Барууныхан Зөвлөлтийн цэргийн түүхэн дурсгалтай дайтаж байна уу?

By: Admin
2024-12-22
0
1959

Дэлхийн хоёрдугаар дайны тухай хичээл

Орчин үеийн Чехийн нийслэл Праг хотыг фашистын булаан эзлэгчдээс чөлөөлсний 75 жилийн ойн босгонд эл хотод нэгэн ёозгүй, жихүүцэм хэрэг явдал өрнөжээ. Тэрбээр энэ хотыг фашистуудаас чөлөөлсөн армийг удирдсан маршил К.Коневийн хөшөөг нураан сүйтгэсэн байна.  Баатарлаг түүхийн дурсгалыг гутаан сүйтгэх энэхүү ёс бус санаархалыг бүх нийгэм даяар шүүн хэлэлцэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Оросын Цэргийн түүхийн нийгэмлэгийн дарга Мединский энэ талаар тэмдэглэн хэлэхдээ. “Энэ хөшөө бол Прагийг чөлөөлсөн Зөвлөлтийн 12 мянган цэрэг дайчдын дурсгалын бэлэгдэл юм. Хөшөөг нураан устгана гэдэг бол энэ хотод энх тунх амьдралыг авч ирж өгсөн тэдгээр дайчдыг байгуулсан гавъяанд нь шийтгэл оноож буйтай ялгаагүй юм” гэсэн байна.

Тэрчилэн Владимир Мединскийн даалгавараар Цэргийн түүхийн нийгэмлэгээс маршалын хөшөөг буулгаж буй асуудлын талаар дүгнэлт гаргуулахаар Оросын холбооны улсын Мөрдөн шалгах хороонд хандсан. Харин Ерөнхийлөгч Путин энэ асуудалтай холбогдуулан ОХУ-ын болон хил залгаа, мөн зэргэлдээ оршиж буй улс орнуудын нутаг дэвсгэрт оршин байгаа эх орноо хамгаалагчдын дурсгал түүнчилэн цэргийн түүхэнд хор хөнөөл учруулсан, мушгин гуйвуулсан үйлдэлийг санаатайгаар зохион байгуулсан этгээдэд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл санаачилан боловсруулсан байна.

ОХУ-ын Цэргийн түүхийн нийгэмлэг үүнийг бүх талаар дэмжиж байгаа бөгөөд энэхүү шинэ хууль нь өнөө цагт нэн ялангуяа Европын орнуудын нутаг дэвсгэр дээр буй эх орончдын аливаа түүхэн дурсгалыг бусниулахтай холбоотой гэм бурууг нь шүүн тунгааж, шийтгэл оноох боломжийг нээж байгаагаараа чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Дайнаас хойш 10 жилийн дараа Прагад босгогдож, өдийг хүртэл оршин байсаар буй энэ хөшөө хэнд, ямар гай болсон болоод буулгах болж байгаа нь сонин. Тэр тусмаа үүнийг зөвхөн нэг баримал талаас нь харах учиргүй. Польшид болон Балтийн орнуудад зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгосон магад хагас зуунаас илүү түүхтэй, бараг 40 шахам хөшөөг нурааж устгасан нь халагламаар. Бас нэгэн түүхийг санавал Эстонийг “Ваффен СС” ын легионаруудын түрэмгий довтолгооноос хамгаалж байсан, түүний дараа “ойн ахан дүүс” гэгч бүлэглэлтэй тэмцэж байсан зөвлөлтийн армийн баатарлаг командлагч, ЗХУ-ын баатар Арнольде Мерийн удирдсан тухайн үеийн Эстон дахь армийн дайчдын дурсгалд зориулсан “Зөвлөлтийн цэрэг Алёше” хэмээх хөшөө дурсгалыг ад зэтгэр хөлөлсөн 90-ээд оны үед мөн л Таллинаас шилжүүлсэн байдаг. Энэ хөшөө өнгөрсөн зууны 50-аад оны эхээр Таллинд босгогдсон байсан билээ. Эстоны нийслэлд байсан энэхүү хөшөө дурсгал нь СССР-ийн бүтэц задран унасны дараах тухайн улсын Засгийн газарт үзүүлж байсан барууны үзэл суртлын тулгалт, турхиралтын анхны золиос болсон хэрэг. Тэгэхэд тэд Зөвлөлтийн улсын баатрыг шүүж, улс орноосоо хөөж гаргахыг оролдож байсан. Эстон орныг фашизмаас хамгаалан тулалдсаных нь төлөө дурсгалын хөшөөнийх нь толгойг таслаж, салгаж хаясан тийм аймшигтай муйхар үйл, хуурмаг авирлалыг түүний зүрх сэтгэл тэсвэрлэж чадаагүй юм. 

