Ашигт малтмалын шудрага ёс, байгаль, хүний эрхийн төлөөх олон улсын зүтгэлтнүүдийн уриалга

By: Admin
2025-12-02
0
518

Энэ сарын 14-ны өдөр Белги Улсын Белем хотод НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн тухай уг конвенцид оролцогч талуудын 30 дугаар бага хурал (COP30) болсон. Энэхүү бага хуралд зориулж дэлхийн тэр тундаа Ази номхон далан бүс нутгийн 14 орны тухайн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн иргэний нийгмийн сүлжээ байгууллагууд, уур амьсгал, байгаль орчны зүтгэлэтнүүд нэгдэж Ашигт малтмал, эрчим хүчний шилжилтийн бодлого дахь хүний болон амьд байгалийн язгуур эрх, шудрага ёс, үнэний дуу хойлоог чухалчилан эрхэмлэхийг сануулан уриалсан уриалга гаргаж хүргүүлсэн байна. Уриалгад нийт 20-оод улсын 100 гаруй байгууллага албан ёсоор нэгдэж, гарын үсгээ зуржээ. Үүнд Монгол Улсаас “Монголын Хүний эрх, хөгжлийн төв (CHRD)”, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (NCAV)”, “Оюу Толгойн ажиглалт (OT ажиглалт)”, “Хил хязгааргүй голууд”, “Глобе интернэшнл төв”, “Сэтгэл зүйн хариу урвал” ТББ-ууд мөн түүний дунд Ховд аймгаас “Ховдын толь сонин” НҮТББ, “Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбоо” НҮТББ-ууд энэхү уриалгад нэгдэн хамтарч, гарын үсгээ зуржээ.

Тэрхүү уриалгыг бүрэн эхээр нь нийтлэн уншигчдад толилуулъя. 

“Белем” түүх бүтээх ёстой: Уурхайгаас уур амьсгалын фронт хүртэл, Ази, Номхон далайн бүс нутаг болон бусад улсын орон нутгийн иргэд, иргэний нийгмийнхэн “COP30” (НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн тухай уг конвенцид оролцогч талуудын 30 дугаар бага хурал)-ийн хүрээнд ашигт малтмалын шилжилтийн шударга ёсны төлөө нэгдэж байна.

             Бразил, Белем — Олон улсын эрчим хүчний өдөр | Парисын хэлэлцээрийн 10 жил

________________________________________________

2025 оны 11-р сарын 14 – нд болсон Олон улсын эрчим хүчний өдөрт зориулан Ази, Номхон далайн арван дөрвөн орны иргэний нийгмийн зүгээс тодорхой бөгөөд нэгдмэл мессеж ирүүлж байна:

Бид COP30 (НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн тухай уг конвенцид оролцогч талуудын 30 дугаар бага хурал)-ын удирдагчдыг Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд эрчим хүчний шилжилтийн хийгээд ашигт малтмалын салбарын бодлого дахь тэгш оролцоо, хүний эрхийн талаар дэвшүүлж буй саналуудыг даруй болгоон тунгааж, COP30-ын бодлогын баримт бичигт тусгахыг уриалж байна.

Парисын хэлэлцээрийг баталснаас хойш 10 жилийн дараа бид хүний эрх, нийтийн эрхэнд суурилсан ашигт малтмалын засаглалыг гол цөм болгон авч үзсэн анхны COP (НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн тухай уг конвенцид оролцогч талуудын бага хурал) болж түүхэнд бичигдэх Белемийн манлайллыг дэмжиж байна. Бид дэлхийн удирдагчдыг дараах уриалгад нэгдэхийг санал болгож байна: Үүнд:

1) Шударга шилжилтийн замыг зохицуулах, хурдасгахын тулд Дэлхийн шударга шилжилтийн Белемийн үйл ажиллагааны механизм (BAM).

2) Парисын хэлэлцээрт эрхэд суурилсан ашигт малтмалын засаглалыг чухалчилж,  олон талт хариуцлагыг баталгаажуулах,  ашигт малтмалын хангамжийн сүлжээнд олон улсын эрх зүйн хамгийн өндөр стандартыг мөрдөж, ил тод байдлын тайлан, байгаль орчны эрхийн талаарх зохих ёсны хяналт шалгалтыг бий болгох, нөлөөлөлд өртөгсдийг хамгаалж, тэдний оролцох эрхийн баталгаатай механизмуудыг бий болгох явдлыг тэргүүнд тавьж байна.

