Ховд аймагт зохион байгуулагдах баруун бүсийн утга зохиолын чуулганы удирдамж

By: Admin
2024-12-25
0
1827

Зохион байгуулагч: Ховд аймгийн ЗДТГ, МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбар

Хамтран зохион байгуулагчид:

Ховд аймгийн ИТХ, Монголын зохиолчдын эвлэл, Ховд их сургууль, Хэл зохиолын тэнхим, Ховд аймгийн Буянт сум  

Зохион байгуулах газар: Монгол улс. Ховд аймаг. Ховд хот

Зохион байгуулах хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 23-24

Үндэслэл: Аливаа үндэстэн угсаатны хэл, соёлыг бүтээлцэгч, дэлгэрүүлэн хөгжүүлэгч нэн чухал салбар ухааны нэг нь утга, уран зохиолын салбар бөгөөд улс, орон нутгийн аль ч түвшинд төр, ард түмний дээдлэн анхаарах ёстой зүйлсийн нэг юм.

Монголын ард түмэн хэл, соёл, утга, уран зохиолоо цагийн цагт эрхэмлэж ирсэн, уламжлал, бэлгэдэл, мөнхүү өнөөгийн цаг үеийн шаардлагыг бодолцон, Монгол улсын баруун бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй зохиолчдын нэгдэл, МЗЭ-ийн салбар байгууллагуудаас утга, уран зохиолын нэгдсэн үйл ажиллагааг бүсийн хэмжээнд ээлжлэн зохион байгуулж байхаар санаачилсан ажил, Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн түүхт ойг тэмдэглэх жилийн ажлын хүрээнд (анхны уулзалт чуулган Завхан аймагт явагдсан)

Монгол улсын соёлын тухай хуулийн 14.2.1, 14.2.2 дахь заалт, Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.1, 2.3.3.1, 2.3.3.3 дахь заалтууд, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн /2018 оны 12 сарын 14-ны 01/119 дугаар/ чиглэл, зөвлөмжийг  удирдлага болгон Баруун бүсийн утга зохиолын чуулганыг зохион байгуулахаар болсон. 

 Зорилго: Хэл соёл, утга зохиолын амьдралын түүхэн онцлог, эрхэмлэх зүйлүүд, амьд туурвилуудыг олонд таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн шинэлэг арга замыг эрэлхийлэх, “Соёл урлаг - Орон нутгийн хөгжил” аймгийн зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх, Бүс нутаг болон хөдөө, орон нутаг дахь оюун санааны амьдрал, утга, уран зохиолын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэх, соёл утга зохиолын чиглэлээр бүс нутаг хийгээд үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг, төрийн болон төрийн бус холбогдох бусад байгууллага, хувь хүмүүсийн холбоо харилцааг сайжруулах, утга зохиол, урлаг соёлын хөгжлийн асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чуулганы үндсэн зорилго оршино.

Чуулганы хүрээнд зохиогдох үйл ажиллагаанууд:

“Утга зохиол оюун санааны мөнхийн өв баялаг” онол, амьдралын бага хурал, хэлэлцүүлэг

МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Х.Эрдэнэбаатар агсаны нэрэмжит “Алтайн дуулал” уран зохиолын наадам

Уншигч, зохиолчдын уулзалт, уран үгсийн чуулган

Уран бүтээлийн аялал - Нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадоржийн уран бүтээлийн дурсгалд зориулагдсан гэрэлт хөшөөний нээлтийн ёслол

Оролцогсод: Чуулганы хүрээнд явагдах онол, амьдралын бага хуралд лекц, илтгэл хэлэлцүүлэхээр сонгогдсон судлаачид, зохиолчид соёл, утга зохиолын зүтгэлтнүүд, Уран зохиолын наадмын тайзны уншлагын шатанд шүлэг зохиолоо унших яруу найрагч, зохиолчид, Ховд аймгийн удирдлагууд, МЗЭ-ийн удирдлагийн багийн төлөөлөл, Баруун бүсийн аймгуудын Зохиолчдын байгууллагын удирдлага болон төлөөлөл,бүсийн аймгуудын Соёлын бодлого хариуцсан албаны хүмүүсийн төлөөлөл, сонирхогчид, олон түмэн.

