“Эдийг дээдэлсэн эрх зүйт төрөөс оюун ухааныг дээдэлсэн ёс зүйт төрд”

By: Admin
2024-12-23
0
571

Ард түмний хурлыг хуралдуулах асуудлыг хэлэлцэх зөвлөлдөх уулзалт 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод Монгол улсын 21 аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдав.  

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын шадар сайд асан, хууль зүйн ухааны доктор Ц.Оюунбаатар, Монгол улсын зөвлөх инженер, судлаач Санжхүүгийн Арслан, Монгол Төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөний дэд тэргүүн, физикч Цэрэнчимэдийн Сайнсанаа, Металлургийн инженер, багш Цэрмаагийн Найдан нарын хүндэт зочид уригдаж илтгэл хэлэлцүүлэв. Тэрчлэн философийн шинжлэх ухааны доктор Н.Сарантуяа, эдийн засагч И.Цэрэн нар “Монгол улсын нийгэм, эдийн засагт үүсч буй ноцтой байдал ба гадны нөлөө” сэдвээр, Нийгмийн сэтгэл зүйн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн, судлаач Ойдовын Лхагвадорж “Монгол улсын үндсэн хуулийг задлан шинжилсэн танилцуулга” сэдвээр илтгэл хэлэлцүүлснээс гадна Тэнгэрийн сүмбэр бүлхэмийн судлаач багш Атарсайхан, Даваагийн Зоригтбаатар нар Монгол Эзэнт гүрний үеийн ний-хэмийн зохион байгуулалтын онолын схем загварыг танилцуулав. Орхон аймгийн иргэн судлаач Энхбаяр өөрийн боловсруулсан шинэ үндсэн хуулийн загвар төслийн агуулгыг мөн танилцуулав.  Улмаар оролцогсод үг хэлж үзэл санаа, сэтгэгдлээ илэрхийлж, зарим нь тодорхой саналууд дэвшүүлсэн ба Монгол улсын бүх аймаг дүүргүүдэд Ард түмний хурлыг зохион байгуулалцах салбар зөвлөлүүдийг байгуулан албан ёсоор баталгаажуулах үйлийг гүйцэлдүүлэв. Аймаг дүүргүүдийн ихэнх нь салбар зөвлөлөө урьдчилсан байдлаар байгуулсан байсан бөгөөд зөвлөлдөх уулзалтанд нэг аймгаас дунджаар 8-10 хүн оролцсон юм. Зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэн шийдвэрлэсэн гол асуудлууд гэвэл Ард түмний хурлыг зохион байгуулах зөвлөлийн өргөтгөсөн бүтэц бүрэлдэхүүн, Монгол улсын ард түмний хурлыг зарлан хуралдуулах тухай, Монголын нийт ард түмэнд сонордуулга хүргүүлэх тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлав, Зохион байгуулах зөвлөлийг ажлын 9 багтайгаар зохион байгуулсан нь 1. Бодлого төлөвлөлтийн баг, 2. Нөлөөллийн үйлийг хариуцах баг, 3.Нарийн бичгийн дарга нарын баг, 4. Хууль эрх зүйн судалгаа, боловсруулалтын баг, 5.Хүний нөөцийн судалгаа, зохион байгуулалтын баг, 6. Техник, технологи хангамжийн баг, 7. Сургалт, сурталчилгаа, мэдээлэл түгээлт хариуцсан баг, 8. Судалгаа, дүн шинжилгээний баг, 9. Орон нутаг хариуцсан баг гэсэн зохион байгуулалтаар журамлагдав.

“Эдийг дээдэлсэн эрх зүйт төрийг орхиж, оюун ухааныг дээдэлсэн ёс зүйт төрд” шилжих уриа бүхий Монгол улсын Ард түмний Их хуралд Улсын хэмжээн дэх 330 сумаас тус бүр 2 төлөөлөгч сонгогдон оролцохоор тогтов. Мөн энэхүү уулзалтаас Монгол улсын бүх ард түмэнд хандсан сонордуулгыг гаргасан юм.  

Ард түмний хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлага, зорилго, эрх зүйн үндэслэлүүдийн тухай дараах мэдээлүүдээс уншина уу.     

