзвэл Монгол улсын иргэдийн эвлэлдэн нэгдэж байгуулсан, ямар ч хэлбэрийн байгууллага улсын хэмжээний бодлого дэвшүүлэх түвшинд хүртэл хөгжиж, улс түмний төлөө ажиллах нь нээлттэй байх ёстой. Энэ талаар олон жилийн өмнөөс зарим судлаачид, олон нийтийн болон  судалгаа шинжилгээний байгууллагууд саналаа илэрхийлэн, ард түмний дунд улс төрийн намд шүтсэн, баригдмал  тогтолцооноос татгалзаж, өөр, дэвшилттэй, шинэ гаргалгаа олох тухай үзэл санаа өдрөөс өдөрт улам дэлгэрсээр буй.

Хорин нэгдүгээр зүйл.

4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө.

Хорин хоёрдугаар зүйл:  /Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн/

2.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

3.Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас, түүнчлэн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

4.Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө.

Хорин тавдугаар зүйл.

1.Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

6/Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;

/Энэ заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө.

САНАЛ ШҮҮМЖ: Энд учир зүй логикийн хувьд ойлгомжгүй байдал анзаарагдаж байна.  Нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө байсан Засгийн газрын гишүүд гэсэн үгийг хассанаараа, Засгийн газрын бүрэлдэхүүнээс зөвхөн Ерөнхий сайдыг  томилж, чөлөөлж өөрчлөх эрхтэй хийгээд, Засгийн газрын гишүүдийн тухайд тийм эрх  байхгүй болсон гэж  ойлгогдохоор. Гэвч УИХ-д ажлаа хариуцан тайлагнах ёстой үндсэн чухал байгууллагын бүрэлдэхүүнтэй холбоотой эрхийг Ерөнхий сайдад олгосон бол бусад байгууллагын тухайд тийм эрх байх хэрэг юун билээ гэсэн асуулт гарч ирнэ.

  6/Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;

/Энэ заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

САНАЛ ШҮҮМЖ: Энэ тухай ямар хуулийг батлан гаргах вэ гэдэг нь маш чухал асуудал. Өнөөгийн нөхцөлд төрийн  санхүү төсвийн хяналтыг  хараат бусаар хэрэгжүүлж буй байгууллага байхгүй гэж болно. Төрийн аудит, төрийн дотоод хяналт гэсэн байгууллага бүтцүүд байгаа ч, тэр нь амьдрал дээр хараат бус байж чадахгүй байгаа. Үндэсний байгууллага нь УИХ, Засгийн газрынхаа  нөлөөнд баригдмал, орон нутгийнх нь тухайн аймаг  сумдын Улс төрийн албан тушаалтнуудын  нөлөөнд баригдмал өөрөө хэлбэл тэднийг “яв гэхэд нь явж, суу гэхэд нь суух” зарчмаар асуудалд ханддаг нь олон баримтаар илэрхий харагдана.  Үндсэн хуулиас гадна  Төсвийн тухай хууль (хуулийн 6 дугаар  зүйлийн 6.5-ын 1-ээс 6.5-ын 6 дахь заалт, мөн 67, 68 дугаар зүйлд буй тодорхой заалтууд) , ТБОӨХБАҮХА тухай хууль, бусад холбогдох хуулиудад буй иргэд олон нийтийн оролцоо, хяналтыг хэрэгжүүлэх заалтууд амьдрал дээр хэрэгждэггүй, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн журамласан зохицуулалтууд байхгүй байгааг анхаарч, хяналт, шинжилгээ хийдэг байгууллага, хүмүүс нь жинхэнээсээ хараат бус байж, хараат бусаар ажиллахуйц бодит боломжийг бүрдүүлэх шаардлага хүлээгдсээр буй !

16/ ард нийтийн санал асуулга явуулах. Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно; Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;

/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 2 дахь өгүүлбэр нэмсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

4.Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Хорин зургадугаар зүйл.

1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.