Бусад зүйл: Хурал, хэлэлцүүлэг, наадамд оролцогсдыг тусгайд нь гаргасан удирдамжын дагуу 9 сарын 15-18-ны хооронд сонгон шалгаруулж, мэдээллийг хүргүүлнэ.

Бүсийн аймгуудын Зохиолчдын байгууллагаас оролцогсдод хамаатай мэдээллийг  9 сарын 15-ны дотор хүргүүлнэ.   

 

“Баруун бүсийн утга зохиолын чуулган”-ы хүрээн дэх “Утга зохиол оюун санааны мөнхийн өв баялаг” сэдэвт онол амьдралын бага хурал, хэлэлцүүлгийн удирдамж

Нэг: Зохион байгуулагчид:

Монголын Зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь “Алтай” салбар

Монголын зохиолчдын эвлэл

Ховд аймгийн ИТХ, Засаг дарга, Тамгын газар,

Ховд их сургууль, Хэл зохиолын тэнхим

Хоёр: Зохион байгуулах газар: Монгол улс Ховд аймаг Ховд хот. Аймгийн ИТХ-ын хуралдааны их танхимд.

Гурав: Хугацаа:  2019 оны 9 дугааð сарын 23-ны өдөр  

Дөрөв: Үндэслэл: Баруун бүсийн утга зохиолын II чуулганы нэгдсэн удирдамжын хүрээнд

Тав: Зорилго: Хэл соёл, утга зохиолын амьдралын түүхэн онцлог, эрхэмлэх зүйлүүдийг олонд таниулах, түгээн дэлгэрүүлэх, “Соёл урлаг - Орон нутгийн хөгжил” аймгийн зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх, Бүс нутаг болон хөдөөд /орон нутаг/ дахь оюун санааны амьдрал, утга, уран зохиолын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэх, соёл утга зохиолын чиглэлээр бүс нутаг хийгээд үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг, төрийн болон төрийн бус холбогдох бусад байгууллага, хувь хүмүүсийн холбоо харилцааг сайжруулах, утга зохиол, урлаг соёлын хөгжлийн асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх

Зургаа: Хэлэлцэх үндсэн сэдэв, чиглэл: 

“Монголын болон дэлхийн утга зохиолын түүх, өнөөгийн амьдрал” сэдвийн хүрээнд танин мэдэхүйн лекц илтгэл

“Монгол орны орон нутаг дахь (бүс нутаг, хязгаар нутаг) өнөөгийн оюун санааны амьдрал хийгээд Соёл, Утга зохиол дахь тулгамдсан асуудлууд, санал, гаргалгаа,

“Хөдөө орон нутгийн зохиолч, яруу найрагчдын амьдрал уран бүтээлийг шинжлэх нь” (баруун аймгуудын түвшинд)

Бүртгэл: Хуралд оролцох хүсэлтэй байгууллага, судлаачид, соёл, утга зохиолын зүтгэлтнүүд, зохиолчид дор дурдсан мэдээлэл болон өгүүллийн эхийг 2019 оны 09 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулах хороонд илгээнэ ! Хуралд биеэр болон (эчнээ)-ээр оролцож болно.

Оролцогчийн илгээх мэдээлэл:

Овог, нэр

Улс, хот, аймаг, сум

Эрхлэдэг ажил, албан тушаал, эрдмийн зэрэг цол

Харилцах утас, факс, электрон шуудангийн хаяг

Илтгэл үгүүллийг эхээр нь

Илтгэл, үгүүлэл хүлээж авах цахим хаяг: altaisalbar@gmail.com

Шуудангийн хаяг: Монгол Улс, Ховд аймаг, Ховд хот, Жаргалант сум,

 

“Баруун бүсийн утга зохиолын чуулган”-ы хүрээнд зохиогдох, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-наадмын тэргүүн шагналт, нэрт найрагч Х.Эрдэнэбаатарын нэрэмжит  яруу найргийн наадмын удирдамж