Түүхийн ухааны доктор, профессор Морозов зөвлөлтийн цэргүүд Европыг хэрхэн чөлөөлсөн тухай, Польш, Румин, Болгар, Чех болон Балтийн бусад орнууд дахь зөвлөлтийн цэргийн албан хаагчдын үйл хэргийн дурсамж, тэдний дурсгалд зориулсан хөшөө дурсгалыг элдвээр гоочлох, эвдэн бусниулах зэрэг байж боломгүй гутаан доромжлолыг тойрсон асуудлаар нэг бус удаа асуудал хөндөж, нийтэлсэн. Болж буй зүйлсийг хэрхэн байр зүйд нь оруулах талаар дэлхийн эрдэмтэд юу ярьцгааж байгаа нь бас сонирхолтой.  Тэдний судалгаагаар бол хүйтэн дайны үед болон XX зууны сүүлийн хагаст Зөвлөлт төвтэй олон улсын харилцааны систем чадваржин бэхжиж байсан бол харин одоо эсрэгээрээ АНУ болон түүний холбоотнуудын голлосон ганц туйлт систем бүрэлдэх нөхцөл бий болоод байна гэх. Ийм нөхцөлд ОХУ хуучин СССР-ийн бүтцийг хэрхэн авч үлдэж, үргэлжлүүлэх соёл иргэншлийг барууны туйлширмал бодлогоос яаж хараат бус байлгах боломжтой вэ? гэвэл олон улсын харилцааны нээлттэй цонхны загвар буюу нээлттэй харилцаа бүхий олон туйлт системийг сөргүүлэн бүрэлдүүлэх боломжтой. Тэрээр энэ үзэл хандлагыг БНХАУ болон бусад орнуудтай зэрэгцэн хамсах байдлаар өрнүүлэх нь чухал бөгөөд ийм нөхцөлд “барууныхны арын харуулууд” тандан судлахыг ч хүсэхгүй юм. Чухам иймээс олон улсын үйл хэрэгт Оросын нөлөөг бууруулахын тулд юуны өмнө ганц туйлт системийг өмгөөлөн хамгаалагчдын зүгээс дэлхийн хоёрдугаар дайны үр дүн, ач холбогдолын тухайд ялагч ЗХУ /ОХУ/ төвтэй хуучин системийг түрэмгийлэгч байсан мэтээр хувирган гүтгэх зориудын ажиллагааг явуулж буй. Энэ оролдлогыг бүүр 75 жилийн өмнөөс л хийсээр ирсэн ба өнөөгийн нөхцөлд мэдэгдэхүйц эрчимжиж буй нь ч харагдаж байгаа юм.  

Дэлхий дахины дэвшилтэт үзэлтэй эрдэмтэд, судлаачдын үзэж байгаагаар одоо Украйныг Оросын эсрэг мэдээллийн дайны гол түшиц бааз болгон ашиглаж байгаа хийгээд СССР-ийн эсрэг хүйтэн дайны үеийн хамгийн бохир бүдүүлэг түвшинд хүрч ирсэн нь илэрхий болоод байгаа юм. Үүний нэг чухал хэсэг нь кибернетик /залуур зүйн/ хувьсгалыг дэмжих, мэдээллийн дайныг олон нийтийн бүхий л талбаруудад, бүх хувилбараар нь тархаан нэвчээх, түүнийгээ улс төрийн ололтонд хүрэх үндсэн хэрэгсэлээ болгон ашиглах явдал юм. Нийгмийн давхрагуудын сэтгэл зүйг элдэв зөрчилдөөнтэй мэдээллээр бөмбөгдөж, эргэлзээ төрүүлэх нь тэдний хувьд нэн чухал арга зам хийгээд улс үндэстний түүх, түүгээр ч зогсохгүй зүй ёсны мэдээллүүдийг мушгин гуйвуулж, зөрчилдүүлэх нь үүний нэг хэсэг. Хуурмаг түүх зохиож, түүнийгээ хүмүүсийн ухамсарт суулгах нь тэдний гаргаж ирж буй шинэ арга барил гэж болох. Дэлхийн хоёрдугаар дайны тухай шинэ уншигчдад зориулан дэвшүүлж буй барууны зохиомол үзэл баримтлал /концепц/ нь эгээтэй л хүн төрөлхтөнийг “нацизм”, “сталнизм” гэх мэт тоталитаризмийн тахлаас аврах ажиллагаа, харин ОХУ бол хүн олныг зөвлөлтийн эзэрхийлэх дэглэмийн дор түрэмгийлж байсан түрэмгийлэгч болох нь холгүй.

