Ховд аймаг 2016-аас 2020 онд

By: Admin
2024-12-22
0
2277

                                                                                  Хөдөөгийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахын тулд

Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нэг цэгээс олон төрлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилгоор 17 сумын ЗДТГ-ын байранд төрийн 11 байгууллагын 54 төрлийн лавлагаа мэдээллийг нэг дороос олгох тоног төхөөрөмжийг суурилууллаа. Ил тод, сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилтийг 100% хангаж ажиллах зорилт тавьж, 2019 онд 96,4% биелүүлж, Санхүүгийн хяналт, дотоод аудитын байгууллагаас “ЭЕРЭГ САЙН” гэсэн үнэлгээг авч ажиллалаа. Цаашид орон нутгийн Боловсрол, Эрүүл мэнд, Байгаль орчин, Хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарын хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн “Шинэ Ховд”, “Стандарттай Ховд” хөтөлбөрүүдийг “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:  

  • Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах, гэр хорооллын айлуудыг ухаалаг тоолуурт холбож, цахилгааны шөнийн тарифыг тэглэх замаар агаарын бохирдлыг бууруулах
  • ХовдУлаангом чиглэлийн  163 км хатуу хучилттай авто зам барих
  • Ховд, Эрдэнэбүрэн, Чандмань, Дөргөн сумдыг хатуу хучилттай авто замд холбох нийт 160 км авто зам барих
  • “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг хэрэгжүүлэх
  • Ховд аймгийн Дулааны станц, дулаан дамжуулах төв, дулааны шугам сүлжээний ажлын шинэчлэл өргөтгөл, гэр хорооллын цэвэр бохир усны шугам сүлжээний шинэчлэл өргөтгөл, айл өрхийг дэд бүтцэд холбох "Хашаандаа сайхан амьдарцгаая" төсөл, хотын төвийн дэд бүтцийн ажил, шинэ суурьшлийн бүсийг эрчим хүчинд холбох, айл өрхийг ухаалаг тоолуурт шилжүүлэх, "Сумын хөгжил" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
  • “ШИНЭ ХОВДҮйлдвэрлэл технологийн парк байгуулах
  • Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх “Ховд агро парк” байгуулах
  • Эрдэнэбүрэнгийн УЦСыг, цахилгаан дамжуулах агаарын шугамтай нь иж бүрнээр барьж байгуулах
  • Баруун бүсийн хэрэглээг хангах бага оврын газрын тосны үйлдвэр байгуулах
  • Ховд нисэх буудлыг 4 С ангиллын олон улсын нисэх буудал болгон өргөтгөх
  • Орон нутаг дахь МСҮТ, политехник коллеж, их, дээд сургуулиудыг дэмжиж, багш нарт орон нутгийн нэмэгдэл олгож, оюутнуудыг төлбөрииг хөнгөлөх
  • Алслагдсан бүсийн ААН 10 дахин бага татвар төлөх хуулийн хөнгөлөлтийг үргэлжлүүлж, орон нутагт томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг санхүү, татварын бодлогоор дэмжиж, бүсийн нэмэгдэл олгох

- “Тогтвортой аялал жуулчлал-2” төсөлд Ховд аймгаа хамруулж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зэрэг Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн хөгжилд чухал ач холбогдол бүхий томоохон ажлуудыг хэрэгжүүлэх юм.

                                                         Олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагуудтай  хамтран ажиллах шинэ алхам

1. Азийн хөгжлийн банктай хамтран, Хөдөө аж ахуй, дэд бүтцийн чадавхжуулах төсөл

2. Германы хамтын ажиллагааны  нийгэмлэгтэй хамтран, байгаль орчныг хамгаалах тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа иргэдийн амьжиргааг сайжруулах “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төсөл

3. Швейцарийн хөгжлийн агентлагтай  хамтран Мал эмнэлгийг чадавхижуулах, соёлын хамтын ажиллагаа явуулах төслүүд

4. Норвегийн тусламжийн байгууллагатай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  хөгжлийг дэмжих” төсөл

5. Японы Хүүхдийг ивээх сантай хамтран “Өсвөр үе залуучуудад    интерпренершип боловсрол олгох”  төсөл,  “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэнд, боловсролын  салбарыг бэхжүүлэх төсөл

6. НҮБ-ын хөдөө аж ахуйн суурин төлөөлөгчийн газартай хамтран хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг  бий болгож, малчид тариаланчид, фермерүүдийн орлогыг нэмэгдүүлэх “SECIM” төсөл

7. “ТИКА” олон улсын байгууллага, Тайваны “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран сургууль, цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэл,  туслах тоног төхөөрөмжүүдийг бэхжүүлэх төсөл

8. Азийн хөгжлийн банк, Японы Элчин сайдын яамтай хамтран “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл зэрэг олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллаж байна. Энэхүү сонины мэдээлэлд орсон ажлуудаас гадна аймгийн эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтэц, зам харилцаа зэрэг бүхий л салбарт улс, орон нутгийн төсөв, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар олон тооны ажлууд хийгдсэнийг онцлон тэмдэглэж байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 6 =

Create Account



Log In Your Account