Орчин цагийн залуусыг турк суртлын бай болгох гэж үү?

By: Admin
2024-12-23
0
1311

Үйл явдлын толинд

Өнөө цагт Азийн улсуудын хил хязгаар орчмоос олдсон хаа тэртээх Түрэгийн хаанчлалын үеийн гэх цөөн буйр олдворын мөрөөр орох ажил их л түрцтэй өрнөж байх шиг. Археологчдийн таамаглалаар маш эртний үед тухайн газар оронд амьдарч байсан уугуулууд зөвхөн цэрэг дайны улмаас нэгдэж байсан. Чухам иймээс боолчуудад хүчээр тулгагдсан зүйл болж таарна. Засаглах, захирах, Засаглалыг хуваах талаар эртний хаант засгийн үеийн үзэл санааг авч үзвэл болхи бүдүүлэг түвшин рүү очно. Гэлээ ч энэ үед өнгөрсөн зууныг үл харгалзан, эртний хаант засгийн үзэл санааг үргэлжлүүлэхэд чиглэгдсэн тусгаар улсыг шинээр бий болгох, мөнхүү шинэ хил хязгаар үүсгэх гэсэн хандлага гарч иржээ. Олон улсын харилцааны үзэл хандлагад ийн элэрч баларсан, үнс нурам болсон үзэл санааны үндсийг шургуулан оруулах замаар мөнөөх шинэ хандлага үзэл санааны амьдралыг өрнүүлнэ гэдэг ололттой зүйл гэж бодогдохгүй байна.

Гурван аравны өмнө оршин байсан улсуудын хил хязгаарт Зөвлөлт холбоот улсын нөлөө ер байхгүй байсан боловч АНУ-ны зүгээс түрэг хэлт улсуудын тусгаар тогтнол (чухам хэнээс тэр вэ?) гэсэн нэр томъёог гаргаж ирэв. Туркийн улс төр гол төлөвдөө далайн чанадаас санал болгосон үлгэрийн зохиомжоор явагдаж ирсэн. Тэрбээр ард түмнийг оюулгүй байдлынх нь үүднээс нэгтгэх хэмээх үзэл санааны суурийг бий болгох шаардлага нь хойд хөршийн нөлөөнөөс болж байгаа юм шигээр үзэх, түүхчдийн гэрчилж буйгаар бол Туркын хаант улсын үед Славянчуудын хойч үеэс айж болгоомжлохын эрхэнд тэр чигт хүчээ чиглүүлдэг байсан гэх. Түрэг үндэстнүүдийг нэгтгэх тухай үзэл санааны үндэс нь дээрх хөрс суурин дээр үндэслэж буй. Одоо бүүр “Дундат Азиас Хятадын хэрэм хүртэлх- Их Туркестан” гэх уриа, давалгаан явагдах болов. Анкарагийн хувьд Азербайжан, төв азийн бүс, бүүр Оросын холбооны автономит улсуудад наалдан, дасгахад анхраалаа хандуулж, харин Америкын зүгээс үүнийг сайшаан хөхиүлж байгаа. Энэ нь юу гэвэл хойд хөршийн үзэл суртлын нөлөөнөөс урьдчилан сэргийлэх гэж нэрэлсэн халхавчийнхаа далбаан дор дурьдсан тив улсуудад өөрийн гэсэн буфер бүсийг бий болгохыг сонирхож буй хэрэг. Энэ эрин үед цэргийн болон бусад талаар дарамт шахалт үзүүлэхгүй байх талаар нүүр, нүүрээ харж ярилцах асуудал хүлээгдэж буй. Ингэсэн нөхцөлд хорон бодлого, цохилт нь цаашлах, арилах боломжтой. Харин гагцхүү тэдний санаагаар бол Орос улс дотроосоо ганхаж эхэлвэл их сайн.  Эдгээр нь бүгд Засаглалыг хуваах болхи бүдүүлэг зарчимд тулгуурлаж буй. Тиймийн учир сүүлийн жилүүдэд түрэг үндэстнүүдийн соёл мэдээллийн хамтарсан үйл ажиллагааг хэлбэржүүлэх, түрэг үндэстнүүдийн дунд төвлөрөл буй болгоход чиглэгдсэн дипломат шахалт үзүүлэх, “түрэг ахан дүүс” нэрийн доор тэдгээрт бүх талын тусламж үзүүлэх замаар, илүү сайн нягт холбоо үүсгэх үйл явц эрчимтэй явагдах болов. Засгийн газар, Засгийн газрын бус байгууллага, олон нийтийн байгууллагын хэлбэрээр “ажиглах, салган зааглах”-д чиглэгдсэн үүрэг ролийг хэрэгжүүлэх маш олон байгууллагуудыг бий болгон ажиллуулж буй нь “Түрэгийн гэгээрлийн сан”, “Диянат” нэртэй түрэгийн залуучуудын сан”, “Дэлхийн Түрэг судлалын сан”, “Түрэгийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг”, Ерөнхий сайдын ажлын албаны бүтцийн байгууллага /TIKA/, түүнчилэн, “Түрэг үндэстэн улс орнуудын ахан дүүсийн найрамдлын сан” /TUDEV/ гэх мэт байгууллагууд юм.