 

“АРД ТҮМНИЙ ХУРАЛ” ХУРАЛДУУЛАХ ЗОРИЛГО

“Ард түмний хурал”-ын зорилго нь (Цаашид АТХ гэх) Үндсэн хууль, 6,2, ЗГ-ын 131-р тогтоол, сонгуулийн хууль, сонгуулийг шударга явуулах нөхцлийн бүрдүүлэх, нийгэмд шударга ёс тогтоох, энэ төрийн тогтолцоог өөрчлөх, хойч үедээ цэвэр төр өвлүүлэх, Засаглалийн хэлбэр, нам, төр, бизнесийг тусгаарлах, намын гишүүнчлэлгүй болгох, төрт ёсны уламжлалаа сэргээх, салбаруудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Ард түмний хурал”-тай холбогдох хууль эрхзүйн бусад заалтуудыг хэлэлцэх үүний дотор:

-Үндсэн хууль, Улс төрийн нам, УИХ-ын сонгуулийн болон сонгуулийн тухай хууль

-УИХ-ын 1993 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол болон түүний 2003 оны УИХ-ын 41 дүгээр тогтоолын хавсралт

Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр

-Үндсэн хуулийн 10.2 болон 10.3-т тусгайлан зааж соёрхон баталсан Монгол улсын олон улсын гэрээ, “Иргэний болон улс төрийн эрх”

-Монгол улсын олон улсын гэрээ, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, тус пактын 1 дүгээр протокол

-Монгол улсын дээд шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Бат-Эрдэнийн 2015 оны 01 сарын 27-ны өдрийн “Монгол улсын эрүүгийн хуулиар төрийн эрх мэдлийг хамгаалах зарим асуудал” эдгээрийг танилцуулгад тусгасан болон бүрэн эхээр нь хавсарган холбогдох хуулиудыг хэлэлцэн энэ төрийн тогтолцооны гажуудлыг хэлэлцэх

Түүнээс үүдэлтэй:

-Монгол улсад үүсээд байгаа нөхцөл байдал (Салбар бүрт мөн үндэсний аюулгүй байдал, хүний эрх)-ыг эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны үндсэн дээр ярилцах:

-Монгол улсын засаглалын хэлбэрийг ярилцах

-Цаашид хяналтыг хэрхэн тогтоох тухай ярилцах

-УИХ-д тавих Ард түмний хяналтын тогтолцоо бий болгох талаар шийдвэр гаргах

-Хэлэлцэн баталсан шаардлагаа УИХ-д өргөн мэдүүлэх

АТХ нь дотоод дэг, дүрэм журам, Монгол улсын Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн хүрээнд явагдана. Тиймээс АТХ нь төр, төрийн бус байгууллага, гишүүддээ үйлчилдэг нам, эвсэл, хөдөлгөөний аль нэг талыг нь бус нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхэнд тулгуурлана.

Монгол улсын ард түмний төлөөллүүд хуралдан нэгдсэн шаардлагаа УИХ-д тавих, шаардлагийг үл хэрэгсэх тохиолдолд АТХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу орон даяар хугацаагүй жагсаал хийх ба АТХ-аар төрдөө шинэчлэл хийх үндэсний болон олон оронд үлгэрлэх оюун санаа, ухамсарын хувьсгал хийнэ.

 

ХУУЛЬ ЭРХЗҮЙН ҮНДЭСЛЭЛ, МОНГОЛ УЛСАД ХҮЛЭЭН

ЗӨВШӨӨРӨГДӨХ БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ

 

Үндсэн хуулийн Гуравдугаар зүйл

  1. Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
  2. Монгол улс олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.
  3. Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.
  4. Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.

 

Үндсэн хуулийн 10.2, 10.3-т соёрхон баталсан Монгол улсын олон улсын гэрээ, иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт.

