Төв Азийн БНУ-ыг “эрлийз дайн”-ы талбар болгох гэсэн оролдлого

By: Admin
2024-12-23
0
893

9-р сарын 16-нд Тажик-Киргизийн хил дээр цэргийн мөргөлдөөн эхэлсэн өдөр төв Азийн БНУ-уудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгшүүртэй мэдээ зонхилж байсан нь  "Уламжлалт" болоод буй хилийн мөргөлдөөн (2022 онд) найм дахь удаагаа давтагдах уу? “Төв Азийн бүс нутгийн хоёр улсын хооронд ноцтой сөргөлдөөн болж байна уу? гэх зэрэг  үгүүллүүдээс харагдаж байв. Чухам тэр өдрийг хүртэл хэвлэл мэдээлэлд хилчдийн мөргөлдөөний тухай үг үгүүлбэр төдийлөн гардаггүй байсан бол 2022 оны 9-р сарын сүүлийн хагаст бүс нутгийн төв сонинууд дуу дуугаа авалцан, цэргийн аюул заналын талаар дуугарч эхлэв. Энэ бол төв Азийн хуучин бүгд найрамдах улсуудын эсрэг эрлийз дайны тухай юм. Энэ чухам ямар дайн бэ? Нэлээд аюултай тохиолдол үүссэн байхад Киргизстан яагаад Тажикстантай хил залгаа бүс нутгуудад Аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчнийг оруулах санаачилгыг үгүйсгэв? Эцсийн эцэст, Киргизийн хэд хэдэн суурингууд Тажикистаны миномет болон их бууны буудлагад өртөж, олон арван хүн амиа алдаж, хэдэн зуун хүн толгой дээрээ халхлах зүйлгүй үлджээ.

Энэ байдалд бага зэрэг урам хугарсан Киргизийн Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев 9-р сарын 16-нд Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын даргаас гадна Польшийн Гадаад хэргийн сайд З.Рау, Герман дахь тус байгууллагын  ерөнхий нарийн бичгийн дарга Х.Шмидт нартай утсаар ярьжээ. Бүгд найрамдах улсаас эцсийн байдлаар холбогдох хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд ЕАБХАБ зуучлалын үйлчилгээнд шилжихэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Энэ нь яаж байж болох вэ: Киргиз бол Оросын стратегийн холбоотон орнуудын нэг, Евразийн эдийн засгийн эвсэл, Аюлгүй байдлын хамтын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын идэвхтэй гишүүн юм. Тэгтэл гэнэт ЕАБХАБ-д хандсан! Яагаад тэр вэ? гэдгийг магадлах шаардлага бараг үгүй, бүх зүйл тодорхой. ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар нь юуны түрүүнд ОУХБХ-ны үйл ажиллагааны чадавхийг өргөжүүлэх, өөрөөр хэлбэл төрөл бүрийн мэдээлэл олж авах, тус улсын улс төрчид, төрийн бус байгууллагуудыг өөрийн бүтцэд нэгтгэх зорилгоор нөлөөллүүд явуулах сонирхолтой байдаг. Тэндээс шан харамж авдаг Киргизийн улстөрчид барууны байгууллагуудтай дуртайяа холбоо барьж, чухал шийдвэр гаргахдаа тэдэнтэй харьцах нь ч бий. Гэтэл Тажикистан улсын цэргийн түрэмгийлэл нь өнөөдөр бүгд найрамдах улсад тулгарч буй аюул занал хэр ноцтой байгааг харуулж буй ийм нөхцөлд Пентагоны зүгээс Оросыг Төв Ази, Кавказаас холдуулах, хөндийрүүлэх оролдлого хийж байгаа нь үүгээр илэрч байна. Самаркандад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Тажикистан Киргиз рүү довтолж, Армен-Азербайжаны мөргөлдөөн хурцадсаны учир шалтгааныг чухам ингэж тайлбарлах үндэслэлтэй. 

e

Тажик-Киргизийн цэргийн сөргөлдөөнийг шийдвэрлэхэд ЕАБХАБ-ын зуучлах үүрэг гүйцэтгэнэ гэдэг бол Армен-Азербайжаны мөргөлдөөний үед болж байсан асуудал давтагдаж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, Киргизийн тал мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх төвөөс шинжээчдийг илгээж, улмаар баримтат мэдээллийг илрүүлэх үүрэг бүхий уг тусгай төлөөлөгч (FAST FINDING MISSION) нь хүсэлт гаргаж болно. Тэрхүү шинжээчид буюу тусгай төлөөлөгчдийн үүрэг нь хэдийнээс л андашгүй зүйл байсан нь тагнуул хийх, зөвлөлдөх, "даалгавраар өгөгдсөн нийгэм-улс төрийн нөхцөл байдлыг бий болгох", Оросын талыг баримтлагч нийгмийн хөдөлгөөнийг эсэргүүцэх зэрэг юм.

 Тиймээс Киргизийг Тажикистаны цэрэг дайран довтолж эхэлсний дараахан Киргизий дэмжигч гэгдэх барууны блогчид, сэтгүүлчид Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр зам Оросын Холбооны Улс ашиггүй байсны улмаас Орос улс энэхүү дайныг зохион байгуулсан мэтээр зохиомлоор буруутгах ажиллагааг өрнүүлж байв.  

Үүний цаана мөргөлдөөнийг шийдвэрлэх үйл явцад нэгдэх ажиллагаанд Турк улс мөн идэвхтэй оролдож байгаа нь тодорхой болсон. Анкара Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь улс төрийн нөлөөгөө бэхжүүлэхийг хичээж байгаа нь ч бас баримттай зүйл юм.

Тэрчлэн есдүгээр сарын 16-нд Нэнси Пелоси Арменд айлчилсан нь санамсаргүй хэрэг биш. Энэ нь ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өдөртэй давхцаж, Армен-Азербайжаны мөргөлдөөн хурцадсан үед тохиосон юм. “АНУ Аюулгүйн хамтын ажиллагааны байгууллагыг болон Төв Азийн бүгд найрамдах улсуудын нэгдмэл бүтцийг ганхуулах зорилгыг хэний гараар гүйцэлдүүлэх шийдлээ олж авсан” хэмээн улс төр судлаачид үзэж байна.

Пелоси аль хэдийн армянчуудыг АБХАБ-аас гарахыг уриалсан бөгөөд “Армен, Украин бол Зөвлөлтийн дараахь орон зай дахь ардчиллын гол төвүүд мөн” гэж АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Адам Шифф мэдэгджээ. Армений хувьд энэ нь ирээдүйн тухай чихэнд чимэгтэй үг огт биш гэдгийг анзаарах хэрэгтэй. Үүнтэй мөн адил одоо Киргизстан улс болон уг бүгд найрамдах улсын оршин суугчдын  хувьд тусгаар улс хэвээр үлдэж, үндэсний эрх ашгаа дагаж, бүс нутгийнхаа төрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хамгаалах уу, эсвэл Оросын эсрэг эрлийз дайнд татагдан орох уу? гэсэн асуудал тулгарч байна.

                   Олег ЛЫЖИН

                Орчуулсан Г.ТӨРМӨНХ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 1 =

Create Account



Log In Your Account