Анкара орчин цагийн дэлхий нийт рүү хандуулан, пантюркизмийн үзэл санааг сурталчилах ажиллагааг идэвхтэй явуулж, бүс нутгуудаар үзэл санааны нэгдэл үүсгэхийг хичээн, үүнийгээ хил залгаа улс орнуудаар зогсохгүй, Оросын бүс дэх улс орнууд руу хэрхэн нэвтрүүлэхэд ихээхэн чухалчилж /тэтгэлгийн хэлбэрээр/ санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөн пантюркизмын шугамыг баримталсан нийгэм, улс төрийн үйл ажиллагаануудыг бий болгож дэмжих аргаар ажиллаж байна. Энэ чиглэлд үйлчилж буй байгууллагуудыг нэрэлвэл: Төв азийн холбоо /ПАС/, Дундат азийн БНУ ба Казакстан, “Кавказ дахь исламын холбоо”, “Чечень – Дагестаны исламын холбоо ”, “Кавказ болон бүх евроазийн зах зээл”, “Кавказийн гэр орон”, “Гүрж-Украйн-Узбекстан-Азербайжан-Молдавын бүсийн эдийн засгийн холбоо” /ГУУАМ/, “Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагаа” /ЧЭС/, эдгээр болно. Энэ чиглэлийн бодлого үйл ажиллагааны гол үндсэн цөм буюу зохион байгуулагчид нь Турк, АНУ, Азербайжаны гурвал дээр төвөлсөн Түрэгийн олон улсын хуралдай /куралтай/ хэмээн нэрэлсэн нэгдэл юм.

