Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх

By: Admin
2024-12-23
0
221

Эрүүл мэндийн зөвлөгөө

Толины өмнө гараа ташаандаа авч зогсоно. Хоёр талын хөхний хэлбэр, хэмжээг маш нарийн ажиглаж, харьцуулж харна. Хөхний товч татагдсан эсвэл хөхний аль нэг хэсэгт овойсон эсэхийг шалгаарай.

Усанд орж байхдаа шалгаж байгаа  талынхаа гарыг толгойныхоо ард авна. Баруун гараараа зүүн хөхөө, зүүн гараараа баруун хөхөө шалгана. Ингэхдээ гурван хурууныхаа өндгөн хэсгээр хөхний гадна тойргоос хөхний товч руу ороомог хэлбэрээр цагийн зүүний дагуу тэмтэрч хөхний бүх хэсгийг болон суганы булчирхайг давхар шалгана.

Хэвтээ байдалд хөхөө шалгахдаа баруун мөрөн дор хуйлсан даавуу ивж өндөрлөөд, баруун гараа толгойн ард авна. Ингээд мөн дээрхийн адил шалгана. Энэ аргуудыг хэрэглэж хөхөө сар болгон шалгасаар та хөхөнд гарах өөрчлөлтийг амархан мэддэг болно. Энэ бол хөхний хавдрыг эрт илрүүлэх боломжтой арга. Ямар нэг хавдар тэмтрэгдвэл та айх хэрэггүй. Ихэнх нь буюу 80 орчим хувь нь хоргүй хавдар байдаг.

Гэхдээ хугацаа алдаж болохгүй мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Эмэгтэйчүүд сар бүр тогтмол сарын тэмдэг ирсний дараа хөхөө шалгаж сурах, 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа хөхний зураг авахуулж байх нь урьдчилан сэргийлэхэд тустай.

Хэрвээ өвчнөө эрт илрүүлвэл (1 үе шатанд ) эдгэрэх боломж 85-100 хувь байдаг.

Ховд аймаг дахь БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч С.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Б.Салтанат 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 2 =

Create Account



Log In Your Account