 Фашизмыг буй болгогч Гиббельсийн “учир нь олдохгүй, хачин гажиг” зүйлсээс бүрдсэн, аймшигт үзэл суртлын мөн чанар нь түүхийг гуйвуулан сурталдаж, улс төрийн зэвсэг болгох, хүн олныг арьсны өнгө, үндэс угсаагаар нь дайсагнуулах замаар хувийн санхүүгийн суурь, гишгүүрээ зузааруулах, тэдгээрийг өөрийн улс төр, эрх мэдлийн нөлөө, хүрээгээ өсгөх өгөөш болгож ашиглах арга барилд суурилдаг. Тэгвэл энд үгүүлэгдэж буй зүйлүүд ч үүний өрөөсөн дугуй юм.

Өнөө тэд  Гиббельсийн тэрхүү сургааль номлолыг ч олигтой судлаагүй  мөртлөө, түүний хамгийн адгийн зүйлийг нь мухар сохроор шохоорхон, шүүрэн авч, түүхийн баримтуудтай холбоотой элдэв зохиомол зүйлийг бодож олон, холион бантан болгох замаар аймшигтай худал,  машид хөнгөн хийсвэр мэдээллээр хүй олныг төөрөлдүүлэх аргад шимтэж байна. Өнөөгийн нийгэмд өрнөж буй, түүхэн үйл явдлын гол дүрд тоглож, тэрхүү сэдэв үйл явцыг өөрийн санаархалд нийцүүлэн, зайлшгүй зүй ёсны зүйл болгож хувиргахыг зорьдог ийм арга нь олон тохиолдол дээр нэгэнт танигдсан зүйл юм. Тиймээс дэлхийн хоёрдугаар дайны түүхийг дахин шинээр, “малтаж үзэх гэж” улайрч буй энэ авирлалд туайн үеийн СССР-ын байр суурь огтхонч  ганхашгүй байтал, харин АНУ болон баруун европийн улс орнуудын болоод “пост зөвлөлт”-ийн зарим орны удирдагчид түүний шийдвэрлэх үүргийг барууныхан гүйцэтгэсэн мэтээр харуулах боломжийг гаргаж ирэхэд тийн улайран сонирхсоор байгаа.

Америкийн түүхч Болдуйн дэлхийн хоёрдугаар дайн үүсэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн 11 тулалдаан буй хэмээн үзсэн байна. Нарийн ширийнээс нь дурьдвал Голланд болон Нормандад англи, америкийн цэргийн хүчнийг оруулж байршуулах ажиллагааны үед үүссэн “Маркет Гарден”-ы мөргөлдөөн.  Ази номхон далайн талбар дахь Мидуэ атоллын тулалдаан зэргийг нэрлэсэн байна. Улаан армийн байлдааны түүхүүдээс тэр зөвхөн 1942 оны Сталинградын төлөөх тулалдааныг л санасан байгаа юм. Баруун германы түүхч Г.Якобсен, Г.Доплингера нар мөн үүнтэй төсөөтэй үзэл баримтлал гаргасан нь “дайны эргэлтийн шинжтэй” долоон том үйл явдал буй гэснээс гадна англи-америкийн цэргүүд нацистийн армитай хийсэн Арденнагийн тулгаралт, Лейпцигийн оршин суучдыг бөмбөгдсөн бөмбөгдөлт, түүнээс гадна төдийлөн илэрхий бус байдаг хойт Африк болон өмнөд Италид фашистуудтай хийсэн тулалдаанууд гэсэн байна. Барууны түүхчдийн энэхүү үзэл баримтлалд Ази Номхон далайн болон Хойд Африкийн байлдаануудыг нэгдүгээрт зэрэгт авч үзээд, харин Зөвлөлт, Германий дайны фронтод болсон байлдааныг хоёрдугаар зэргийн асуудал гэж үзсэн байх юм. Гэтэл ямар ч эрүүл ухаантай хүнд энэ нь түүхийн илт гуйвуулга, худал чалчаа яриа төдий болж харагдана. Тэгвэл тэр үед хойд Африкт чухам юу болсон юм гэвэл немец, италийн 11 дивизийг командалсан фашистын генерал Роммегийн цэрэгтэй англи –америкийн 25 дивиз тулалдсан. Харин зөвлөлт, германы фронтод бол дайны янз бүрийн үеийн туршид аль, аль талаасаа 500 дивизтэйгээр байлдаж байв. Тэгэхээр европ дахь энэ дайны цар хүрээ нь хойд африкийн дайнаас 1000 дахин том байсан юм. Тэгвэл Г.Якобсен, Г.Доблингер, Болдуйн нарын хувьд санаатайгаар түүхийг гуйвуулсан хэрэг биш гэж үү?

