Халзан бүрэгтэй ууланд хийсэн цацраг идэвхт бодисын хэмжилтийн үр дүн

By: Admin
2024-12-23
0
1389

         Ховд аймгийн Мянгад сумын нутагт буй Халзан бүрэгтэй ууланд Худалдаа хөгжлийн банкны эзэмшил "Монголиан нэшнэл рийр ийрт корп" ХХК өрөмдлөг хийсэн хийгээд уг үйл ажиллагаатай холбоотой болзошгүй эрсдэл, аюул дагуулах асуудлууд, мөнхүү хууль бус зүйлүүд ч байсны улмаас нутгийн ард олон, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, УИХ, Засгийн газарт хүртэл асуудал тавьснаар улсын мэргэжлийн комисс томилогдож, нэн ялангуяа болзошгүй аюулын нэг болох цацраг идэвхт бодисын цацраг туяаны түвшинг үнэн зөвөөр тогтоолгох үүднээс олон нийтийн хяналтын доор, дөрвөн өөр байгууллагын мэргэжилтнүүдийг зэрэг ажиллуулж, тус тусын багажаар зэрэгцүүлэн цацраг туяаны хэмжилт хийсэн. Энэхүү хэмжилтийн багт оролцон ажилласан МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн физикийн болон хими технологийн тэнхимийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн  дүгнэлтийг танилцуулж байна.    

            Ховд аймгийн төв Ард Аюушын талбайн хэмжилт 0.10µSv/h байсан. МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль (Ховд их сургууль)-д сургалтын зориултаар хэрэглэгдэж байгаа Pu-Be үүсгүүр тусгай зөвшөөрлийн дагуу байрлаж байдаг. Манай үүсгүүрийн хамгаалалтыг хэмжихэд үүсгүүрийн дотор 0.11µSv/h, гадна талд 0.13µSv/h заалтыг манай багаж болон УБ хотоос ирсэн ажлын хэсгийн багаж адилхан зааж байсан. Иймд Ховд аймгийн төвд цацрагийн хэмжээ хэвийн хэмжээнд байна.

            Бид ажлын хэсэгтэй хамт Халзан бүрэгтэй ууланд очиж 2022 оны 11-р сарын 13-ны өдөр газар дээр нь хэмжилт хийхдээ уг компани зөвшөөрөгдөх талбай дээр УБ хотоос ирсэн 2 багаж, компани  1 багаж, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн 2 багажаар хэмжилт хийхэд багажийн зөрүү гараагүй болохыг тэмдэглье. Ер нь цацрагийг хэмждэг багажийг Монгол улсын Цөмийн энергийн комиссын лаборитори жилд 1 удаа баталгаажуулж уг багажаар хэмжилт хийх тусгай зөвшөөрлийг олгодог.

 

Уртраг

Өргөрөг

Өндөр

Хэмжилт 1 µSv/h

Хэмжилт 2 µSv/h

Хэмжилт 3 µSv/h

Дундаж

µSv/h

1

91.54.05

48.22.48

1476

0.118

0.11

0.16

0.13

2

91.55.16

48.23.58

1604

0.10

0.11

0.12

0.11

3

91.55.56

48.24.15

1634

0.22

0.21

0.37

0.27

4

91.56.59

48.24.37

1789

0.77

0.76

078

0.77

5

91.57.12

48.24.23

1890

0.52

0.53

0.54

0.53

6

91.57.11

48.24.20

1920

0.25

0.26

0.26

0.26

7

91.57.08

48.24.19

1917

1.369

1.70

1.46

1.51

8

91.57.02

48.24.20

1927

1.36

1.27

1.33

1.32

9

91.57.04

48.24.19

1931

1.14

0.98

0.94

1.02

10

91.57.04

48.24.20

1931

1.25

1.32

1.30

1.29

11

91.56.57

48.24.23

1940

0.99

1.01

1.16

1.05

12

91.56.49

48.24.15

1895

1.49

1.49

1.52

1.50

13

91.56.40

48.24.27

1758

0.847

0.86

0.84

0.85

 

UmZ 1 Хэмжилт хийхэд явцад ойролцоо газар хийсэн (яг нэг цэг дээр хэмжээгүй) тул тухайн цэгийн хувьд бага зэргийн зөрөөтэй зааж байсан.  Хэмжилтийн багаж нь тори 232, калий 40, ради 226  зэрэг цацраг идэвхит үүсгүүр байгааг бүртгэсэн. Бид зам гаргасан газраар явж хэмжилт хийхийн хажуугаар замын хажуу талын шинээр эргэ үүссэн газар хэмжихэд арай өндөр зааж байсан. Энэ нь хөрс хуулалт хийхэд цацрагийн хэмжээ нэмэгдэх магадлал маш өндөр байгааг илтгэж байна. Ховд аймгийн хэмжээтэй харьцуулахад  7-15  дахин их байгааг дээрхи хүснэгтээс харагдаж байна.  1000mSv=1 µSv гэдгийг анхаар.

 

Rem (rem)

Millisievert (mSv)

ТОДОРХОЙЛОГЧ

1000

10,000

Үүнийг хүлээн авсан хүмүүсийн 100% нь үхэлд хүргэдэг тун. Цацрагийн онцгой байдлын голомтод ойрхон байгаа хүмүүс энэ тунг авах эрсдэлтэй байж болно.

400

4,000

Үүнийг хүлээн авсан хүмүүсийн 50% нь үхэлд хүргэдэг тун. Цацрагийн онцгой байдлын голомтод ойрхон байгаа хүмүүс энэ тунг авах эрсдэлтэй байж болно.

100

1,000

Цочмог цацрагийн синдром үүсгэж болох хамгийн бага тун. Үхлийн хорт хавдар тусах эрсдэл ойролцоогоор 22%-иас (АНУ-д хорт хавдраар өвчлөх дундаж эрсдэл) ойролцоогоор 27% хүртэл нэмэгддэг тун.

50

500

Цусны эсийг гэмтээдэг тун.

2

20

Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд санал болгож буй босго хэмжээ (хэрэв цацраг идэвхт бохирдлын тооцоолсон тун ирэх онд илүү байвал нүүлгэн шилжүүл).

1

10

Ердийн CT (Компьютерийн Томографи) шинжилгээний үед авсан тун

0.62

6.2

АНУ-ын хүмүүсийн жилийн дундаж тун[3] -аас:

• байгалийн фон цацраг – 310 мрем

• эмнэлгийн өртөлт – 300 мрем

• өргөн хэрэглээний бүтээгдэхүүн – 10 мрем

0.01

0.1

Цээжний рентген зургийн ердийн тун.[3]

Та бүхэн харьцуулан тунгаан үзнэ үү.  

МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн

Физик инженерчлэлийн тэнхимийн багш Л.Мөнхбат

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 7 =

Create Account



Log In Your Account