Түрэгчүүдийн орон зайд суурь эзлэхийн тулд туркууд ямар мэх хэрэглэж байгааг харцгаая л даа. “Бид бол нэгдмэл үндэстэн гэхээс гадна, бүүр байчихаад бидний тухайд улс хоорондын харилцааны нэгдмэл нэг хэлтэй байх ёстой. Тиймээс, “за алив нэгдэцгээе“ гэх мэт. Энэ чиглэлээр явуулсан форумд эхний ээлжинд оролцох төлөөлөгчдөд Азербайжан, Казакстан, Киргиз, Узбекстан, Туркмен, Тажик, Монгол, хойт Кипр хамрагджээ. Оросын холбоон дахь мусульманчууд оршин суудаг улсуудыг ч бас орхигдуулахгүй нь тодорхой. Эдгээрт бол Татар, Чуваш, Тува, Саха-Якут, Алтай, Карачев-Черкес, багтана. Мөн өмнөд болон хойт Европ дахь АНУ,  Украйн, Молдав, Иран, Сири, Ясно зэрэг Турктай нэг шашинтай мусульманчууд оршин суудаг улсуудыг үүнд чухалчилан багтаана. Гэвч үнэндээ бол тува, алтай, молдав, якут, хакасчууд тийм форумын төлөөлөгч байх ямар хэрэг байгаа нь ойлгомжгүй. Эдгээр нь турктэй шашин нэгтэй улсууд биш. Эсвэл зүгээр пантюркизмийн үзэл санааг олон улсад тэлэх бодлогтой холбоотойгоор, Оросын холбооны бүсийн улсуудын сонорыг шүргүүлэх, аажмаар татахыг хичээх гэсэн хэрэг байх. Энэхүү хуралдай мэтийн үйл ажиллагааны гол чухал албан дээр турк залуучууд томилогдон ажиллаж байгаад гайхах хэрэггүй хийгээд тэдгээрт зориулан доллараар яригдах маш их хэмжээний санхүүжилтийн нөөц бий болгохоор урьдчилан тооцоолжээ. Жишээлэхэд Туркийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар “Таван жилийн өмнөөс Түрэгийн гэгээрлийн сан” /ТMV/ “гадаад улсуудын боловсролын салбарт харьцангуй богино хугацаанд өөрчлөлт хийх, орон бүр нэг брендтэй болохыг нь дэмжихэд чиглэгдсэн туслах үйлчилгээг явуулах болсон. “Түрэгийн гэгээрлийн сан” /ТMV/ нь энэ үйл ажиллагаагаараа дэлхийн 104 улс оронтой холбоо тогтоон харилцаж, 52 улсад төлөөлөгчийн газраа бий болгосон байна. Түрэгийн сан гэх байгууллагын энэ оны тайланд “Фетуллаха Гюлена” гэх терорист байгууллагаас Афганистан, Чад, Экваторын Гвиней, Эфиоп, Ивуар, Габон, Гвине, Камерун, Ардчилсан Конго, Ардын бүгд найрамдах Конго, Мали, Мавритон, Нигери, Пакистан, Сомал, Судан, Тунис, Венесуэл, Ирак гэсэн 19 орны 214 сургалтын байгууллагатай хамтран ажиллаж, сургалт зохион байгуулсан гэж дурьджээ. Түүнчлэн 42 улсад сургалтын үйл ажиллагаа явуулсан тухай протокол байгаагаас гадна, АНУ. Афганистан, Албани, Австрали, Босни болон Герцеговин, Бурунди, Жибут, Гамбий, Гане, Гүрж, Ирак, Бүгд найрамдах Конго, Косово, Венгер, Мадагаскар, Македон, Мавретан, Румын, Сан-Томе болон Присип, Сенегал, Сьерра-Леон, Сомал, Танзан гэсэн 23 улсад сургалтын санг нээсэн байна. “Түрэгийн гэгээрлийн сан” /ТMV/ -гийн тайланд 332 сургалтын тухай дурьдагдсан бөгөөд уг сургалтуудад 40.0 мянган хүнийг хамруулжээ. Афганистан, Герман, Австри, Франц, Косово, Беларус, Белги гэсэн 9 улсад эдний сургалтын төв үйл ажиллагаа явуулдагаас гадна Албанид нэг их сургуулийг нээн ажиллуулсан байна. Өөрийн тусламжаар 42 нийтийн сууцыг бий болгосон, одоо бас энэ тусламжаас орхигдсон гэж тооцож буй 38864 сурагч, оюутан байгаа гэжээ. Сургалтын байгууллагууд нь хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагджээ. Түрэг судлал, гадаад хэл, үндэсний соёлын чиглэлд онцгой анхаараг бөгөөд сургалтын байгууллагад суралцаж төгсөж буй хүмүүст нэг бүрчилэн турк хэлийг В2 түвшинд эзэмшүүлдэг. “Түрэгийн гэгээрлийн сан” /ТMV/ -гаас мөн сургалтын цогц загвар, хөтөлбөр боловсруулах зорилт тавьж байгаа аж. Эрх баригчдаас сургалтын байгууллагуудад өгсөн чиглэлд тероризм, пантуркизм, пансламизмыг хэрхэн олон улсад нэвтрүүлэх, нутагшуулахтай холбоотой зүйлүүд байсан гэдгийг уг байгууллагууд гэрчилсэн тухай мэдээллийг хэвлэлийнхэн нуухгүй байгаа. Өсвөр, залуу үеийнхэнд ямар “соёлын үнэ цэн”-ийг төлөвшүүлэн шингээх зорилготойг нь бол тааж ядах юмгүй. Түрэг залуучуудын “Диянит” сангийн хандлагад Киргиз улс яаж хариу үзүүлж буй тухайд хэвлэл мэдээллээр бичигджээ. 