Түүхчид түүхийг ингэж гуйвуулна гэдэг зүгээр нэг зүйл биш, харин цаана нь их хэмжээний мөнгөний асуудал буй гэсэн үг. Дээрх түүхчид маань түүхийн илэрхий баримтыг тойрч гарах гэж ямар их хичээл зүтгэл гаргасан бол гэхээс үнэнхүү гайхмаар. Дайны оролцооны байдлын хувьд гэвэл  нацистын германы талд Европын орнуудын олонх нь нэгдэн оролцож байв. Юу гэвэл Зөвлөлтөд цөмрөн орсон Германы вермахтын явган цэргийн нэгтгэл Итали, Венгер, Румын, Словак, Финланд, Норвеги, Хорват, Австир, Испани, Данийн сайн дурын армийнханаас бүрдэж байсан. Эдгээрээс фронтод амь үрэгдсэн, сураггүй болсон нь үлэмж бөгөөд фронтын тэргүүн шугамд дайтаж байсан ерөнхий армийн анги нэгтгэлүүдээс Зөвлөлтийн армид олзлогдсон епропын бусад орны харъяат цэргүүд гэхэд л 500 мянгаар тоологдож байв. Мөн эдгээр орнуудаас гуравдугаар рейхийн армид сайн дураараа эсвэл албан тулгалтаар хүчинд автан алба хааж байсан нь олноор бөгөөд энэ тухайд ямар ч хэл үггүй /дуугүй, таг чимээгүй/ байдаг байв. Өөр нэг зүйл гэвэл Улаан арми хэдийнээ СССР-ийн хилийн заагт тулж оччихоод байсан тэр үе буюу 1944 оны зургаан сарын 6-нд англи-америкийн арми хоёрдугаар фронтыг нээсэн. Тийм байтал барууны зарим түүхчид фашизмыг ялсан ялалтын дараахнаас л энэхүү тов тодорхой баримт нотолгоог тооцолгүйгээр, “нүдээ анин” байж, Англи Америкийн арми ялалтанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн мэтээр ярьж, бичих болсон. Тухайлбал Р.Смит энэ тухай тэмдэглэхдээ: “АНУ дэлхийн хоёр дугаар дайны үед зөвхөн холбоотнуудыг толгойлсноор зогсохгүй, Гитлерийн армийг хөөн зайлуулж, Японы түрэмгийллийг дарахад гол үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл харин дайны дараа хаа сайгүй үүнийг орхигдуулан, үл хайхрах болсон” гэсэн байдаг. Харин түүний ойрын хамсаатан болох Э.Цимке бичихдээ Гитлерийн Германий түрэмгийллийг дарахад оролцож, үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүн Дорнодод болон Баруунд эн тэнцүүхэн байсан, тиймээс аль, аль талын гүйцэтгэсэн үүрэг нь ч эн тэнцүүхэн юм гэж үзсэн байна.