1 дүгээр зүйл

  1. Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа чөлөөтэй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлнэ.
  2. Бүх ард түмэн харицан ашигтай байх зарчим дээр тулгуурласан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаагаар болон олон улсын эрх зүйгээр хүлээсэн аливаа үүргээ хохироохгүйгээр байгалийн баялаг, нөөцөө өөрийн зорилгод чөлөөтэй захиран зарцуулна. Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно.
  3. Энэхүү пактад оролцогч улс НҮБ-ын дүрмийн заалтын дагуу өөрөө засан тохинох эрхийг хэрэгжүүлэх явдлыг хөхүүлэн дэмжиж, энэ эрхийг хүндэтгэх ёстой.

 

ТӨРД ТАВИХ “АРД ТҮМНИЙ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО”-ТОЙ БОЛОХ

ЭРХЗҮЙН ҮНДЭСЛЭЛ

Дараах эрхзүйн үндэслэлүүд нь олон улсын гэрээнд тусгагдсан хүний эрх, эрх чөлөөг хангах албан бичиг баримт мөн.

  1. 1993 онд Монгол улс НҮБ-ын Хүний эрхийн дэлхий дахины бага хуралд оролцож, улс орнууд хүний эрхийг хангах үндэсний зохих баримт бичиг батлан хэрэгжүүлэх тухай тунхаглалыг нь дэмжиж үүрэг хүлээсэн.
  2. 1998 онд Монгол улсын Засгийн газар хүний эрхийг хангах, хамгаалах хүрээнд идэвхитэй ажиллахаа нотолж, НҮБ-тай хүний эрхийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
  3. 12.10-нд Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээ Засгийн газар илэрхийлсэн.
  4. 2001 онд Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг НҮБ-ын хүний эрхийн баримт бичгүүд, Монгол улсын Үндсэн хууль бусад хуулийг үндэслэн боловсруулсан.
  5. 2003 оны УИХ-ын 41 дүгээр тогтоолын хавсралтаар Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр НҮБ-д болон нийт иргэнийхээ өмнө УИХ нь 13 зүйлээр, ЗГ нь 11 зүйлээр тус тус үүрэг хүлээсэн.

 

Түүний дотор:

-Төрийн бус байгууллагуудыг засаг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдах, шийдвэр гаргахад оролцох, иргэний нийгмийн оролцоог өргөтгөн идэвхжүүлэх гэж УИХ, ЗГ нийт иргэнийнхээ өмнө үүрэг хүлээсэн.

-Монгол улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг Хүний эрхийн талаарх гэрээний (Пакт, конвенц, протокол, тунхаглал зэрэг бүх хэлбэрийн) үүргийн хэрэгжилтэд байнга хяналт шинжилгээ хийж, зөрчил, тасалдлыг тухай бүрт нь арилгах талаар .... үйл ажиллагаа явуулна гэж УИХ, ЗГ нийт иргэнийхээ өмнө үүрэг хүлээсэн.

-Ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах замаар амьдралийн түвшинг сайжруулах үндэсний болоод орон нутгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулахад онцгой анхаарал тавина гэж УИХ, ЗГ нийт иргэнийхээ өмнө үүрэг хүлээсэн.

-Ядуу хүмүүст бага өртөгтэй орон сууцны барилга барихад зориулсан зээлийн хүүг бууруулах чиглэлээр эрхзүйн болон санхүүгийн зохицуулалт хийнэ гэж УИХ, ЗГ нийт иргэнийхээ өмнө үүрэг хүлээсэн.

-Татварын хэмжээг бууруулах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, Монгол улсын иргэдэд газар хувьчлах.

-Хүний улс төрийн эрх, сонгох эрх чөлөө, сонгогдох эрхийг хангах.

-Гадаадад зорчин оршин сууж, сурч, ажиллаж байгаа иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах

-Бүх түвшинд авилгалыг таслан зогсоох, түүнээс урдчилан сэргийлэх гэх зэргээр УИХ, ЗГ нийт иргэнийхээ өмнө үүрэг хүлээсэн.

-Үндэсний хөтөлбөрийг Засгийн газар 2003 оноос дөрөв, дөрвөн жилээр тодотгосон төлөвлөгөөтэйгээр эрхлэн хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн боловч 27 жил хэрэгжүүлж чадсангүй гэж үзэхээс өөр аргагүй юм.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 7 =

Create Account



Log In Your Account