islamizm

Киргиз өнөөдөр тусгаар тогтносон улс. Дээд хуулиндаа тус улс нь улс төрийн бодлогоо өөрөө тодорхойлох, улс төр болон шашны асуудлаар гаднын ямар нэг улсын чиглэл заавар, дарамт шахалтгүй бие даасан байдлаар орших”-ыг тунхагласан. Аль ч тусгаар улсын хувьд ийм зарчимтай байх нь мэдээж. Гэтэл энэ нь амьдрал дээр яаж хэрэгжиж байна вэ? Киргизид сүм хийд байгуулах, шүтэх бишрэх асуудлыг Туркээс шийддэг болсон. Яагаад тэр вэ? Яагаад Киргизүүд өөрсдөө биш гэж? Эсвэл тэд Киргиз улсын иргэд биш юм уу? Киргизүүд өөрсдөө эзэн сууж байгаа Бахриддин Кувватад ч юм уу эсвэл Сузакскын районы Пушкины нэрэмжит сургуулийн дэргэд “Сулеймен” гэх нэрийн доор үнэ төлбөргүй курс нээгдсэн. Тэнд бүүр 12-14 насны 80 гаруй хүүхдүүд шашны хэт туйлшрагч “Нурджулар” гэх урсгалын номлол сургааль сонсож байна. Энэ курсын сургаалийн үндэс нь Коран биш харин Хадисы судар, аа харин үндсэн сурах бичиг нь гэвэл “Нурджулер” урсгалыг үндэслэгч Сайда Нурси гэгчийн “Рисала ба Нур” гэх ном байх жишээтэй. Джалалабедэд залуучуудад зориулсан гадаад хэлний хурдавчилсан курс нээсэн бөгөөд Турк болон Англи хэлийг онцгойлсон сургалттай. Зөвхөн сүүлийн сард гэхэд гурван ийм курс нээгджээ. Гэтэл бас Киргиз улсад үйл ажиллагаа явуулж буй сургалт курсанд яагаад дандаа Туркууд очиж багшилдаг нь хачин. Киргиз багш нар байхгүй байгаа юм шиг ийм аймаар зүйл зүйл байж болох уу? Ийнхүү гадаад хэлэнд суралцаж буй залуусын дунд “Нурджулар” үзэл санааг дэлгэрүүлэх явдал газар авсны зэрэгцээ, дахиад үүний зохиолыг бичиж зохион байгуулж буй байгуулж буй этгээд нь С.Нурси байна. Иймээс тэд гадаад хэлний сургалтын уг сурах бичгүүдийг үзэхийг хүсэхгүй болжээ. Нэмж хэлэхэд Туркын төлөөлөгчид, бас манай сүсэгтнүүд, Киргизийн сүмийн залуу сүсэгтнүүдийг бүгдийг хамруулан, “Туркия Диянет Вакфы” сүмд мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан ба үүнийгээ шашны хамтын ажиллагаа хэмээн нэрийдсэн. Ошийн улсын их сургуулийн онолын салбарт Ош болон Джалалбад, Баткен мужийн 50 сүсэгтнийг суралцуулсан. Багш нар нь мэдээж дандаа Туркийн иргэд. Сургалтын сэдэв агуулга, хэрэглэгдэхүүнийг бүгдийг Туркын талын шийдвэрээр бүрдүүлж, тэдгээр суралцагсдад мэргэжлийн курсад  суралцаж төгссөн гэрчилгээ олгодог юм байна. Хаана үнэгүй бяслаг байдаг билээ, мэдээжийн асуудал. Яагаад