Ази, Номхон далайн бүс нутаг нь дэлхийн эрчим хүчний шилжилтийн төвд байрладаг; хамгийн баялаг ашигт малтмалын нөөц болон дэлхийн эрчим хүчний динамикийг тодорхойлдог төвлөрсөн ногоон технологийн хангамжийн сүлжээнүүдийн өлгий нутаг билээ. Тус бүс нутаг нь дэлхийн ашигт малтмалын нөөцийн 25-аас доошгүй хувийг агуулдаг бөгөөд дэлхийн никелийн талаас илүү хувь, ховор металлын нөөцийн 60 хувийг үйлдвэрлэдэг. Хятад улс гэхэд дэлхийн ногоон эрчим хүчний хангамжийн сүлжээг голчлон барьж, дэлхийн цахилгаан тээврийн хэрэгслийн батерейны эсийн үйлдвэрлэлийн 78 хувийг эзэмшиж, ногоон технологийн ашигт малтмалаар баялаг бүрэлдэхүүн хэсгүүдийн дийлэнх хэсгийг боловсруулж байна.

Манай бүс нутаг дэлхийн эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх нөр хүчин чармайлтын эх үүсвэр болж, Ази, Номхон далайн ашигт малтмалаар баялаг орнууд уур амьсгалын тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх хамгийн хүнд ачааг үүрч байна. Манай бүс нутагт уур амьсгалын гамшигт хамгийн өртөмтгий арван орны зургаа нь байрладаг. Дэлхийн шилжилтийн ашигт малтмалын ихэнх хэсгийг ядуурал ихтэй, авлигад өртөмтгий, сул засаглалтай, иргэний орон зай нь хумигдмал улс орнуудаас олборлох урьдчилсан төлөв харагдаж буй нь нэн эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл Ази, Номхон далайн шилжилтийн ашигт малтмалаар баялаг орнуудын хувьд уул уурхайн салбар нь байгаль орчинд хамгаас халгаатай, аюултай асуудлуудыг хуримтлуулсаар байна!

Ашигт малтмалын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь уур амьсгалын гамшиг, хүчирхийлэл, экологийн эрсдэлийг улам хүндрүүлэх үр дагавартай байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл, салхин турбин, нарны хавтанг ажиллуулдаг ашигт малтмалыг гаргаж авахын тулд экологийн тогтвортой байдал болон хүний оршихуйгаар наймаалцах нөхцөл тулгардаг нь  нэн эрсдэлтэй!. Шудрага ёс, хариуцлагыг дээд түвшинд тавихгүйгээр эрчим хүчний шилжилтийн тухай ярих боломжгүй хийгээд уур амьсгалын өөрчлөлт нэрийн дор колоничлолын олборлолтын шударга бус загваруудыг дахин бүтээх тоогүй үр дагавартай.

Ашигт малтмалын хангамжийн сүлжээ нь ихэнхдээ нүүрснээс хамааралтай бөгөөд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 8-28 хувийг эзэлдэг тул олборлолтын салбар нь уур амьсгалын хямралд таагүй хувь нэмрээ оруулсаар байна. “Шилжилтийн ашигт малтмал”-ын олборлолтын огцом өсөлт нь нүүрстөрөгчийг шингээх байгалийн гол шингээгч болох ой модыг үлэмж ихээр устгахад хүргэсэн. Тэрбээр 2050 он гэхэд 118,000 га орчим ой модыг устгасан гэсэн тооцоо бий. Мөн уул уурхайн салбар нь металл олборлох, боловсруулах явцад их хэмжээний цацраг идэвхт хаягдал ялгаруулж, усны системийг бохирдуулдаг гэдгээрээ алдартай.

2010 оноос хойш шилжилтийн ашигт малтмалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн 835  баримтжуулсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд байгаль орчин, хүний эрхийн хамгаалагчид дарамт шахалт, хүчирхийлэл, аллагад өртөх үзэгдэл гарсаар байна. Уугуул иргэд болон орон нутгийн иргэд эрт дээр үеэс дэлхийн усны хагалбар, биологийн олон янз байдлын гол бүс нутаг, уур амьсгалыг сааруулах экосистемийн тэргүүн эгнээнд байсаар ирсэн бөгөөд үүнд дэлхийн үлдсэн бүрэн бүтэн ойн 54 хувь багтдаг. Тэр  тусмаа шилжилтийн ашигт малтмалын бараг 70 хувь нь хэрвээ тэр газрыг хөндвөл уугуул иргэдийн оршихуйн баталгаа алдагдах эмзэг нутагт байрладаг тул өмчлөлөөс чөлөөлүүлэх, газар булаан авах зэрэг дарангуйллын үйл ажиллагааг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид, тэдгээртэй хамссан эрх мэдлийн лобби бүлэглэлүүд эрчтэй явуулах болсон.

