"Ургамалжуулагч" - баруун Монголд нэн шаардлагатай мэргэжил

By: Admin
2024-12-22
0
1675

Улс хоорондын хамтын ажиллагаа

Бараг мянга орчим километрт орших, эртний зузаан нөхөрлөлт Баруун Монголын Ховд их сургууль болон Горно–Алтайскийн улсын их сургуулийн багш, оюутнууд хоорондоо харилцаа тогтоож, хамтран ажиллах болсон нь тэмдэглүүштэй. Хэдхэн хоногийн өмнө Алтайн бүгд найрамдах улсын голлох их сургууль болох Горно-Алтайн улсын их сургууль дээр Монголын эртний түүхт Ховд хотоос янз бүрийн ажил мэргэжлийн 10 залуу хүрэлцэн ирж, мэргэжил ур чадвараа дээшлүүлэх сургалтанд хамрагдсан юм. Сургалтын нэг үндсэн чиглэл нь газар зохион байгуулалтын дизайнерын чиг баримжаа олгох хичээл байлаа. АБНУ-ын өмнөд хэсэг дэх хилийн чанад орших Ховд аймаг нь нутаг дэвсгэрийн хувьд зонхилон говь хээр хийгээд цөлөрхүү газраар хүрээлэгдсэн, гол нуур олонтой нутаг бөгөөд ургамлын нөмрөг нь тачирхан. Энэ нөхцөл байдлын улмаас тэндхийн хот суурин болон тэдгээрийн ойр орчим газрыг ургамалжуулж ногоон бүрхүүлтэй болгох боломж нэхэгдэж байна. Хагас зууны өмнө Зөвлөлтийн огрономич Юрий Бурий нарын хүмүүс тэнд чацарган тариалж, тариалалтын зурвас байгуулах ажлыг зохион байгуулж байсан хуучин туршлага бий. Тэрбээр тэнд гурван зуун мянга хүртэл бут, суулгац суулгаж, алсдаа чацаргана жимслэн, үр жимсээ өгсөн хийгээд өдгөө баруун Монголчууд чацарганы шүүс бэлтгэж хэрэглэцгээдэг, тэрчлэн тухайн жимсээр экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх өргөн боломжтой юм.

Гэвч өдгөө Ховд аймгийн удирдлага захиргааны зүгээс хот, сууриныг өшөө гоё болгоход чацаргана, улиангар, уд, бургас зэрэг модлог ногоон ургамлын тариалалтыг өргөжүүлэх явдал дутагдалтай байна гэж үзжээ. Ийм учраас өнөөдөр Горний Алтайн их сургуульд Монголын Ховд аймгаас агроном, биологийн мэргэжилтэй, мөн хувийн бизнес эрхлэгчид болон бусад чухал шаардлагатай мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн томоохон баг ирж сургалтанд хамрагдсан хэрэг.  Монголоос ирсэн тэрхүү төлөөлөгчдийг тэргүүлж ирсэн Дэмбэрэлийн Отгонбаяр гэдэг эмэгтэй орос хэлийг сайтар эзэмшсэн, Ховд их сургуульд багшаар ажилладаг, газар зүйн шинжлэх ухааны доктор хүн юм байна.

Тэд Горно-Алтай хотод долоо хоногийн турш хосолмол хөтөлбөрийн дагуу хичээл дадлагад оролцохдоо чамлалтгүй үр өгөөжтэй зүйлийг сурч, мэдэж авсан. Горний Алтайн улсын их сургуулийн багш Елена Польниковагийн хэлснээр тэд сурсан зүйлээ практикт туршихдаа их хичээнгүй ажиллаж, газарт суулгац суулгах зэрэг туршилтыг алдаагүй зөв хийж, гартаа оруулж чадсан аж.

Горний Алтайн их сургуулийн туслах ректор Наталья Юрикова хэлэхдээ “хоёр тал сүүлийн үед харилцан мэдээлэл, туршлага солилцох нь идэвхжиж, Горно-Алтайска хотод баруун Монголын боловсролын салбараас (Ховд, Баян-Өлгий) түүх, хэл соёл, газар зүй, биологийн чиглэлээр дадлагажигчид ирж сургалтанд харагдах нь элбэгшиж байгаа. Мөн Ховд, Баян-Өлгий, Улаанбаатар болоод Горно-Алтайск хотуудын орос хэлний болон гадаад хэлний багш нарыг хамтарсан сургалт, семинарт хамруулах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг их дээд сургууль, тэр дундаа Оросын их, дээд сургуульд элсэхэд нь хамтран бэлтгэх ажлыг зохион байгуулах болсон.

Энэхүү санаачилга хамтын ажиллагаанд АБНУ-ын бусад салбар байгууллага ч идэвхтэй оролцож буй. Тухайлбал АБНУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, АБНУ-ын сэтгүүлчдийн холбоо энэ чиглэлд байнга хамтран ажиллаж байна” гэлээ.

Анна АЛЕКСЕЕНКО (ОХУ-ын АБНУ-ын сэтгүүлч)

Орчуулсан Г.ТӨРМӨНХ

                    

  

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 1 =

Create Account



Log In Your Account