“Казакжуулах” гэгчээс хөлөө татаж авах боломж үлдсэн үү?

By: Admin
2024-12-22
0
1950

Манай нийгэмд Казакстаний “казакжуулах буюу нэг угсаатан”-ы хөдөлгөөний үзэл санаа гэж бий юу? гэдэг тухайд ойлгохыг оролдоцгооё. Зарчмын хувьд байгаа гэж хэлж болно. Нийтлэгэд нь авч үзвэл улс орнуудын хүн амын дунд байгаа казакуудын тоо хэмжээг тухайн улс тус бүрт нь өсгөн нэмэгдүүлэх үзэл хандлага илэрхий харагдсаар байна. Энэ бол “казакуудыг урьдны буюу өвөг эх орон дээгүүр нь тархаан суурьшуулах” гэх хөтөлбөрийг эхлүүлэх алхамын нэг хэсэг нь. Тэрбээр “нэг үндэстний” хөдөлгөөнийг ололтонд хүргэх төлөвлөгөөний голлох хүчин зүйлүүд хийгээд үлдсэн бүх асуудлууд нь үүнтэй холбоотой. Тухайлахад үүгээр дамжуулж, хэл бичгээ латинчилах үйл явцыг хөнгөхөн нэвтрүүлэх явдлыг үүтгэн нөхцөлдүүлж байгаа хэрэг. Өөрөөр бол энэ нь латинчилах үйл явцыг чимээ шуугиангүйгээр, илүү гүнзгий арга хэлбэрээр явуулах нэг чиглэл нь болж байна. Биднийг тархмал суурьшигчид байлгах энэхүү бодлого нь даатгалгүй, хамгаалалгүйн улмаас үндэсний байгуулалт, цаашилбал улс гүрний бүтээн босголтонд сөргөөр тусах цөөнгүй асуудлуудыг чирч ирэх нь мэдээж.

Барууны улс төрийнхөн бидэнд сургахдаа: “Үндэстэн байвал улс байна” гэсэн хэлцийг чухалчилдаг. Үүний зорилго нь асуудлыг тандан судлахад оршиж байж болно. Ямар ч гэсэн манай асуудлыг бол чухамдаа тийм өнцгөөс харж байна гэхээр. Оралманчуудын анхны томоохон хэсэг “ирүүлүүд”-тэй /суурьшигчид/ холбоотой нийгмийн сүлжээн дэх дөжгөөн, шуугиан, сэтгэл хөөрлийн үзэгдлүүдийг бүүр анхнаас нь ажихад л энэ илэрхий байсан. Нэгдүгээрт Зөвлөлтийн оюун санааны нөхцөлд өндөр үнэ цэнэ бүхий түүх эдийн сууриа хадгалахад чиглэгдэж байсан Казакстаны эрмэлзлэл нь өнөөдөр гээгдэн алга болж, чөтгөрийн зугаа болон хувирч байна. Хувьчлан тараасан үйлдвэрлэлийн хүчин чадал, түүний дотор нүүрсний үнэ ханш, мөн бусад ихэнх зүйлийн үнэ цэнэ урьд байгаагүйгээр уналтанд оров. Оралманчуудыг урьдны буюу өвөг дээдсийн эх оронд нь тархаан суулгах тухай асуудал нь нэлээн бэрхшээлтэй хийгээд, харин ч цөөнгүй хурц сэдвүүдийг дагуулна. Түүнчилэн гарч явсан Оролманчуудыг солилцох тухай асуудлаас үүдэлтэй далд маргаан намжиж унтрахгүй байгааг санацгаая (Хэрвээ оршин байгсад хийгээд орхин гарсан мэргэшилтэй ажилтнуудын тухай сэдвээр чин үнэнээсээ, айдас хүйдэсгүйгээр ярилцвал).   Хоёрдугаарт: Казакстанд үлдсэн мянга илүү немцүүд, бас өөр бусад угсаатнууд хөдөөгийн тосгон сууринуудаар зуу, зуугаараа аж төрж буй нь энэ улсын эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн баялаг нь болж байсан биш гэж үү?