Шилжилтийн ашигт малтмалын хоёр талын хэлэлцээрийг ихэнхдээ батлан хамгаалах технологийг өргөжүүлэх зорилгоор хийж байна. Цэргийнхэн дэлхийн ялгаруулалтын 5.5 хувийг хариуцдаг бөгөөд үргэлжилж буй геноцид, улс төрийн өрсөлдөөний улмаас батлан хамгаалах зардал нэмэгдэж байгаа нь ховор ашигт малтмалыг сэргээгдэх эрчим хүчнээс холдуулж байгаа гол хүчин зүйл болсоор байна. Шудрага ёсны шилжилтийн үндэс суурь нь хувиргах, системд суурилсан өөрчлөлт бөгөөд шинэ засаглалыг бий болгох залшгүй нэхэл, шаардлага нь “түүхэн хохирлын нөхөн төлбөр”-тэй холбоотойгоор урган гарч байгаа зүйл юм.  

Ийм учраас бид хамтдаа дараах уриалгыг дэлхийн улс орнуудын удирдагчид бодлого баригчдад хандан гаргаж байна !

  • Шилжилтийн үеийн ашигт малтмалын хангамжийн сүлжээний туршид хүний болон амьд байгалийн эрхийн заавал мөрдөх хяналтыг нэвтрүүлж, хэрэгжүүлж, ашигт малтмалын гэрээ, өмчлөлд ил тод байдлыг тууштай хангуулах , 1-3-р хүрээний ялгаруулалт болон мөрдөх боломжтой байдлын өгөгдлийг стандартчилагдсан байдлаар ил тод болгохыг бүх уул уурхайн зөвшөөрлийн үндсэн нөхцөл болгох !
  • Уул уурхайн хариуцлага, хүртээмжтэй сайн засаглалыг шилжилтийн гол цөм болгон авч үзэх. Нийгмийн болон байгаль орчны эрхийн зөрчил, засгийн газрын хариуцлагагүй байдалд тухай бүр хариуцлага тооцох, шуурхай шийдвэрлэх. Авилгын эсрэг дорвитэй өөрчлөлт бий болгох. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБ) зэрэг хариуцлагын механизмыг уул уурхай, эрчим хүч, уур амьсгалын салбарт ажилладаг байгууллагуудын ил тод байдлын мэдээллийг нэгтгэх платформ болгон ашиглах.
  • Уугуул иргэд болон орон нутгийн иргэдийг эрчим хүчний шилжилт, уул уурхай, уур амьсгалын шийдвэр гаргах үйл явцад бүрэн тэгш эрхтэйгээр оролцуулах. Шударга ажлын байр бий болгох, орон нутгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тэгш ашиг тусыг хуваалцах, аюулгүй, хямд эрчим хүчний сэргээгдэх эрчим хүч авах боломжийг олгох замаар орон нутгийн иргэд хамтын хөгжил цэцэглэлтийн гол ашиг хүртэгчид болохыг баталгаажуулсан бодлогыг хэрэгжүүлэх.
  • Байгаль орчин болон хүний эрхийн хамгаалагчдыг хууль эрх зүйн, биет болон дижитал хамгаалалтаар хангах, тэдний оролцооны баталгааг бий болгох. үр дүнтэй, цаг алдалгүй арга хэмжээ авах, хууль эрх зүйн туслалцаа авах боломжийг баталгаажуулах, аюул заналхийлэл, хүчирхийлэл үйлдсэн бүх этгээдэд хариуцлага тооцох тогтолцотой байх.
  • Уугуул иргэд болон орон нутгийн иргэдийг шийдвэр гаргахад утга учиртай оролцуулах, Хор хөнөөлтэй уул уурхайн төслүүдэд "үгүй" гэж хэлэх, уг гэрээнүүдийг дахин хэлэлцэх эрхийг дэмжих.
  • Хүлэмжийн хийн ялгаралтад хамгийн их хувь нэмэр оруулдаг хөгжингүй орнуудад, ялангуяа тойрог эдийн засаг, дахин боловсруулалт, үр ашиг, эрэлтийг бууруулах бодлого барих.
  • Амьжиргааны хөлс, ажлын байрны баталгаа, гэрээний үүргээ биелүүлэх, аюулгүй ажиллах нөхцөлийг хангах замаар шилжилтийн ашигт малтмалын үнэ цэнийн сүлжээнд хөдөлмөрийн эрхийг хамгаалах, мөлжлөг, хүчирхийллийг огт тэвчихгүй байх.
  • Жижиг арлын улсуудад гүний уурхай, түүнчлэн уул уурхайг хориглохын тулд хориглосон бүс байгуулж, урьдчилан сэргийлэх зарчмыг баримтлах.
  • Төслийн хэрэгжих боломжийн үнэлгээг эхлүүлснээс хойш байгаль орчны хамгаалалтыг бэхжүүлж,” Шударга шилжилт”-ийн зарчмуудыг сахиулах, үүнд экологийн менежмент болон агаарын чанарын стандарт, ялгаралтын хязгаар, усны хамгаалалт, газрын нөхөн сэргээлт, хог хаягдлын менежментийг хамгийн сайн шинжлэх ухааны ололтыг ашиглан хэрэгжүүлэх, ухралтгүй байх зарчмуудыг баримтлах зэрэг болно.

