Мал эмнэлгийн салбарт оролцооны эпедиомологийн олон улсын аргачлалыг нэвтрүүлнэ

By: Admin
2024-12-22
0
1839

Мерси Кор Монгол ОУБ – нь Ховд аймагт 2004 оноос хойш 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, 10 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирлээ.
Хөдөөгийн агрибизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2004 – 2012 онд Малын эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг Монгол ВИ.И.ТИ.Нет ТББ – тай хамтран жил бүр зохион байгуулж, аймгийн мал эмнэлгийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, аймгийн төвийн хүнсний захад мах, сүүний лаборатори байгуулах, мал эмнэлгийн бизнесийг өргөжүүлэхэд хувийн мал эмнэлгийг зээлийн баталгаа гаргах хөтөлбөрт хамруулан бага хүүтэй зээл олгох нэн хэрэгцээтэй эрэлттэй үйлчилгээг дэмжин ажиллаж, орон нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсанд үргэлж талархалтай байдаг.
Мерси Кор байгууллага нь бизнесийг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийг чадавхижуулах чиглэлээр ажиллаж байгаад 2015 оноос гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж одоо Ховд аймгийн бүх сумдад “ Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон ШУ – ны аргыг ашиглах нь 2 “ төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд цаг агаарын болон бэлчээрийн мэдээлэл, нийт 12 -13 төрлийн мэдээг гар утасны мессежээр авч, МАА – н ажлаа төлөвлөхөд ашиглах шинэ үйлчилгээг Монгол орны бүх аймаг, сум, багуудаар нэвтрүүлж хэрэгжүүлсэн нь малчид, малын эмч төдийгүй тариаланчид, бизнес эрхлэгчид, жуулчид, жолооч , хүний эмч , орон нутгийн удирдлагуудын өдөр тутмын хэрэглээ болж байна.
2018 онд 9 сумын мал эмнэлгийн тасаг \ шинэ нэрээр\ - т мал эмнэлгийн үйлчилгээ явуулах зориулалт бүхий зөөврийн хашааг олгосон нь мал сүрэгт мал эмнэлэг, үржлийн үйлчилгээ явуулахад цаг хугацаа, хүч хөдөлмөрийг хэмнэж, үйлчилгээний чанар хүртээмжинд сайнаар нөлөөлж байна.
2018 оны байдлаар мал эмнэлгийн зөөврийн хашааг 9 сумын 28 мал эмнэлэг ажил үйлчилгээндээ ашиглаж, 1205 малчин өрхийн 555680 толгой малд үйлчилгээ үзүүлсэн дүн мэдээг бид аймгийн МЭГазраас аваад байна.
Малын эмч нарын тэргүүн туршлагыг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг УМЭЕГазартай хамтран зохион байгуулж, манай аймгийн Мянгад сумын “Алтан ирээдүй” мал эмнэлгийн малын их эмч Б,Мөнхбаатар, Д.Оюунчимэг, Чандмань сумын малын их эмч Г.Лхүндэв, Зэрэг сумын малын их эмч, Д.Дэмбэрэл, Ховд сумын малын их эмч Х. Шайзада, Алтай сумын малзүйч З.Тоня нарын сайн туршлагыг “ Мал эмнэлгийн сайн туршлага” номонд хэвлүүлэн сурталчлах ажлыг зохион байгууллаа.
Тус төслийн хүрээнд сумдын ЗДТГазрын дарга, Малын эмч нарыг LEGS \ Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар стандарт\ - ОУ – ын стандартын сургалтыг жил бүр зохион байгуулж, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг олон улсын стандартын дагуу боловсруулах аргачлалд сургаж, орон нутагт энэ чиглэлээр 5 сургагч багш бэлтгэлээ.
2018 онд 7 сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээг үзүүлж, ХХААЯам, ГХГЗЗГазраас баталсан зааврын дагуу бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөтэй болсон төдийгүй аймгийн засаг даргын санаачлагаар аймгийн бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлыг бусад төсөл хөтөлбөр, мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж, аймгийн ИТХ – р батлуулах ажил хийгдэж байна.
Дарви сумын нутагт буй Отрын бүсийн тариалангийн талбайг хашиж, хамгаалах ажлын тендерийг зарлан шаардагдах түүхий эд материалыг нийлүүлэх ажилд 21.0 сая төгрөг зарцууллаа.
Аймгийн ОБГазрын Хүнс, тэжээлийн агуулах, Булган сумын улсын нөөцийн салбарын өвс, тэжээлийн агуулах засварлахад нийт 80,0 сая төгрөгийг зарцуулж, засвар үйлчилгээг хугацаанд нь чанартай хийж, хүлээн авсан байна.
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор 4 сумын 5 гүн өрмийн худгийг засварлан гадна барилга барин, насос, мотороор хангах ажилд 50.0 сая төгрөг зарцуулж, ажилд оруулснаар нөөц бэлчээрийг ашиглах боломжтой болж, 4 сумын 5 багийн 187 малчин өрхийн 93,3 мянган мал байнгын усаар хангагдах нөхцөл бүрдсэн байна.
“Зудыг давсан зузаан туршлага” номыг 5 удаа сайжруулан манай аймгийн малчдын туршлагыг оруулан хэвлүүлж, 5000 ш номыг зорилтот бүх сумдын малчдад түгээх ажлыг амжилттай зохион байгууллаа.
Цаашид :
1. “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон ШУ – ны аргыг ашиглах нь 2”төсөл үргэлжлэн хэрэгжинэ.
2. Аймаг, сумдын ИТХ, ЗДТГ,Баруун бүсийн төв – Ховд аймгийн ОБГ, Аймгийн ХХААГ, МЭГ, УЦУОШТөв, ГХБХБГазартай гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж, эдгээр салбарын мэргэжлийн ажилтнуудыг чадавхижуулах ажлыг зохион байгуулна.
3. Оролцооны эпидиомологийн аргачлалыг танилцуулах сургалтанд УБ хотод 5 малын эмчийг хамтруулж, орон нутгийн малын эмч нарыг энэ аргачлалд сургана.
4. Цаг агаарын болон бэлчээрийн мэдээ, ХАА – н 12 – 13 төрлийн мэдээг гар утаснаасаа мессежээр авах үйлчилгээг өргөжүүлж, шинээр өвсний үнэ ханшийн мэдээг мессежээр авах үйлчилгээг нэвтрүүлнэ.
5. Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний нэг хэсэг болох Зудын төлөвлөгөөг LEGS стандартын дагуу шинэчлэн боловсруулах ажлыг орон нутгийн ЗДТГазар, аймгийн ОБГазартай хамтран хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.

Б.Батсүх \ Мерси Кор Монгол
ОУБ–ын Баруун бүсийн зохицуулагч\


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 5 =

Create Account



Log In Your Account