1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

САНАЛ ШҮҮМЖ: “Үндсэн хуулинд ийм заалт оруулж баталсанаар амьдралгүй, түүхий ноохой хуулиуд олшрох нэг хүчин зүйл болж байгаа” гэж зарим хүмүүс ярьдаг, энэ нь ч ортой. Ялангуяа Улсын их хурлын гишүүдийн хувьд сонгогчдод өөрсдийнхөө хийсэн ажлыг сурталчилах, их юм хийж бүтээсэн хүн болж харагдахдаа ашигладаг гол зүйл нь ийм, тийм хууль санаачилж батлуулсан гэх явдал. Бас үүнийхээ төлөө мөнгөн урамшуулал ч авдаг гэх юм билээ. Гэвч тэр нь үнэхээр хэрэгтэй, шаардлагатай хууль мөн үү?, амьдралд хэр зэрэг нийцэмжтэй, бодитой байна гэдэгт асуудал бий. Батлагдсан хуулиудад, нэг бус зөрчил, цоорхой бий бөгөөд түүний улмаас нийгэмд хохирол үүсч буй талаар иргэдийнхээ хэлсэн үг, тавьсан саналыг дээд шатандаа огт хүлээж авдаггүй, усруулж, төөрөлдүүлж орхисоор байгаа ийм үед зөвхөн “эвэртэн, туурайтнууд”-д л хууль санаачлах эрх олгож, үндсэн хуулиар баталгаажуулахаас илүү, аливаа асуудлаар амьдралын цөмд нь ажиллаж, мэдэрдэг, мэргэжлийн байгууллагууд, иргэдийн эвсэл, судлаачид нь чухам хууль санаачилж, дээд байгууллагад өргөн барих эрхтэй байхаар батламжилбал сая шударга ёсонд нийцэх билээ.         

3.Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Хорин долдугаар зүйл.

1.Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.

2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт “тавиас доошгүй” гэснийг “далан таваас доошгүй” гэж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

6.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/

6. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батална.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

САНАЛ ШҮҮМЖ: Олонхийн санал гэдэг нь УИХ-ын бүх гишүүдийн хэдэн хувиар хэмжигдэх вэ гэдэг нь бүрхэг үлдэж байна. Улсын их хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлага, хууль баталж буй үйл явц, тэдгээрээс үүсч буй үр дагаварын тухайд ард иргэд олон жилийн турш шүүмжлэлтэй хандан, санал бодлоо илэрхийлсээр байгаа бөгөөд Үндсэн хуулийн төслийг танилцуулж, санал авах уулзалтан дээр орон нутагт цөөн бус иргэн хууль батлахдаа олонхийн саналаар батлана гэдгийнхээ тоон үзүүлэлтийнх нь түвшинг өндөрсгөж, дор хаяж 60-аас дээш хувийн саналаар ч гэх юм уу, тодорхой болгох нь зүйтэй гэсэн санал гаргаж байсныг тод санаж байна !   

Хорин наймдугаар зүйл.

1.Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.

2.Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.

2. Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.

Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

Хорин есдүгээр зүйл.

1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/

2.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

САНАЛ ШҮҮМЖ: Улсын их хурлын гишүүний халдашгүй байдлын тухай тусгай хууль байх нь гэж ойлгогдож байна. Тэгвэл энэ хууль нь зөвхөн Улсын их хурлын гишүүн болон тухайн байгууллагын эрх ашигт үйлчилэхээс илүү тухайн гишүүдийг сонгож, УИХ-д суулгасан сонгогчдын эрхийг эрхэмлэн дээдэлсэн байх ёстой гэж бодно. Тиймээс энэ  мэт хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэхдээ сонгогч олон түмэнд заавал танилцуулж, санал шүүмж өрнүүлж, санаа оноог нь тусгах шаардлагатай гэж бодно

З. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.  Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 1 дэх өгүүлбэр нэмсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

