Элизабет Трюдогийн “чемодан”-д юу байна вэ?

By: Admin
2024-12-22
0
1387

ЗХУ-ын жилүүдэд дотоодын хэвлэлүүд АНУ болон Барууны гадаад бодлоготой холбоотой асуудлбн тухайд хурц тод байдлаараа ялгардаг байв. Ардчиллын тухай Америкийн хүүхэлдэйн киног хүртэл хар, цагаан, ялгаатай өнгөөр хэвлэсэн байдаг. Өнгөрсөн зууны 50-аад оны сүүлчээр "Советская Россия" сонинд "Тэйлорын чемоданд юу байгаа вэ?" гэсэн нэртэй улс төрийн фельетон нийтлэгдсэн. Тэрбээр Тейлор бол АНУ-н бодлогыг дагадаггүй улс орнуудад төрийн эргэлт зохион байгуулах ажлыг гардан хариуцаж байсан нөхөр л дөө. Тэрхүү хүүхэлдэйн кинонд түүнийг чемодан барин доншуучилж яваагаар дүрсэлсэн бөгөөд чемоданаас нь дүүжлүүр, гав, гар буу, гуулин зангилаа болон Африк, Латин Америк, Азийн орнуудаар харгис зорилго агуулсан доншуучлал хийж явах үеийнх нь өмсөж явсан нөмрөг, чинжаал хутга сэлт зүүгдээстэй байдаг.  

Нэгэн жаран өнгөрсөн ч гэлээ өдгөө тэрхүү шог зургуудын үнэнийг үгүүлэх шинж чанар яг хэвээрээ хадгалагдаж байх шиг. Зүйрэлбэл 2022 оны 9-р сарын сүүлээс 10-р сарын 9-ний хооронд хэд хэдэн улсаар дамнан хийсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Элизабет Трюдогийн айлчлал нь мөнөөх Тэйлорын доншуучлалын орчин цагийн хувилбар гэлтэй. Тэр дахиад Балба, Арабын Нэгдсэн Эмират, Киргиз улсад айлчлах бодолтой байгаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны Олон улсын олон нийттэй харилцах төрийн департаментын товчооны дарга энэ эмэгтэй тухайн улсуудад хэнтэй уулзаж, ямар юм ярьж, юуг олж авахыг чухалчилж байна вэ?

Энэ хэцүү асуултад хариултын олохын тулд Элизабет Трюдогийн намтрыг бага зэрэг ухах хэрэгтэй. Тэрбээр энэ эмэгтэй дипломатч мэргэжилтэй, өмнө нь Умард Ирланд, Пакистанд АНУ-ын Ерөнхий консулаар, НАТО дахь АНУ-ын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр, Өмнөд Африк дахь АНУ-ын төлөөлөгчийн газрын хэвлэлийн атташе, Төрийн департаментын хэвлэл мэдээлэл хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. Харин одоо хашиж буй албан тушаалдаа очихоос өмнө бол Батлан хамгаалахын сайдын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогчоор ажиллаж байв. Түүний гүйцэтгэж ирсэн ажлын чиглэл бас туршлагаас харахад оршин сууж байсан улс орнууддаа АНУ-ын нөлөөллийг бэхжүүлэх, "америк маягийн ардчилал"-ыг сурталчилахад амьдралаа зориулж ирсэн гэж дүгнэж болно. Элизабет Трюдо АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ахлан, 10-р сарын 3-наас 6-ны өдрүүдэд Узбекистанд айлчлахаар төлөвлөж байна. Айлчлалын зорилгыг нь тааж ядах юмгүй. Төв Азийн энэхүү бүгд найрамдах улсад явуулж буй өөрчлөлтийн үр дүн ямар байгааг тандах, танилцах. Хэтдээ ямар чиглэлүүдэд хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийг бэлтгэж бэхжүүлэх боломж байгаа тухайд мэдэж, санаачилгууд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ явуулах байх. Тэрчлэн Убекистаны хууль тогтоогчидтой уулзах, орчин үеийн атомын цахилгаан станц барихаар төлөвлөж буй Ташкент муж, бүс нутаг хийгээд ОХУ-ын хоорондын харилцааны асуудлаар мөн ярилцахыг хүсэж буй нь тодорхой. “Росс-Атом”-ын тэрхүү шинэ байгууламж нь Узбекстаны цахилгаан эрчим хүчний хомсдолыг арилгах чухал гарц юм. Элизабет Трюдо мөнхүү чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжихэд чиглэгдсэн олон нийтийн санг  анхаарлын гадна орхихгүйг бөгөөд их, дээд сургуулийн оюутнууд, аспирантуудтай ч бас уулзахаар төлөвлөж буй.

Гадаадаас очиж буй элчийн хувьд Узбекийн юу нь Нийцгүй санагдаж байгааг одоо дурьдая. Юу гэвэл хөгжиж буй ямар ч орон ашигтай худалдаа хийж, хөршүүдтэйгээ нөхөрсөг харилцаа хөгжүүлэхийг чухалд үздэг. Өнөөдөр Узбекстанд Хятадаас орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал үлэмж нэмэгдэж байна бас хэдэн арван мянган узбекууд Орост ажиллаж хөдөлмөрлөдөг хийгээд орос соёл тэдний амьдралд чухал байр эзэлдэг. Элизабет Трюдод энэ байдал мэдээж онцгүй зүйл. Тэгээд эдгээр “дутагдал”-уудыг арилгахыг хичээх нь магад. "Их хэмжээний долларын тэтгэлэг амлаж, үүнийхээ хариуд Орос, Хятадын эсрэг хамтрая гэсэн болзол тавина.