гадны хүмүүс манай хүмүүст  сургах ёстой билээ, сургалтын агуулга, арга зүйг Киргизээс тодорхойлж хамтран ажиллаж болохгүй юу гэж тэд ер боддоггүй хэрэг үү?, эсвэл Киргизүүд томоохон ашиг олборыг ер хүсэхгүй байгаа хэрэг үү? За тэр ч яахав гэхэд Туркийн иргэд бүүр энэ улсад очиж хүмүүст нь бичиг үсэг заадаг болов. Тэдэнд өөрийн хэргээ өөрөө мэдэх нь дэмий хэрэг үү? Эсвэл асуудал нь хангалтгүй байгаа хэрэг үү? Тодорхой зорилгогүйгээр, бас зүгээр л нэг ажил хийх хэргээр хэн ч бөглүү газрын мухарт  очихгүй гэдэг бол эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой асуудал. Харин тэр тодорхой зорилго нь юу гэвэл манай залуучуудыг пантюркизм, панисламизмын үзэл санаанд уруу татах гэсэн л хэрэг. Тэгтэл энэ хэрэг явдалд зөвхөн туркын хэт даврагчид ч биш, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл зэрэг өөр газрууд ч адил, бүүр ч илүү хэмжээгээр улс төр, шашны үзэл номлолд үйлчилж байна. Дэлхийн Турк /Түрэг/ судлалын сан - ФИТМ “Түрэг залуучууд олон улсын байгууллага”-МОТМ, ”Түрэг соёл-олон улсын байгууллага”-ТЮРКСОЙ” - ууд ч мөн адил ийм сэдлээр Сибир, Алс дорнодын хүн амын дунд сонирхолоо шургуулсаар буй. Дээр дурьдсан сангууд болон Туркийн Засгийн газар мөн АНУ, Азербайжаны Засгийн газраас саяхныг хүртэл зөвхөн санхүүгийн өглөг тэтгэлэг өгөөд зогсохгүй, хүмүүнлэгийн болон шинжлэх ухааны ажилтан солилцооны шугамаар тэдгээр бүс нутгуудад очиж буй мэргэжилтэн гэх хүмүүсээр дамжуулан, тухайн нутаг орны нийгэм, улс төр, эдийн засаг, үндэстэн хоорондын болон шашин хоорондын харилцааг ихэд сонирхон судалсаар ирэв. Хүмүүнлэгийн үйл хэргийн зэрэгцээгээр /далимд нь/ тэд Сибирийн ард түмний дунд Туркийн үзэл санааг оруулах, Оросын үндэсний сонирхолд хохирол учруулахын төлөө идэвхтэй хөдлөж байгаа. Үүгээр зогсохгүй Казакстан, Монгол, Узбекстан, Кыргиз, Тажик зэрэг улсуудад Туркын төлөөлөгчид очиж, үндсэрхэг үзэл, салан тусгаарлах үзэл, шашны үл тэвчих хэлбэр, өөрчлөлтийг сурталчилах болсон. Чухам энэ хөрсөн дээр зөрчил мөргөлдөөнүүд ч бий болсон. Гадаад нэртэй сангууд Сибирийн болон Алс дорнодын жижиг ард түмнийг бөөцийлэн энхрийлэх дүр эсгэн, салан тусгаарлах үзэл, авирыг сурталчилан өдөөхийг хичээж буйг сайтар анхаарч, наалдан чагнаваас Урал руу шурган орох гэж шаргуу гэтэж буй чонын дүрийг олж харах болох.

