"ЦАГААН САР"-ыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн төслийг дэмжлээ

By: Admin
2024-12-22
0
2236

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцлээ.

Улмаар Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хүлээн авч, дэмжсэн шийдвэрийг гаргасан байна.

Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох тухай тусгасан байна. Мөн цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгажээ.

Хоёрдугаар сарын 10-нд хуралдсан Онцгой комисс сар шинийн баяр тэмдэглэхгүй байх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ.

Одоо УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж хэлэлцэх учиртай юм.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 8 =

Create Account



Log In Your Account