 

Төрийн департаментын төлөөлөгч Узбекистаны төрийн тэргүүнүүд болон зарим салбарын тэргүүн нарын түвшинд Америктай харилцаагаа бэхжүүлэх, төлөөлөгчдийн айлчлалыг өргөжүүлэхэд туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн ба хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг чухалчилж байгаа. Бас төв Африкийн Бүгд Найрамдах Улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Узбекистаныг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагаас, тэрчлэн Аюулаас Хамгаалах Хамтын Гэрээний Байгууллагаас гарахыг аль болохоор ятгах бодолтой байгаа байх. Сонирхолтой зүйл бол түүний хөндөх асуудалд "Орос, Хятадын зүгээс ирж буй мэдээллийн нөлөөг бууруулах (ташаа мэдээлэлтэй тэмцэх хэмээн халхавчилж нэрэлсэн), Афганистаны ард түмэнд үзүүлэх АНУ-ын дэмжлэг, нийгмийн тэгш байдлыг бэхжүүлэх, мөнхүү хэвлэл мэдээллийн эрх чөлөө, цаг уурын асуудал" багтана. Үүнээс гадна иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй уулзахгүй орхивол “алдас болно”. Саяхан Тажикистантай хилийн мөргөлдөөн үүсгэх шахсан Киргизэд Трюдо юу хийх гэж байна вэ? Тэнд тэрээр албаны хүмүүс болон төрийн бус байгууллагуудтай уулзаж, "чөлөөт хэвлэлийн ач холбогдол, хэвлэл мэдээллийн хэрэгслийг мэргэжлийн түвшинд хүргэх, бие даасан байдлыг бэхжүүлэхэд АНУ-ын эрх баригчдын үзүүлэх дэмжлэгийн талаар" ярилцах юм.

Энэ бол гурвантаа давтагдаж буй үйл явдал бөгөөд учрыг таахад тийм төвөгтэй биш. Тажикистаныг "өдөөн хатгасан" Киргиз улсад Америкийн саяхан хийсэн айлчлал нь Төв Азийн бүгд найрамдах улсуудын Зөвлөлтийн Засгийн үеийн дурсамжыг сарниулж, чухам түүнийг гэм нүгэл хэмээн буруутгах гэж оролдож байгаа бөгөөд энэ хандлага бол Америкийн хувьд  бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх санаачлагынх нь голлох шалтгаан болох болов уу даа. Зөвлөлтийн үед хэзээ ч сөргөлдөж байгаагүй энэ хоёр бүгд найрамдах улс чухам Зөвлөлт Засаг задарсны дараанаас л мөргөлдөн, тэмцэлдэж олон зуун хүний аминд хүрсэн гэдгийг Америкийн Төрийн департамент санахгүй юм шиг аашлах агаад 2022 оны 9-р сарын 16-наас хойш энэ явдал нь бүүр ч даамжирсан гэхэд болно.

            Хил дээр тулаан, мөргөлдөөн болсон яг тэр өдөр, цагт Бикфордын гал хамгаалагч нь шатсан байдаг. Энэ бол ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын нээлтийн өдөр байв.  АНУ-ыг өөрийн хамгийн том дайсан гэж үзэж байгаа энэ улсад урьд нь Элизабет Трюдо юуг олж сонсож чадаагүй. Тэгвэл одоо тэнд дахиж очин "үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө"-ний тухай ярина гэдэг тун сонин.

            Арабын Нэгдсэн Эмират улсад тэр нүүрс- ус төрөгчийн түүхий эдийн тухай ярих нь мэдээж. Учир нь түүнгүйгээр Вашингтоны хамгийн ойрын холбоотнуудын эдийн засаг шууд утгаараа сүйрэхэд тулаад байгаа. Тэнд тэр жүжиг тавьж, Орос-Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор эмирүүдэд шахалт үзүүлэхийг хичээх болно. АНЭУ -д тэр Америкийн зочны хувьд очихдоо Афганистаны талаар шууд үг унагахгүй байх нь чухал бас чухал. Яагаад гэвэл АНУ Афганистан улсын нөөцөөс долоон тэрбум гаруй долларыг "шударга бусаар хулгайлан цөлмөснийг тэд мэдэж  буй бөгөөд үүнийг нь сануулах нь гарцаагүй.

 Гэтэл бас яагаад ийм өндөр албан тушаалтан Балбад айлчлах ёстой гэж. Улс төр судлаачид түүний Катмандуд хийхээр төлөвлөсөн айлчлалын тухайд авч үзэхдээ Хятад руу “нулимсан” хэрэг гэцгээж байна. Яагаад гэвэл энэ нь Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалаас мөр ялгаагүй юм. Вашингтон өнөөдөр Хятад-Балбын хилийн нээлттэй байдалд сэтгэл хангалуун бус байна. Тэгэхээр Трюдо энэхүү хоёр найрсаг хөрш улсын хооронд хэрүүлийн алим шидэхийг оролдох нь бараг мэдээжийн зүйл.

Хятад Балбын харилцаанд өөр асуудал байхгүй мэт Балбын охидыг Хятад нууцаар худалдаалж байна гэсэн худал мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Дүгнэж хэлэхэд

“Трюдо эдгээр улсад хийсэн айлчлалынхаа дараа тэндээс ямар нэг байдлаар “гал дүрэлзэх”-ийг хүлээн отож суух болов уу даа” гэсэн хардлага буй.  

Тимофей ЛЕВИН.

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 10 =

Create Account



Log In Your Account