Оросын Соёлын яамнаас “Тюрксой буюу “Түрэг соёл” олон улсын байгууллагыг Хакасд байгуулахыг хориглосон байсан учир тэр цагт уг байгууллагын хөлсний этгээдүүд үүний мөрөөр судлан, дайрч давшлаж байлаа.  Дараа нь нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн хаягаар түгээсэн мэдээлэл хүмүүсийн гайхшийг төрүүлсэн. Энэ нь Казакстанд улсынхаа эсрэг гэмт үйл ажиллагаа явуулаад, уг хэргийнхээ улмаас шийтгэлээс зугатаж, Киевд оргон очиж нуугдсан Ермек Нарымбай гэгч байсан бөгөөд, тэндээс Хакасын уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр явуулга хийх болсон. Тэр этгээд өөрийн блог хуудсанд бичихдээ: “Хакасын бүгд найрамдах улсын нийслэл Абакан хотын захиргаанд алба хашдаг хүмүүс дотор нэг ч Хакас хүн байхгүй. Өмнө нь хотын захирагчаар ажиллаж байсан хүн хотын захиргааны албанд Хакас хүнийг ажиллуулахыг хориглосон байсан бол одоогийн захирагч нь үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа. Хакас улсын дээд зөвлөлийн депутатууд дунд тавхан Хакас хүн байдаг. Хакасд Оросын үндэсний харгис үзэл ноёрхож, Тэрхүү Түрэг угсаат бүгд найрамдах улсыг эзэрхийлж байгаа. Одоо Хакас улсыг бүхлээр нь татан буулгах асуудал тавигдаж байгаа. /цэг тэмдэг тавиж буй зэрэг нь “зохиогч”-ийн (Ермек Нарымбай) хэв шинжийг бүрэн хадгалсан байсан/. Хакасыг түрэмгийлэхээр тооцоолж буй асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэх зэргээр дэмийрчээ. Энэ бол жинхэнэ дэмийрэл. Тэр энэ элий балай зүйлийг бичиж блогтой байршуулсныхаа төлөө хэдий хэрийн зууш хүртэж, захиалагчид нь энэ бохир хуурмаг зүйлийнхээ төлөө хэдийг төлсөн нь сонирхолтой. 

Туркийн хүүхэлдэй болж буй түүнд “Тюрксой”-Түрэг соёл ОУБ-аас  овоохон мөнгө төлсөн болох нь мэдээжийн хэрэг. Туркийн сангаас Сибирт явуулж буй сөрөг үйл ажиллагаануудын өөр бас нэг томоохон хэлбэр  гэвэл Оросын Алтайн хязгаарын уугуул оршин суугчдыг өөрийн нөлөөнд урвуулан, уруу татах гэсэн оролдлого юм. “Бозкурт”-ынхан /Саарал чоно бүлэглэл/ Алтайн бүгд найрамдах улс дахь “Ак дян” буюу “Цагаан итгэл” шашны урсгалын идэвхтнүүдтэй холбоо тогтоосон бөгөөд тэр нь Туркийн пантуркизмээс гаралтай исламийн шашны үзэл санааг хэрэгжүүлэх зорилготой нь тодорхой болсон.. Хууль, шүүхээс “Бозкурт”-ын болон “Ак дян”-ы төлөөлөгчдийн хамтын ажиллагаа” нэртэй тэрхүү бүлэг болон туркийн засгийн газрын бус сангуудаас явуулдаг бусад төрлийн, ийм зорилго бүхий ажиллагаанууд,  мөн тэдгээрийн салаа мөчрөө үүсгэх, үр үндсээ тарих гэсэн оролдлогуудад Алтайн болон Оросын хуулийн байгууллага цэг тавьсан.