Царайчлан гуйхаас нааш ямар байдлаар үндэс угсаа нэгтнүүдийг ойртуулан бөөгнүүлэх вэ, үнэндээ гэвэл ухаалаг, авъяаслаг казак үндэстнүүдийн цөөхөн хэсэг нь л эх орондоо үлдэж, ихэнх нь дэлхийн бусад орнуудаар тархах болно гэсэн таамаглал бас бий. Энэ чиг хандлага нь хэрхэвч эерэг, өөдрөг зүйл биш юм гэдгийг бусад үндэстэн, угсаатнууд гэрчилнэ. Хэрвээ “15 жилийн өмнөөс энд эд хөрөнгө эзэмших эрх бүхий хүн амын дунд Европчуудын эзлэх хувь хэмжээ нэмэгдэж эхэлсэн” гэж ярьдаг нь бодитой аваас харин өнөөдөр казак үндэстнүүд гадагшаа гарах, тэр тусмаа залуучууд эх орноосоо холдон одох нь үлэмж өсөх хандлагатай байгаа нь ажиглагддаг. Өнөөдөр манайд харьцангуй олон залуучууд “Болашак” хөтөлбөрийн хүрээнд баруунд суралцаж, боловсорч байна. Үүнийг хамгийн сайхан зүйл шиг боддог нь бодит үзэгдэл. Гэвч бас энэ үед хөрш Орос улсад суралцаж боловсрохыг хүсэх залуусын тоо буурсангүй. Өнгөрсөн жилийн байдлаас ажиглахад нэн ялангуяа хил орчмын бүс нутагт энэ хандлага улам л давамгайлж байна. Харин үүний дараа Ерөнхийлөгч Путин Оросын зах хязгаараар оршиж буй дээр дурьдсан онцгой тулгамдсан, нуугдмал маргааны асуудлыг залуусад тайлбарлан таниулах талаар нээлттэй зарласан.   Үүнээс улбаалаад бидний бас нэг авч үзэх зүйл гэвэл  улс үндэстний өрсөлдөх чадварын асуудал. Тухайлбал хүний хүчин зүйлийн чанар чансааны асуудал. Гэвч үүний учрыг олохын тулд Зөвлөлт Казакстаны үеийн нөхцөл байдлыг эргэж санах хэрэгтэй. Өнөөдөр үйлдвэрлэлийн дараах эрин үед орсон тэргүүлэх улсуудын тухайд гол төлөв бэлэн хүчин зүйлс эсвэл ажилчин ангийн ор суурийг үйлдвэрлэлийн мэргэшсэн ажилтнуудаар сольсон тэр байдал нь дэвшлийн зонхилох хэмжүүр болж байна. Бусад орнууд ч гэсэн улсын эдийн засгийн хөгжлийн асуудлаа аль болох чансаатай цомхон хүчинд тулгуурлан шийдэхийг чухалчилах болов. Казакстан улс СССР-ийн бүрэлдэхүүнд байх үедээ л “ажилчин анги”-ийн ашиг тусыг чухам хүртэж байсан.

