«ТӨРИЙН ТАХИЛГАТ АЛТАН ХӨХИЙ УУЛЫН ТҮҮХ, СОЁЛ» СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УДИРДАМЖ

By: Admin
2024-12-23
0
1563

Монгол Улсын Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандаж, төрийн тахилгат хайрхнууд, үндэсний бахархалт зүйлсийг дээдлэн хамгаалах”  зорилтыг тусган хэрэгжүүлж байна.

          Энэхүү зорилтын хүрээнд Алтан Хөхий уул, Өндөр Хөхийн овооны тайлга тахилгын уламжлалт зан үйл, ард иргэдийн санал бодлыг судлах ажлыг гүйцэтгэж эхлээд байна.

          Та бүхэн дараах чиглэлүүдийн аль нэг хэсэгт хамаарах судалгааны  илтгэл, өгүүлэл бэлтгэн ирүүлнэ үү.

          Төрийн тахилгатай уул хайрхны судалгааны үндсэн сэдэв:

  1. Судлагдсан байдал, судалгааны тойм (Судалгаанд оролцож байгаа болон илтгэл бэлтгэж буй сэдэв чиглэл тус бүрээрээ өмнө нь хэн хэн хэрхэн судалж, ямар бүтээл, өгүүлэл, илтгэл хэвлүүлсэн, тэдгээрийн судалгааны онцлогийг бичнэ. Энэ нь илтгэл, материал бэлтгэж буй хүн бүрт хамаарна)
  2. Газар орны түүхэн тойм. (Уул хайрханы орших газарзүйн байрлал, түүний байгаль, нийгэм эдийн засгийн хөгжилд болон тайлга тахилгад үзүүлэх нөлөөлөл)
  3. Уул хайрхны нэрийн гарал, утга. (Уул хайрханы түүхэн болон өнөө цагийн Алтан Хөхий, Өндөр Хөхий, бусад түүхэн нэрийн учир шалтгаан, хэдийнээс ямар өөрчлөлт орсон, эдгээртэй холбоотой түүхэн архивын баримт, эрдэм шинжилгээний материал, домог, үлгэр, дуу, утга зохиолд дурьдагдсан байдал гэх мэт)
  4. Уул хайрхны байгаль, газар зүйн онцлог (Уул нурууны уур амьсгал, газрын гадарга, геологийн нөхцөл, ус зүй, амьтан, хөрс, ургамал, бэлчээр, байгалийн бусад нөөц, өвөрмөц тогтоц, онцлог зэргийг товч авч гол зүйлийг оруулах)
  5. Тайлга тахилгатай холбогдох түүхэн болон археологийн олдвор, хайрханы орчмын дацан, хийд, шашны болон бусад түүх, соёлын байгууламж, овоо тахилгын эд өлгийн зүйлс, тэдгээрийн түүх, уламжлал
  6. Хайрхан уулын орны тэнгэр, савдаг, шивдаг, навдаг тэдний нэр, дүр төрх, зан байдал, бэлгэдэл, эдгээртэй холбоотой домог, түүх, хууч яриа, дүр зураг
  7. Тайлга тахилгын түүхэн уламжлал. Хэдий үеэс хэн хэний оролцоотой ямар цаг үед тахиж байсан талаар түүхэн мэдээ, баримтууд, домог яриа, дээр үеэс уламжилсан тайлга тахилгын онцлог, ерөөл, сан судруудын хувилбарууд, тэдгээрийн зохиогдож уламжлагдсан түүх, агуулга, үг хэллэгийн онцлогууд гэх мэт. Сангуудаас гадна цацлага, ерөөл, цөөгийн болон бусад үг хэллэгүүд.
  8. Тайлга тахилгын зан үйл, онцлог. Овооны тайлга тахилганд бэлтгэх, зохион байгуулах, оролцох онцлог, хийдэг зан үйлүүдийн дэг, дараалал, анхаарах болон хориглодог зүйлүүд. Эдгээртэй холбоотой архивын мэдээ, материал
  9. Шинэ цагийн тайлга тахилга. Ард иргэд өөрсдөө болон төрийн тахилгын үед баримталж буй дэг журам, заншил, тэдгээрийн онцлог
  10. Уул хайрханы орчмын хүн амын угсаа гарваль, нутагшилт суурьшилт, засаг захиргааны хуваарилалтын өөрчлөлтийн түүх, соёл, угсаатны зүйн онцлог, нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдал
  11. Тайлга, тахилгат хайрханы орчмын аялал жуулчлалын нөхцөл нөөц, хөгжүүлэх боломжит хувилбарууд

Илтгэлийг 8 сарын 20-ны дотор илтгэлийн нэр, зохиогчийн нэр, албан хаяг, цахим хаяг, утсыг, 9 сарын 1-ний дотор бүрэн илтгэлийг ирүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний хурлыг 9 сарын 14-нд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ховд аймаг, Мянгад сумын ЗДТГ, ХИС хамтран Мянгад сумын төвд зохион байгуулна.

          Илтгэлд тавигдах шаардлага

          Хуралд ирүүлэх материал нь А4 хэмжээний цаасан дээр Arial фонтын 12 өндөртэй үсгээр үйлдсэн, мөр хоорондын зай 1.0 бүхий 8-15 хуудаснаас илүүгүй хэмжээтэй байна. Эрдэм шинжилгээний илтгэл нь дараах хэсгүүдтэй байна.

а. Илтгэлийн нэр

б. Илтгэгчийн овог нэр, эрдмийн цол зэрэг, ажлын газар, албан тушаал, электрон шуудангийн хаяг

в.  Түлхүүр үг

г. Оршил

д. Илтгэлийн үндсэн хэсэг

е.Дүгнэлт

ж.Ном зүй

          Эрдэмтэн мэргэд, судлаач сонирхогч та бүхэн хуралд тавих илтгэлээ цахим хэлбэрээр nyamdavaaus@gmail.com, gantumur.b75@gmail.com  хаягаар ирүүлнэ үү.

          Утас: Ховд их сургуулийн захирал доктор, профессор Б.Гантөмөр 95119323

          Улаанбаатар хотод ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор, профессор Г.Нямдаваа -99829668

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД 

2022-08-01


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 7 =

Create Account



Log In Your Account