Алтайн бүгд найрамдах улсад туркийн нийгмийн мэдээллийн агентлаг /НКО/ зэргээс Алтай бол үнэн хэрэгтээ Түрэг угсаатны эртний нутаг орон юм хэмээн нэг бус удаа дуугарах болсон хийгээд ерөнхий боловсролын сургууль, техник  мэргэжлийн сургууль төгсөгчдөөс Туркийн их дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэн суралцуулах аяныг өргөн хэмжээгээр өрнүүлэх болсон. Тэгээд зогсохгүй гэр бүлийн байдлын хувьд элэг бүтэн биш хэрнээ чадварлаг хөвгүүд охидууд, нийгмийн нөхцөл байдал нь асуудалтай, эсвэл өнчин хүүхдүүд рүү голлох анхааралаа хандуулдаг. Тэдэнд Анкара, Измир, Станбул хотуудын нэр хүндтэй их сургуулиудыг санал болгож, халамж, ая тухыг амалдаг байна. Түүгээр ч барахгүй Х.Яссавагийн нэрэмжит коллежийн салбарыг Алтайн Бүгд найрамдах улсад нээх, улмаар тэнд Туркээс багш нарыг авч ирж ажиллуулах санаархалаа илэрхийлсэн. Өөр нэг баримт дурьдахад ийм салбар коллежийг хөрш Монгол улсад хэдийнээ нээж ажиллуулсан. Орос Монгол хоёр улс нь хоорондоо визгүй зорчдог тул энэ байдлыг ашиглан Монголын Баян-Өлгий аймагт саадгүй очно, Мөн тэндээс Турк руу шууд зорчино. Нэг үгээр бол Туркийн төлөвлөгөө ёсоор цааш алхах алхам нь гэвэл Оросын их дээд сургуульд элсэх чадварлаг, авъяслаг хүүхэд, залуусыг урвуулан элсүүлэх явдал болж байна гэсэн үг.   Боловсрол, соёл шашны салбар дахь олон төслүүд нь туркийн элч нарын алсын зорилгыг нь хангаагүй бололтой. Сибирийн бүс нутгийг зөнд нь орхиж, тэд ч тайвширцгаасан нь утгагүй санагдах. Гэвч урьд өмнө нь Оросод ажиллах сонирхлоо илэрхийлж байсанчилан Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг  “TIKA”, Туркийн техникийн шинжлэх ухааны судалгааны зөвлөл “TUBITAK”, Турк улсын мэдээллийн “Анадолу”агентлаг гэх зэрэг байгууллагууд бас нэмэгдэв. Тэд өөрсдийн идэвх нөлөөгөөр эрдэм шинжилгээ, сэтгүүл зүй, соёлын салбар, мөн залуучуудын хөдөлгөөний төлөөллийг сонгож авах болсон.