“COP30” (НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн тухай уг конвенцид оролцогч талуудын 30 дугаар бага хурал)  дээр эрдэс баялгийн хангамжийн сүлжээнд тэгш эрхийг бий болгох, шилжилтийн эрдэс баялгийн бодлогыг “ногоон эрчим хүчний хангамжийн сүлжээ” гэгчээр халхавчлахаас илүү олон нийтийн хүсэл зориг, санал, уур амьсгалын гол цөм болгохыг чухалчилан уриалж байна.

____________________________________________

      Бид эв санааны нэгдэлтэйгээр гарын үсэг зурав.

  1. The Asia Pacific-Transition Mineral Accountability Working Group (AP-TMA WG)
  2. Resource Justice Network
  3. Bantay Kita Philippines National Coalition 
  4. EarthRights International
  5. Centre for Human Rights and Development (CHRD), Mongolia
  6. National Center Against Violence (NCAV), Mongolia 
  7. Oyu Tolgoi Watch (OT Watch)
  8. Rivers without Boundaries (Mongolia)
  9. Indonesian Center for Environmental Law (ICEL)
  10. Echo Public Association, Kazakhstan
  11. Currie Country Social Change Aboriginal Corporation 
  12. Empower India 
  13. Sectoral Transparency Alliance on Natural Resource Governance in Cebu, Inc. (STANCe)
  14. Ambeua Helewo Ruru Foundation (Yayasan Ambeua Helewo Ruru) Halmahera North Maluku Indonesia 
  15. Rivers & Rights, Thailand/Southeast Asia
  16. Psychological Responsiveness NGO, Mongolia
  17. Inisiasi Masyarakat Adat (IMA), Indonesia
  18. North-East Affected Area Development Society (NEADS), Assam
  19. Publish What You Pay (PWYP) Indonesia
  20. Ecological Observation and Wetlands Conservation (ECOTON), Indonesia
  21. Satya Bumi, Indonesia 
  22. Fern, Belgium
  23. Goa Foundation, India
  24. The Future We Need
  25. Goenchi Mati Movement, India
  26. “Miror of Khovd newspaper” NGO
  27. “New Union Local Journalists Association” NGO
  28. Alyansa Tigil Mina (ATM), Philippines
  29. Convergence of Initiatives for Environmental Justice (CIEJ)
  30. Convergence of Youth for Environmental Justice (CYEJ)
  31. Legal Rights and Natural Resources Center (LRC)-Friends of the Earth Philippines
  32. Living Laudato Si’ Philippines
  33. The Balikbayan Collective (TBBC), Philippines
  34. Bayay Sibuyanon Inc.
  35. mines, minerals & People (mm&P) India
  36. Samata India
  37. Oma Tafua, NGO, Niue 
  38. La’o Hamutuk, Timor-Leste Institute for Development Monitoring and Analysis
  39. Sibuyanons Against Mining (SAM)  
  40. Palawan Biodiversity Conservation Conservation Advocates, Inc. (PBCAI)
  41. Environmental Legal Assistance Center (ELAC)
  42. Asia Pacific Network of Environmental Defenders
  43. Core Group Transparency/PWYP Timor-Leste (CGT/PWYP-TL)
  44. Globe International Center (GIC), Mongolia
  45. Assembly of Masses and Basic Sectors for Unity and Harmony - Initiatives for Normalization & Advancement for Human Security (AMBUH-INAH)
  46. Tawi-Tawi Alliance of Civil Society Organizations, Inc. (TACOS)
  47. Panaghiusa of Linao Farmers and Irrigators Association (POLFIRA)
  48. Campintac Apyot Farmers and Irrigators Association (CAFIA) 
  49. Barangay Imelda Fisherfolks Organization (BIFO) 
  50. Ang Aroroy Ay Alagaan, Inc. (4As), Philippines