Тэрбээр Казакстан дахь үйлдвэрийн ажилчдын үндсэн суурь бүтэц нь славян үндэстнүүдээс бүрдсэн байдаг. Харин казакуудын зонхилох хэсэг нь хөдөө тосгодод оршин суудаг. Жишээ болгож Зөвлөлт Казакстаны нийслэл Алма Ата хотыг авч үзье л дээ. Энэ хот зөвхөн Засаг захиргаа, соёлын төв болоод зогсохгүй зөвлөлтийн үйлдвэрлэлийн томоохон бааз суурийг өөртэй багтааж байлаа. Өөрөөр хэлбэл Алма-Ата хот Кенберру эсвэл Бразил шиг байсангүй. Гэтэл тэр бааз суурь одоо хаана байна вэ? Нийслэл хотын хүн амын дийлэнх хэсгийг казакуудаар  бүрдүүлэхийн тулд тэдний хуучны төлөв байдлын түвшинд хүргэх хэрэгтэй ч өдгөө нийслэлийн хүн амын 25 хувь нь л үүнийг хангахуйц. Үүнтэй холбоотой ардын нэг алдартай шог үг байдгийг саная л даа: Юу гэвэл “Алма-Ата хот Казакын нийслэл,гэвч энэ ажлын байр /өрөө тасалгаа/ нь орос, харин энэ хоолны газар бол уйгар” гэцгээдэг. Хэдийгээр ёж үг боловч бодит мөн байдлыг онож хэлсэн нь тэр.  Пасебүүкд өрнөсөн “Хотод амьдрах арга алга, хэзээнээс өнөөг хүртэл энэ хотод Оросуудыг л байр сууцаар хангасан” хэмээн ундууцаж, тэднийг хөөж туусан бичвэр, мэтгэлцээнүүдийг одоо ч харж болно. Цөөхөн хэсэг нь үүнд таарсан хариултыг нь өгсөн харагддаг. Үүний учир юунд вэ? гэвэл зөвлөлт засгийн жилүүдэд Алм-Ата хотод өөр, өөр олон үндэстнүүд оршин суудаг томоохон хот байв. Тэрээр эдгээр жилүүдэд казак үндэсний хүмүүс тус хотын ажиллах хүчний цөөнх хэсгийг бүрдүүлдэг байсны улмаас үнэ цэнэтэй ажиллах хүчин болж байсан өөр үндэстний хүмүүс байр орон сууцаар хангагдсан нь олонтоо. Засаг захиргааны байгууллагад болон намын байгууллага, бас шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарын казак сэхээтнүүд ч энэ байдалд их мэдрэмтгий ханддаг байсан нь ч бодит зүйл. Тэдгээр хүмүүсийн хувьд бол байр сууцаар хангагдсан байсан. Гэсэн ч яамны болон урлаг соёл, мэдээлийн байгууллагын энгийн ажиллагсадад тэр бүр хүртдэггүй байсан бөгөөд, 1986 онд өрнөсөн үндэсний хөдөлгөөний дараанаас казакын жирийн сэхэтнүүд, оршин суугчдад байр олгох “Орон сууц 91” хөтөлбөр хэрэгжих болсон. Казакууд капитализмыг алгасан, феодолизмээс социализмд үсрэн орсон гэж пижигнүүлдэг байсан нь үнэндээ худлаа зүйл л дээ. Юу гэвэл тэд тодорхой хэмжээгээр капитализмын төрөл хэлбэрийг агуулсан Оросын хувилбар бүхий нийгэмд аж төрж байсан гэж болох. Харин бид тэр капитализмыг орхихдоо социализмын хамаг баялгийг аваад, бараг европийн хөрөнгөтний хувьсгалтай ялгаагүй, хатуу ширүүн өөрчлөлт рүү нисээд орчихсон. Тэгээд хамгийн эмгэнэлтэй нь “нийтийн буюу ард түмний газар гэж байх учиргүй” гэх мэтээр сагсуурцгаах болов.

Гэтэл Зөвлөлт засгийн дөрөвдүгээр арван жилд нүүдэлчний үр удам бид уурхай, төмөр зам, нефт, барилга, металлургийн аж үйлдвэржилтийг бий болгож, чухам үйлдвэрлэлийн эрин үед үсрэн орсон. Гэсэн ч жинхэнэ үндэсний ажилчины армитай болж чадаагүй байж. Казакстан тусгаар оршин, өөртэй засаглах, Оросууд Алма-Атагаас гарах болсон тэр цагаас аж үйлдвэржилтийг үгүй болгох бодит шинж байдлууд бий болж эхэлсэн юм. (юуны өмнө Бүх холбоотын ардын аж ахуйн тогтолцоог нураасны улмаас). Яг үнэндээ бол Орос хэлт цагаачдын хүчит давалгаан л тус улсын үйлдвэрлэх салбарын ажиллах хүчнийг бүрдүүлж байсан. Хөдөө орон нутагт үндэсний хэв төрх давамгайлах үйл явц өрнөсөөр байсан нь зөвхөн сүүлийн үеийн дүр төрх бус. Урьдны тэрхүү аж үйлдвэрлэлийн бодит дүр зургаар амьсгалж байсан өмнөд нийслэлийн маань нүүр царай одоо ямар болж вэ гэдгийг бараг хэдхэн минтуын дотор л харж болно. Гэтэл өнөөдөр зарим нь түүхэн үнэн сэргэн мандаж, казак хотын хүн ам ихээр нэмэгдэн, хөгжил, ялалтанд хүрсэн мэтээр гэнэн, гоомой тайлбар хийх нь бий. Үнэн хэрэгтэй бол энэ нь зүгээр л зохиол төдий юм.