Үгүй дээ юу гэж ! Тухайлахад англи-америкийн арми Арденнад 1945 оны эх хүртэл фашистын довтолгооныг зууралдан тэсвэрлэж байсан учраас улаан арми асар их хэмжээний амьд хүч, зэвсэг техникээ алдаад байсан америкийн армийг аврахаар польшийн чиглэлд давшсан шүү дээ. “Америкаас цэрэг, техник, бараа таваараар туслаагүй бол Зөвлөлтийн арми Германийг ялах байсан гэж үүдээ” гэсэн бас нэг гуйвуулга яриа ч явдаг. Тэгвэл гадаад улсуудаас фронтод илгээж байсан нийт тусламж болоод туслах хүчний дөрвөн хувийг л Англи, Америкийн тусламж эзэлж байсан юм шүү дээ. Бүх цэргийн ерөнхий командлагч М.Сталин 1945 оны зургаан сарын 24-нд болсон ялалтын парадын үеэр  хэлсэн үгэндээ энэ тухай тодорхой дурьдсан байдаг. Харин дайн дууссаны дараа АНУ-ын ерөнхийлөгч Г.Трумэн буцалтгүй туслах шийдвэрээсээ буцаж, дээрх зүйлсийг өрөндөө тооцохоор болсон. Ийм “худрагагүй” явдлын тухай түүхэн баримт байсаар атал зүгээр дуугүй байвал барав.

Харин түүний дэргэд жижигхэн Монгол улс гэхэд фашизмын эсрэг СССР-тэй эв санаа, бүх хүч бололцоогоо нэгтгэн, ноосон болон арьсан эдлэл, хүнсний бүтээгдэхүүн, дулаан гутал хувцас, шинел зэргийг үй олноор нь үнэ төлбөргүй нийлүүлж, монголын ард түмний цуглуулсан мөнгөөр танкын цуваа /бригад/, нисэх онгоцны эскадрил байгуулан, бэлэглэж байв. Тэрбээр улаан армийн дайчин тус бүрт Монгол хонины ноосоор Монголд үйлдвэрлэсэн 5 ширхэг шинель оногдож байсан юм. Дараа нь Монголчууд энэ талаар ямар нэг хариу нэхээгүй. Дашрамд үгүүлэхэд таван жилийн өмнө Горний Алтайд агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан, зохион байгуулагдсан эрдэм шнжилгээний бага хуралд Монголын үндэсний их сургуулийн профессор Х.Цэдэв, Монголын судлаач Т.Мөнхбат, Монголын сэтгүүлч Г.Төрмөнх, мөн Монголын Үндэсний их сургуулийн гадаад харилцааны сургуулийн Захирал доктор П.Алимаа, тэнхимийн эрхлэгч Ш.Сарантуяа нарын судлаачид хүрэлцэн ирж оролцож байв.

Тэд дайны үеийн СССР, Монголын харилцааны тухай голчлон илтгэсний зэрэгцээ дэлхийн хоёрдугаар дайны бодит түүхэн баримтуудыг зориудаар мушин гуйвуулж буй байж болшгүй үйлдлийн тухайд бүгд цохлон үгүүлж байсан юм.  Америкийн эрх баригчид болон барууны холбоотнууд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд англи-америкийн зүгээс нээсэн хоёрдугаар фронтын үүрэг роль, тэдгээрээс СССР-т үзүүлсэн, мөн америк болон барууны холбоотнуудаас хүргүүлсэн тусламж, Гитлерийн германийг ялахад барууны холбоотнуудын гүйцэтгэсэн үүргийг үндэслэлгүйгээр, илэрхий худлаар, хэтэрхий өсгөн үнэлэх оролдлого, үйл явцууд явагдсаар байгаа юм. Хоёрдугаар фронтын ач холбогдлыг хэтрүүлэн үнэллээ гэхэд 1942 онд уг фронтыг нээсэн тухай худал залж, арай болохгүй.   Тэгвэл ёстой уучлаарай !, дэндсэн хэтрүүлэг болно. Энэ үед Сталинградийн дэргэд зөвлөлтийн хүн бүр дайны утаагаар амьсгалж байхдаа, харин ч америк, английн хэрэггүйгээр ялж чадна гэдгээ хамгаас илүү мэдэрч байсан юм. Тэгэхээр СССР гуравдугаар Рейхийн Европ дахь үлдэгдэл хүчин рүү өрөөсөн гараа сарвайж, тэднийг дан өөрийн хүчээр болгож амжаагүй нь юу, юунаас илүү барууныхны шүлсийг савируулж байгаа юм. Өөрөөр гэвэл англи, америкийн эрх баригч, /элитүүд/-ийн төлөөллүүд тэр байдлыг улс төрийн ашиг сонирхлын амтат зууш хэмээн ухаангүй шүлэнгэтэж буй хэрэг.

 

Бэлтгэсэн Иван РУСЛАНОВ /интернет дэх мэдээллүүдийг ашиглав/

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ         


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 8 =

Create Account



Log In Your Account