  51. Aroroy Youth Environmental Guardian (AYEG), Philippines
  52. Sibuyanon Magkaisa Paghandaan Kalamidad at Klima (SMPKK)
  53. Natures Ambassadors of Sibuyan Island (NASI)
  54. UP Politikons (University of the Philippines - Tacloban)
  55. Baywatch Foundation (Cantilan, Surigao del Sur, Mindanao, Philippines)
  56. Concerned Advocates Saving Terrestrial and Marine Ecosystems (COASTLINE) Inc.
  57. Earth Care Mindanao Network
  58. Climate Action Mindanao
  59. Papua New Guinea Environmental Alliance
  60. Justice in Mining Network, South Asia
  61. Rivers, Terrestrial, Climate, Coastal Forests and Communities Network Philippines, Inc.
  62. Partnership for Rural and Technical Services (PARTS), Inc.
  63. Center for Environmental Concerns (CEC) - Philippines, Inc. 
  64. Ambeua Helewo Ruru Foundation Halmahera,North Maluku Indonesia 
  65. PILIPINA - Benguet Chapter - Philippines
  66. National Indigenous Women Forum (NIWF) - Nepal
  67. Nepal Development Initiative - Nepal
  68. Fr. Saturnino Urios Foundation, Inc.
  69. Panaghiusa Alang Sa Kaugalingnan Ug Kalingkawasan, Inc. (PASAKK)
  70. LILAK Purple Action for Indigenous Women’s Rights (LILAK)
  71. Oxfam Pilipinas
  72. Institute for Strategic Research and Development Studies (ISRDS)
  73. Myanmar Women Environmental Human Rights Defenders Networking Group
  74. Yayasan Anak Dusun Papua  (YADUPA)
  75. The Association of Defenders of Indigenous Peoples of the Archipelago (PPMAN)-Indonesia
  76. Climate Action Network Southeast Asia
  77. RESISTers Dialogue
  78. GITIB, Inc. Resource Center for Sustainable Development
  79. Women Engage for a Common Future e.V. Germany
  80. Youth for Climate Hope - Philippines
  81. Heinrich-Böll Foundation Head Quarter and Heinrich-Böll Foundation Southeast Asia
  82. Visual Rebellion Myanmar 
  83. Climate Rights International
  84. Palangkaraya Ecological and Human Rights Studies (PROGRESS)
  85. Center For Information and Regional Studies of Semarang -Indonesia (PATTIROS)
  86. Working Group 30 East Kalimantan-Indonesia (POKJA30 KALTIM)
  87. AKAR Law Office (Bengkulu-Indonesia)
  88. Transparency International Indonesia 
  89. Civil Expertise, Kazakhstan
  90. Indonesia Forum for Budget Transparency of Riau (FITRA Riau) - Indonesia
  91. lembaga studi dan bantuan hukum nusa tenggara barat
  92. Bangladesh Indigenous Peoples Forum (BIPF), Dhaka, Bangladesh 
  93. Institute for Indigenous Affairs and Development (IIAD), Nepal
  94. Justice in Mining Network, India
  95. Apel Green Aceh - Indonesia
  96. Mineral Inheritors Rights Association, India
  97. Transparency Accountability Consulting, Kazakhstan
  98. Forum against Disastrous Projects in Konkan.Maharashtra.INDIA
  99. Reboot Philippines Renewable Energy Transition Institute (RebootPH)
  100. Centre for Research and Advocacy, Manipur 
  101. Urgewald, Germany
  102. Palestinian Institute for Climate Strategy (PICS)
  103. Kanopi hijau Indonesia
  104. Orchard Foundation, The Netherlands
  105. ALPAS Pilipinas, Germany 

гэжээ.

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 8 =

Create Account



Log In Your Account