Нэг: Зорилго: Хэл соёл, утга зохиолын амьд туурвилуудыг олонд таниулах, уран зохиол, яруу найргийг олноо түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн, шинэлэг арга замыг эрэлхийлэх, улс, бүс, орон нутагт уран зохиолын бүтээл туурвиж буй  яðóó íàéðаãч, зохиолчдыг дэмжих, шинэ залуу бүтээлчдийг нээн илрүүлэх, бүтээлийг нь олонд таниулах, уран зохиолын бүтээл туурвигчид хийгээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн холбоо харилцааг сайжруулах, хамтын ажиллагаанд нь түлхэц үзүүлэх

Хоёр: Хамрах хүрээ:  яруу найрагчид, зохиолчид 

Гурав: Хугацаа: 2019 оны 9 дугаар сарын 23-нд Ховд аймгийн Õөгжимт драмын театрт болно.

Дөрөв: Зохион байгуулагч байгууллагууд:

Аймгийн Засаг дарга, Тамгын газар, ИТХ

МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбар, МЗЭ

"Хөөдөөгийн Эрдэнэбаатар сан" төрийн бус байгууллага

Хөгжимт драмын театр

Ховд их сургууль, Хэл зохиолын тэнхим

 

Тав: Шалгаруулах арга хэлбэр:

Яруу найргийн наадамд оролцогчид өөрийн шилдэг гэсэн яруу найргийн 2 бүтээлээ ажлын хэсэгт 2019 оны 9 дугаар сарын 15- ны дотор ирүүлнэ. 

Наадамд ирүүлсэн бүтээлүүдтэй шүүгчдийн зөвлөл танилцаж, нийтдээ 50 хүртэл бүтээлийг эхний шатанд сонгож үлдээх ба сонгогдсон бүтээлүүдэд Баруун бүсийн утга зохиолын чуулганы хүрээнд хэвлэгдэх эмхтгэлд орж, олны хүртээл болох эрх олгогдоно. Дараагийн шатанд Чуулганы үеэр тайзан дээр уншигдах 18 яруу найрагчийн шүлэг, яруу найргийн бүтээлийг сонгож үлдээнэ.

Зургаа: Бүтээл хүлээн авах хугацаа, тавигдах шаардлага

Уралдаанд оролцогчид бүтээлээ компьютерт шивэх буюу гараар гаргацтай бичиж, овог нэр, утасны дугаар, хаягын хамт 2019 оны 9 сарын 10-наас өмнө  Altaisalbar@gmail.com гэсэн цахим хаягаар ирүүлэх буюу Ховд аймгийн ЗДТГ-ын 419 дугаар өрөө, Ховд их сургуулийн хичээлийн байрны 3 дугаар давхар Хэл зохиолын танхимд авч ирж өгнө.   

Харилцах утас: 70432041, 88435611, 95114015, 99023899

Бүтээл ирүүлж буй оролцогчид, өөрийн товч намтар, уран бүтээлийн товч түүхийг хавсаргасан байна. Наадмын шалгаруулалтанд ирүүлэх шүлэг, бүтээл нь урьд нь аливаа наадам уралдаанд уншигдаагүй шинэ бүтээл байна. I, II шатанд бүтээл нь сонгогдож, эмхтгэлд орох болон тайзан дээр уншигдах эрх авсан бүтээлийн зохиогчдод 2019 оны 9 сарын 18-ны дотор утсаар мэдэгдэнэ/

Долоо: бүртгэл

Тайзан дээр уншигдах эрх авсан бүтээл бүхий шүлэгч, яруу найрагчдыг 2019 оны 9 сарын 20-23-ны өдөр Ховд аймгийн ХДТ-ын үүдэн танхимд бүртгэн, мандат олгоно. Мандатын хураамж 20.000 төгрөг

Найм: Шагнал урамшил:

Эхний шатанд сонгогдсон яруу найргийн 50 хүртэлх бүтээлд Бүсийн чуулганы хүрээнд хэвлэгдэн олны хүртээл болох ном, эмхэтгэлд орох эрх олгогдоно. Хоёр дахь шат буюу тайзан дээр уншигдаж онцлох бүтээлээр сонгогдсон болон үзэгчдийн таашаал хүртсэн 5 хүртэлх бүтээлийг шалгаруулан, батламж, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр урамшуулна. 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 6 =

Create Account



Log In Your Account