Суразаковын нэрэмжит Алтайн Шинжлэх ухаан- судалгааны институтын судлаачдын дунд тодорхой сэдвүүдээр дессартаци хамгаалахад нь Туркийн сангаас тэтгэлэг олгох саналыг үргэлжлүүлэх болов. Алтайн институтын хамтын ажиллагааны санаачилга гэх бүлгийнхэн энэхүү өгөөшинд хошуугаа шургуулжээ. Тэр бүлэгт М.Дедина, Н.Тыдыков, Н.Тадышев нарын нөхөд багтаж байгаа юм. Энэ төслийн хүрээнд Туркийн Засаг захиргааны байгууллагын судлаачид шинжлэх ухааны байгууллагыг ашиглаж гүйцэлдүүлэхээр урьдаас тандан тооцоолсон захиалгат даалгаварыг гүйцэтгэж, тоног төхөөрмж болон мөнгөн тэтгэмж авах тохироотой аж. Нэг үгээр хэлэхэд шинжлэх ухааны салбарт улсын эрх ашигт хохиролтойгоор, захиалагч этгээдэд зэрэгцэн үйлчилэх үйл ажиллагаа өрнөж байна гэсэн үг. Төслийн баг тийн зүгээр нэг судалгааны ажил гүйцэтгээд л дээрээс шилжүүлсэн гэнэтийн бохир санхүүгээр тэжээгдэж байгаа юм. Туркийн лидер Т.Эрдоган: “Манай түүхийг бүхэлд нь шинээр бичиж, улмаар тэр шинэ түүхийг сургуулиудад заах хэрэгтэй” гэсэн байдаг. Сибирийн болон Алс дорнодын өргөн уудам орон зайн дахь сургуулиудад энэхүү төлөвлөгөөг нэвтрүүлэх аюул нүүрлэснийг анзаарах хэрэгтэй. Туркийн толгойлогчын зүгээс  өдгөө ийм үзэл хандлага руугаа бусад түрэг гаралт улсуудыг хандуулах, үүний  тулд “нэгдсэн фронт” гэгч үйл ажиллагаагаар дамжуулан,  эхний ээлжинд Азарбейжан болон Казакстан улсын бүх салбарт пост зөвлөлтийн /зөвлөлтийн харуул/ орон зайнаас буюу Оросын эдийн засгаас хөндийрүүлэхэд чиглэгдсэн шахалт үзүүлэх болов.  

Анкарагийн зүгээс Оросын олон хотуудын туршлагад үндэслэн, орон нутгийн хуралдай, бүүр түүгээр ч зогсохгүй Казакстан, Узбек, Азербайжан, Киргиз, Туркмен улсуудын диаспор /харьцуулан жишэхүйц/ төлөөлөгчдийг оролцуулсан төсөөллийн форум зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд туркийн экспертүүд ажиглан нягтлах замаар бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг шийдэхэд үүрэг ролийг нь өсгөх, XXI зууны олон улсын харилцааны суурь загвар болгон өргөжүүлэх боломжийг судлаж, хэрэгжүүлэхийг чухалчилсан байна.

Үйл ажиллагааных нь бас нэг гол чиглэл нь соёлын солилцооны нэгдмэл үйл ажиллагаа. Түрэг угсааны улс орнуудыг дамжин уран бүтээлийн хамтлагуудын соёлын жуулчлал, аялан тоглолт явуулах, Ардын язгуур хөгжмийн болон орчин үеийн хөгжмийн наадам, уран бүтээлийн хамтарсан уулзалт, хуралдаан болон түүнтэй төстэй ажлуудыг зохион байгуулна гэж байгаа. Бас түрэг угсааны  улсуудын хотуудаас жилд нэг хотыг дэлхийн түрэг соёлын нийслэлээр зарлана гэж байгаа, энэ хот хаана байх вэ? дараагийн хуралдаануудыг тогтмол нэг газар хийх үү, эсвэл гэдэг асуудал байна. Түрэг үндэстэн, улс орнуудын хооронд соёлын холбоо, хөгжлийг бэхжүүлэх нь маргаангүй, зүй ёсны зүйл. Гэвч энэ бас нэлээн түвэгтэй асуудал. Юу гэвэл Түрэгийн соёл урлагийн хөгжил, хамтын ажиллагаагаар халхавчилсан урхи занга байхыг үгүйсгэх аргагүй. Тэр тусмаа Турк, АНУ хоёр хамтарч түрэгийн соёл, урлагийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэх болсон нь анхаарууштай хэрэг юм.    

Бэлтгэсэн Антон РЫБАКОВ /Интернетийн болон гадаадын хэвлэлийн материалуудыг ашиглав/

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ

panpan

                        


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 10 =

Create Account



Log In Your Account