Хэдийнээс Алма-Ата руу дотоодын цагаачдын хяналтгүй урсгал тасралтгүй цутгаж, ажлын байрны хомсдол нүүрлэн, хүн амын ихэнх нь хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй талаар огт ярьдаггүй нь тоогүй. Хөдөөгийн хүн амын дунд аргагүйн эрхэнд, урсгалыг даган хот руу нүүдэллэх нь газар авчээ. Чухам үүний улмаас манайд ухамсар, оюун санааны хоцрогдол нэн хурдтайгаар нөмрөх болов.   /хөөрхий гэмгүй ард олон “Казакын ард түмэн ч аргагүйд тулахад давс-дастур байхад амьдрана гэсэн улиг болсон зүйлээр сэтгэлээ зогоох/ Энэ бүхний улмаас Алма-Атад урьд ер байгаагүйгээр зуун мянга илүүтэй казак ажилчины арми бий болжээ. Тэгээд тэдгээр хүмүүс Алтайн аж үйлдвэрийн компанид ч /АДК/ бус, Алма-Ата дахь Хөвөн цаасны үйлдвэрт ч бус, барилга болон хүнд үйлдвэрийн газарт хүнд хүчир, хар ажилд зүтгэнэ. Хэдий тийм ч нэг талаар хотын хүн ам маань үйлдвэрлэлийн салбарт өөрийн үндэсний ажиллах хүчний нөөцтэй болж байна гэж бас болох. Хөдөө аж ахуйд түшиглсэн хуучинсаг үзэл санаа бүхий тосгон сууриныхан болон зарим нэг өөр соёлын төлөөллүүд холилдон хоршиж, “пост аж үйлдвэржилт”-ийн шинэ эрин үеийг хүлээж авч байгаа нь энэ. Тэнд буй зуун мянган казак иргэн Орос руу ч юм уу, өөр хаа нэг тийш явсан тухай яригдаагүй. Ингэх нөхцөл нь ч хомс. Гэвч тэд улс үндэсний болон хотын хөгжилд нэмэр тус болохгүй нь ихээхэн харуусмаар хэрэг юм. Алма –Ата хотын засаг захиргааны тэргүүлэх зуун албан тушаалтны жагсаалтыг авч үзэхэд үндэсний баялгийн (хөрөнгийн ) дийлэнх хэсэг чухам тэдгээр хүмүүст оногддог нь тодорхой болно.

Казакстанд “нийгмийн шинэ нуралт, задрал” (Трайбализаций, Жанаозенизаций) бүрэн хэмжээгээр явагдаж байна. Мөн энэ бүхэнтэй цугтаа уугуул соёл, хүн ам, нийгмийн бүтэц, тогтолцоонд нь шууд болон дам байдлаар нөлөө нэрмээс ирж буй нь ч магдлалтай. Цааш нь нь үгүүлбэл Алма-Атагийн нэгэн албан тушаалтан “Шаныракед” хэлэхдээ “энэ дүр зураг бол гунигт явдлын урьтал үе” гэсэн нь ч бий.  Одоо харин казак бус хүн амын үлдсэн хэсгийг хэрхэн хадгалж авч үлдэх, хагарал буртал аль цэг дээр явагдах, түүнчилэн хотын хүн амын мэргэшлийн чадварын тухай асуудал анхаарал татаж байгаа. Бид хэдийнээ хямралын босгонд тулж иржээ гэж бодогдох. Би биеэрээ үзэхгүй ч гэсэн “нэг цул угсаатан буюу казакжуулах” гэгчийн улмаас Казакстан улсын хүн амын дийлэнх нь казак бус үндэстнүүдээр солигдож, казакжуулах гэгч үзэл санаагаа урвуугаар нь эргүүлж болзошгүй дүр төрх бодитой оршиж байна. Улсын төлөвлөлтөнд хүчин чармайлт гаргаж, нөхцөл байдлыг эрс өөрчлөхийн тулд хөдөө аж ахуйн салбар, хөдөөгийн хүн амын эрхлэх аж ахуйд үнэхээр шийдвэртэй өөрчлөлт хийхэд анхаарах нь чухал. “Казакжисан бүтэц” хийгээд түүнтэй зэрэгцэн идэвхжиж буй үйл явцын (непотизм) харилцаа холбоонд хүчин чармайлт гаргах найдвар сул, дэвшилтэт өнгө төрх харагдахгүй байна. Иймийн учир Казакстаны өөрийн захиргаанаас бий болгосон “нэг угсаатан” гэгч сэдлийн уршгаар хөгжлийн зам нь хангалттай саад тотгортой учирах болоод байна гэдгийг болгоох буйзаа хэмээн энэ бичвэрийг өндөрлөе.

А.СУЛАЕВ.  /нийтлэлч-Казакстан улс/  

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ  

SSSR Alma-Ata

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 9 =

Create Account



Log In Your Account