Энх тайвны үйл хэргийн 10 жилийн ойг тэмдэглэв

By: Admin
2024-12-23
0
170

БНСУ болон дэлхийн 122 улсад үйл ажиллагаа явуулж буй HWPL байгууллагаас манлайлан, 2024 оны 9 сарын 18-19-ний өдрүүдэд “Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалт”-ын 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. ‘Бүс нутгийн хамтын ажиллагаагаар дэлхийн энх тайвны хамтын нийгэмлэгийг бий болгох нь’ сэдвийн дор өрнөсөн энэхүү ойн арга хэмжээ нь өнгөрсөн 10 жилийн туршид дэлхийн нөлөө бүхий удирдагчид, иргэдийн энх тайвныг тогтооход оруулсан хувь нэмрийг онцлож, эв найрамдлын талаарх цаашдын стратеги төлөвлөгөөг хэлэлцэв.

Тэрбээр бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн, бүс нутаг бүрийн онцлогт таарсан энх тайвны стратегийг хэрэгжүүлэхийг хичээж,  найрсаг төвч холбоо харилцааг бий болгох явдлыг чухалчилсан юм. Ингэснээр даян дэлхийн амар амгалан амьдралд эрсдэл учруулж болзошгүй аливаа асуудлыг эв зүйгээр зохицуулах хамтын нийгэмлэгийг байгуулан бататгах тодорхой алхмуудыг хийв.  

БНСУ-ын Сөүл хотноо төвтэй “Тэнгэрийн соёл, дэлхийн энх тайван, гэрлийн сэргээлт” (HWPL) ТББ нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (UN ECOSOC)-ийн харьяа олон улсын ашгийн бус байгууллага ажээ. HWPL байгууллага нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан, 170 улсад 500 мянган гишүүдтэй болсон бөгөөд 105 улсын 1,014 байгууллагатай MOA/MOU санамж бичгийг байгуулан энх тайвны үйл хэргийг өрнүүлж байна. 

HWPL 1

 Ойн баярын хурлын үеэр HWPL байгууллагын тэргүүн И Ман Хы өөрийн илтгэлдээ  шашны зөрчилдөөний улмаас хүн төрөлхтөнд гарз хохирол их учирсныг хөндөж, аливаа шашнууд ойлголцолд түшиглэж, хэлэлцээрийг эрхэмлэн  найрсаг харилцах ёстойг онцлоод “Амар тайван нийгмийг цогцлоож, ирээдүй хойч үедээ өв болгон үлдээхэд хамтдаа хүчин зүтгэх нь бидний үүрэг.  Бүх дэлхий энх тайванч, нэгэн санаагаар амьсгалах боломжтой “ гэж цохон тэмдэглэв.

 HWPL байгууллага уг арга хэмжээний үеэр засгийн газар хоорондын зохицуулагч байгууллага болох G7 болон  Латин Америк ба Карибын тэнгисийн Парламент (PARLATINO)-тай энх тайвны төсөл хөтөлбөрүүдэд түншлэн ажиллах эхний алхмаа тавьсан нь чухал зүйл болов.  G7 байгууллага нь энх тайван, аюулгүй байдал, хөгжлөөр дамжуулан зөрчилдөөнтэй улс орныг эвлэрүүлэх, зохицуулах зорилгоор байгуулагдсан бөгөөд хорин гишүүн оронтой. Харин PARLATINO нь ардчилсан нийгмийн хөгжил цэцэглэлт, эв нэгдлийг дэмжихийн тулд байгуулагдсан бөгөөд одоогоор хорин гурван гишүүн орныг нэгтгэж үйл ажиллагаа явуулдаг. 

HWPL 2

Зүүн Тимор улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан соёлын яамны сайд Доктор. Хосе Хонорио да Коста Перейра Жеронимо тус улсад хэрэгжсэн төслийн ажлын бодит хэрэгжилтийг энэхүү чуулганд танилцуулав. Тэрээр Зүүн Тимор улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан соёлын яамны зүгээс дээд боловсролын найман байгууллагатай хамтран энх тайвны боловсролыг орон даяар хэрэгжүүлэхийн тулд HWPL байгууллагатай хэрхэн хамтран ажиллах болсон тухайгаа тайлбарласан юм.  Тэр хэлэхдээ “Энх тайвны боловсрол бол зөвхөн хичээлийн нэг хөтөлбөр төдий бус харин сурагчдыг ирээдүйн эзэд болон өсөж торниход туслах, цаашлаад нийгэм даяараа энх тайванлаг амьдарч, тогтвортой байдлыг сахин хамгаалахад үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн. 

HWPL 3

Румын улсын 3 дахь ерөнхийлөгч Левантийн соёл, иргэншлийн дээд боловсролын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Эмиль Константинеску хүндэт зочид төлөөлөгчдөд хандан энх тайвныг тогтоохын тулд Олон улсын хамтын ажиллагааг эрхэмлэхийн жишээ болсон, HWPL байгууллагын 2014 оны “Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг дахин сануулав.  Тэрээр “Тэрхүү сэтгэл догдлуулсан дүр зураг дэлхийд энх тайван тогтоно гэсэн итгэлийг хөгжөөсөн. Тэр үед төрсөн хүчтэй сэттэгдэл бол бид гадна талын ялгарах байдлаас үл хамааран нэг хувь заяатай гэдгийг гүнзгий ойлгосон. Бид аугаа итгэл найдвар бүхий дэлхийн энх тайвны төлөө нэгэн цул болон холбогдсон” хэмээн дурдав.

Уг чуулга уулзалтад энх тайвны төсөл хөтөлбөрт оролцдог олон орны  хүндэт зочид төлөөлөгч хүрэлцэн очсон бөгөөд БНСУ-ын 'Хамтдаа: БНСУ-ыг холбоё' хэмээх нийгмийн эв найрамдлын төлөө иргэн бүрийг хамруулах кампанит ажлыг зарлан, ёслол үйлдэв. Уг кампанит ажлын хүрээнд 230 гаруй иргэний нийгмийн байгууллага хамтран эрин цаг үе, олон янзын соёлыг холбосон байгаль орчныг хамгаалах төрөл бүрийн ажлуудыг хийж гүйцэтгэх ажээ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 2 =

Create Account



Log In Your Account