САНАЛ ШҮҮМЖ: Дээрх 29-ын 3 дахь заалтанд эхний үгүүлбэрийг нэмж оруулснаараа гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэхэд ахиц дэвшил гарахаар болжээ. Гэвч зөвхөн “Үндсэн хууль зөрчсөн бол” гэхийн оронд “Монгол улсын хууль, тогтоомжийг зөрчсөн бол” гэж оруулмаар байсан биш үү гэсэн саналууд байгаа юм. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн Үндсэн хуулиас өөр ямар нэг хуулийг ноцтой зөрчсөн байхад түүнийг эгүүлэн татах үндэслэл болохгүй хэрэг үү? гэсэн асуулт гарч ирнэ. Хоёрт гэвэл Үндсэн хууль зөрчсөнийг нь хэн тогтоох вэ? Нөгөө Үндсэн хуулийн цэц үү. Тэгэхдээ хүрвэл тэр цэц нь тал, тохой татахгүй, элдэв арга саам эрэлхийлж, УИХ-ын гишүүнийг хамгаалахын тулд хуулийг мушгиж тайлбарлах зэргээр зохисгүй үйлдэл хийхгүй байж чадах уу гэдэг маш эргэлзээтэй ! Өнөөдрийн бодит амьдралаас харахад Үндсэн хуулийн цэц нь элдэв овилогогүй байдал их гаргадаг, гаргасан шийдвэртэй ороогддог, ард олны хараанд өртөж, хардлага төрүүлэхээр  шудрага бус байдлыг олонтоо үзүүлдэгээрээ алдаршаад байгаа !   

Гучдугаар зүйл.

2. Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

Гучин нэгдүгээр зүйл.

7.Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

8.Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө.

Гучин гуравдугаар зүйл.

2/Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;

/Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

САНАЛ ШҮҮМЖ: Өмнөх дугаарт хэвлэгдсэн, энэхүү нийтлэлийн түрүүчийн хэсэгт бид Үндсэн хуулийн арван ес дүгээр зүйлйин 1, 2, 3 дахь заалтуудтай холбогдуулан, хууль тоггтоох дээд байгууллага болох УИХ-ыг зөвхөн намын төлөөлөөс бүрдүүлэхээр хүч түрэн хуульчилсаар буй үхширмэл, хязгаарлагдмал сэтгэлэг,  сэтгэхүйн талаар шүүмжлэлтэй хандсан. Дээр нь Ерөнхий сайдыг УИХ дахь бусдаасаа илүү олон суудал авч, олноор түрээ барьсан нам бүлэглэлээс, үгүй бол тухайн  нам бүлэглэлийн бусадтай тохиролцсоны дагуу нэр дэвшүүлнэ гэж байгаа нь шудрага ёсны язгуур ухагдахуунд зохилдохгүй зүйл гэж үзэж болохоор юм. Нутаг дэвсгэр хийгээд хүн ам, улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны хувьд нэгдмэл зарчим бүхий Монгол улсын хүн амын нийтлэгийг төлөөлөн байгуулагдаж буй УИХ-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн сонгох гэж байгаа бол УИХ-ыг нэгдмэл нэг танхим болгон авч үзээд, тухайн танхимыг бүлэглэлээр нь жижиглэн хуваахгүйгээр, нийтлэг дундаас нь нэр дэвшүүлэн гаргах нь дээр дурьдсан шудрага ёсны язгуур ухагдахуунд нийцнэ. Гэвч манайд байгаа энэ тогтолцоог дэлхий нийтийн нийтлэг чиг хандлага хэмээн зөвтгөсөөр, Монгол улсын, улс төрийн эрхийг нам, бүлэглэлийнхний гартаа атгасан хөзөр  мэт байлгах гэсэн явцуу эрх ашиг үргэлжилсээр буй.      

4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

Гучин есдүгээр зүйл.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн/

3.Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.

Гучин есдүгээр зүйл.

