Ховдын аялал жуулчлалын салбарынхан төвийн бүсэд ажиллан, туршлага солилцов

By: Admin
2021-10-19
0
401

Энэ сарын 8-аас 13-ны өдрүүдэд Ховд аймгийн Аялал жуулчлалын холбоо болон тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компани аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөөс бүрдсэн баг нийслэл хотын орчим дахь төвийн бүсээр аялан, тухайн газруудад аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэдэг  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн туршлагыг судлав.

Туршлага судлах аяллыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Нью Жуулчин компани зохион байгуулсан юм. Аялах багийн бүрэлдэхүүнд Ховд аймгийн яг тухайн салбарт хамрагдах жуулчны бааз, малчдын нөхөрлөл, иргэд, аймаг  суман дахь зочид буудлуудад ажиллагсдын төлөөлөл, мөн аялал жуулчиллын холбооны удирдлага төлөөлөл хамрагдсан нь сайшаалтай санагдав. Учир нь урьдны ийм чиглэлийн ажлуудад гол төлөв дарга даамлууд, төр захиргааныхан түлхүү хамрагддаг байсныг өөрчилөх зорилгоор багийг ингэж бүрдүүлсэн хэмээн Ховд аймгийн Аялал жуулчлалын холбооныхон ярьсан юм.

Туршлага судлах болон солилцох аяллын хүрээнд уг аяллын баг Монголын аялал жуулчиллын хамгийн туршлагатай томоохон компаний нэг болох “Нью Жуулчин” компаний удирдлага, ажиллагсадтай уулзан санал солилцохын зэрэгцээ, компаний үйл ажиллагаатай танилцаж, Тэрэлж дэх тус компаний “Алунгоо”, “Гүрү” нэртэй өндөр зэрэглэлийн жуулчны баазуудад зочлон, туршлагыг нь судалсан. Түүнчлэн Хустайн байгалийн цогцолборт газрын орчны бүсэд орших “Монгол номадик” жуулчны баазын Монгол үндэсний онцлогоор бүрдүүлсэн бүхий л зүйлсийг үзэж танилцан, тэрхүү баазаас жуулчиддаа зориулан явуулдаг үзүүлбэрүүд /Монгол үндэсний шоу/, үзэсгэлэн галерей зэргийг үзэж, хоноглон саатсанаас гадна орчны бүсийн нутаг болох Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумдын "Баян сонгинт", "Эко хөгжил" малчны нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тэдгээр нөхөрлөлүүд Улаанбаатар хот болон төв сууринд буй аялал жуулчлалын тур оператор (зуучлан зохион байгуулагч) компаниудтай гэрээлэн ажиллах замаар, жуулчдад хэрхэн үйлчилж, бүс нутагтаа аялал жуулчлалыг хэрхэн нутагшуулан хөгжүүлж байгаа талаар нь судлан, нөхөрлөлийн гишүүд, малчин гэр бүлүүдтэй халуун яриа өрнүүлж явлаа. Мөнхүү Хустайн нурууны байгалийн цогцолбрт газраар аялан, тэнд нутагшуулан, үржүүлж, зэрлэгшүүлж буй тахийн сүргийн бэлчээрээр зорчиж, уг цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай ч танилцав.

TTT 1

TTTT 2TTTT 3Эдгээрээс гадна аяллын багийнхан, Нью жуулчин компани, Монголын Аялал жуулчлалын холбоо, Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбоо, Нью жуулчин компаний дэргэдэх Аялал жуулчлалын коллеж хамтарсан уулзалт зохион байгуулж, орон нутагт аялал жуулчлалыг хэрхэн зөв бодлого арга замаар хөгжүүлэх тухай, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэнээс гадна, сургалт зохион байгуулсан нь ихээхэн үр өгөөжтэй зүйл байлаа.

Аяллын сүүлчийн өдөр Ховд аймгийн аялал жуулчлалын холбоо болон аяллын баг "Нью Жуулчин" компаний дэмжлэгтэйгээр, Ховд аймгийн аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг танилцуулах өдөрлөгийг “Эдельвейс” зочид буудлын уулзалтын танхимд зохион явуулсан бөгөөд өдөрлөгт Монголын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэх 50 компани, мөн тухайн салбарын зүтгэлтнүүд уригдан оролцож, Ховд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Г.Пүрэвганди аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл, хөгжлийн чиг хандлагийн талаар илтгэл хэлэлцүүлж, гүйцэтгэх захирал П.Амарсанаа, Удирдах зөвлөлийн гишүүн Бирваа, Сайнбилэг нараар ахлуулсан аяллын баг, оролцогсдын сонирхсон нарийн ширийн зүйлсийг нарийвчлан тайлбарлан, танилцуулж, харин оролцогч компаниудын арвин туршлагатй менежер, удирдах ажилтнууд Ховдын багтай санаа бодлоо чөлөөтэй солилцон, харамгүй зөвлөгөө өгсөн нь нэн ач холбогдолтой хэрэг болов.

Уулзалтын үр дүнд 2021 оны 9 дүгээр сарын сүүлчээр Монголын аялал жуулчлалын нөлөө бүхий тур оператор (зуучлан зохион байгуулагч) компаниуд, тухайн салбарын чухал байгууллага хүмүүсийг Ховд аймгийн аялал жуулчлалын нөхцөл боломж, аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй танилцуулах “бүлгийн аялал”-ыг зохион байгуулахаар тохиролцсон нь Ховд аймгийн аялал жуулчлалын салбарт тустай бас нэг чухал алхам болсон юм.   

Г.Төрмөнх

TTT 4

 TTT 5

 TTT 6

 TTT 7

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 2 =

Create Account



Log In Your Account