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

2. Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

САНАЛ ШҮҮМЖ: Энэхүү гучин ес дүгээр зүйлийн эхний хэсгийн 3 дахь заалт буюуЗасгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно” гэсэн заалт, мөн дараагийн хэсгийн 4 дэх заалт буюу “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө”  гэсэн заалтууд нь хоорондоо зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл эхлээд ЗГ-ын гишүүдийг УИХ хэлэлцэж томилно гэсэн атал дараа нь түүнийгээ үгүйсгээд Ерөнхий сайд томилно болгожээ. Өөнтөгчөөр харах юм бол энэ нь ийнхүү хоорондоо зөрчилдсөн, нэг нь нэгийгээ үгүйсгэсэн заалтуудыг далимдуулан хууль завших боломжийг олгож байгааг /магадгүй зориуд ийм юм хийсэн байж болохоор/ олж харж болно.

 Хоёрт гэвэл Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар Ерөнхий сайдад түлхүү эрх мэдэл олгосон нь дэвшил болсон гэж хууль боловсруулж баталсан эрхэмүүд маань тайлбарлаж байгаа ч, олгосон эрх мэдлийнх нь хэмжээгээр учирч болох, болзошгүй эрсдлийг хэрхэн тооцоолсон, хяналт хариуцлагын тогтолцоог эрх зүйн хувьд нь яаж зохицуулж буй зэрэг нь нэн чухал асуудал гэдгийг анхаарах шаардлагатай !   

Дөчин гуравдугаар зүйл.

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Дөчин дөрөвдүгээр зүйл.

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

1. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2. Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

САНАЛ ШҮҮМЖ: Энд Ерөнхий сайд чухам яагаад, ямар тодорхой үндэслэлээр тогтоолын төсөл оруулах ёстой вэ? Эсвэл тогтоолын төсөл оруулах, оруулахгүй байх нь Ерөнхий сайдын үзэмжийн асуудал уу? /өөрөөр хэлбэл оруулж ч болох, оруулахгүй байж ч болох уу?/ гэдэг нь бүрхэг үлдэж байна. 

1. Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

Дөчин есдүгээр зүйл.

5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

6. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

САНАЛ ШҮҮМЖ: Хуулийг боловсруулж батлагчдын зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо гэх байгууллагуудын тухай дээрх заалтыг шүүхийн тогтолцоог болон тэнд ажиллаж буй шүүгчдийг хариуцлагажуулахад чиглэгдсэн гэж тайлбарладаг ч, амьдрал дээр тийм биш. Юу гэвэл Монгол улсад шүүгчид болон хууль хяналтынхны хариуцлагын тухай хууль байх ёстой нь амьдралаас нэхэгдсээр буй. Өнөөдөр ийм хууль байхгүй хийгээд тэдний хариуцлагатай холбоотой өргөдөл, гомдол, бүх асуудлыг дээрх хоёр байгууллагын шийдвэрээр шийдэж буй нь тухайн салбарынхныг бие биенийхээ зөрчил, доголдлыг өмгөөлөх, булзааруулан займруулах, нуун дарагдуулах боломжийг олгосоор буй нэг хүчин зүйл юм. Үүнийг олон баримт мэдээллээр гэрчилж болно. Нэг тогооноос хоол идэж байгаа нөхдүүд өөрсдийг нь хянах, хариуцлага тооцох чиг үүрэгтэй гэх  дээрх зөвлөл болон хорооны эрх бүхий албан тушаалтнуудыг өөрсдөө сонгон бүрдүүлж байгаа ийм нөхцөлд ажил мэргэжил, салбар байгууллагаараа үгсэн бүлгэрхэхгүй байх боломжгүй нь маш тодорхой зүйл билээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал авах нэртэй арга хэмжээг зохион байгуулах үеэр манай редакцын төлөөлөл болон зарим нэг хүн энэ байдлыг сануулж, шүүгчийн болон хууль хяналтын байгууллагад ажиллагсдын хариуцлагын тухай хуультай байх асуудлыг үндсэн хуулинд тусгах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж байсан авч, мөнөө усанд хаясан чу


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 10 =

Create Account



Log In Your Account