Бозкурт буюу “Саарал чоно” бүлэглэлийн хэт даврагсад

By: Admin
2024-12-23
0
1864

               Сүүлийн жилүүдэд Оросын зарим бүгд найрамдах улсад “Бозкурт” /түрэг нэршил/ буюу “Саарал чоно” гэж нэрлэсэн, нэгдсэн, их турк гүрэнийг бий болгож, тив дэлхийд нөлөөгөө тогтоох зорилготой хэмээн өөрсдийгөө нууцаар тунхаглах шашны бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхжих болсон тухай Оросын сэтгүүлчийн бичсэн энэхүү үгүүллийг орчуулан уншигчдад толилуулж байна.

              1969 онд Туркийн үндсэрхэг үзэлтнүүд намын залуучуудын байгууллага, үндэсний хөдөлгөөнийг цэрэгжүүлэн зохион байгуулсан “Бозкурт” буюу “Саарал чоно” хэмээх байгууллагыг үүсгэж байсан түүх бий. Тэгвэл энэхүү “Саарал чоно” нь хүйтэн дайны үед НАТО-гоос зөвлөлт рүү довтолгоон хийх бэлтгэлтэйгээр, тус улсын баруун хэсэгт үүсгэж, байршуулсан “Гладио” гэх байгууллагатай холбоотой байсан нь нотлогддог. “Саарал чоно” бүлэглэлд элссэн мэргэжлийн лагерийн тоо анхны жилдээ 34-т хүрч, 100 мянга гаруй гишүүн байгууллагыг бэлтгэсэн байсан байна. Харин уг дайны хувь заяа эсрэгээрээ бүр мөсөн шийдэгдсэн 1980 онд тэрхүү бүлэглэлийн үйл ажиллагааг хориглосон байдаг. Улс орныг иргэний дайны эхлэл рүү турхирсаныхаа шийтгэлд ПНД-ын /Үндэсний нам гэх үндсэрэг бүлэглэл/  гишүүн 600 гаруй хүн алагдаж, 587 гишүүн шүүхээр яллагдсан.

Зөвлөлт холбоот улс задарсантай холбоотойгоор Туркийн гадаад бодлогод шинэ номлолын үзэл санаа нэвтэрч буй нь төдийгөөс ажиглагдах болсон. Энэ юу гэвэл нэгдсэн туркийн тухай үзэл санаа бөгөөд бүс нутгийн улс гүрнүүдэд багагүй амжилт олсон гэж болно. Тэрбээр энэ үзэл санааг дөрөөлөн, тус улсын хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн терорист бүлэглэлүүд газар авах болов. Уг бүлэглэлд Чечений нэг, хоёрдугаар дайны үед Чечений салан тусгаарлагчдын талд байлдаж байсан цэргийнхэн, мөнхүү 2020 онд Нагорни Карбахад Азербайжаны талд тулалдаж байсан дайчдыг татан оруулжээ. Тэгээд энэ бүлэглэл Оросын эсрэг ажиллагаагаа хувийн санаачилгад дулдуйдсан терорист ажиллагаа болгон, партизаны дайны хэлбэрээр үргэлжлүүлж байна. Мөн Сирийн хямралыг онилж, Башар асадийн Засгийн газрыг эсэргүүцэгч Сирийн хэсэг бүлгүүдийг, мөн Туркмений талыг дэмжин турхирч байгаа юм. “Үндэсний нам гэх үндсэрхэг бүлэглэлийн  /ПНД/ хүү нь буюу гар хөл нь болох “Саарал чоно” /Бозкурт/ бүлэглэлийн гишүүн А.Челик гэгч өнгөрсөн онд Оросын нисгэгч Олег Пешковын үхлийн хариуцлагыг өөртэй хүлээсэн.

Бүлэглэлийн зорилго нь Балканаас Берингийн цутгал хүртэлх бүх турэг үндэстнийг нэгтгэж, Их Турк гүрнийг бий болгох явдал гэх. Саарал чоно бүлэглэлд турк үндэстнүүд хамгийн үнэ цэнэтэй хийгээд дээд зэрэглэлд тавигдана. Ислам бол энэ байгууллагын үзэл  суртлын гол цөм. “Ислам бол манай сэтгэл харин Түрэг үндэстэн бол бие цогцос маань юм” гэсэн тунхагтай. Уг бүлэглэл санхүүжилтээ гишүүний татвар /нэг гишүүн 4 доллар/, Европ дахь  байгууллагаас өгдөг хандив дэмжлэг, тэрчлэн хамгийн их хэсгийг буюу үндсэн цөмийг нь  Италид явуулдаг мансууруулах бодис, цэргийн хувцас хэрэглэл, зэвсгийн  хууль бус наймааны орлогоос бүрдүүлдэг байна. 1997 онд болсон автомашины осол сүйрлийн дараа энэхүү гэмт ажиллагаа нийт хүрээгээрээ нууц байдалд орсон. Энэ нь тэдний гол толгойлогч байсан Чатлы гэгч амь үрэгдсэн хийгээд түүний охин нь Туркийн Цагдаагийн албан хаагч байсантай зарим шижмээр холбоотой. Уг хэргийг мөрдөн судлах явцад “Саарал чоно” бүлэглэл Туркийн засгийн газартай холбоотой болох нь баримтаар нотлогдсон, мөн сүүлд Италийн мафитай холбоотой нь ч илэрсэн байдаг. Энэхүү хэт даврагч бүлэглэл аль хэдийнээс бий болж, Азийн нутаг дэвсгэрээр зогсохгүй Европт салаа мөчрүүдээ үүсгэн сүлжээгээ тогтоосон. Нидерланд, Франц, Испани зэрэг орнуудад үүрлэсэн нь илэрхий болсон. Казакстан, Узбекстан, Киргиз улс энэхүү бүлэглэлийг нэвтрүүлэхийг хориглосон байдаг бол Туркменд хэдийнээ нэвтрэн орсон байдаг.

1990 оны сүүлч, 2000 оны эхээр “Туркийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэл – /НПО/”, “Дэлхийн Түрэг судлал сан- /ФИТМ/”, “Туркын залуучууд” олон улсын  байгууллага-/МОТМ/”, “Түрэгийн соёл судлал олон улсын байгууллага” гэх мэтүүд Алтайн бүгд найрамдах улсад нэвтэрч, салаа салбараа байгуулах болов. Тэгэхдээ тэд юуг ихэд чухалчилан сонирхсон бэ гэвэл, бүхнээс урьтаж нийгэм, улс төрийн нөхцөл байдал, итгэл үнэмшил, шашин шүтлэг хоорондын болон үндэстэн хоорондын асуудал, шинж байдлыг судалсан байгаа юм. Дэлхийн Түрэг судлал сан –/ФИТМ/, Туркын залуучууд ОУБ – /МОТМ/-аас нутгийн уугуул иргэдийн дунд “Сибирийн ард түмэн бол Туркын угсаа, салаа юм” гэх үзэл санааг дэлгэрүүлэх оролдлогыг нэн идэвхтэй явуулж иржээ. Тэдний зүгээс  “Алтай бол дэлхийн туркчүүдийн бага эх орон, туркийн өлгий нутаг юм” хэмээн суртал ухуулга явуулах болсон. Пантурк үзэлтнүүд Туркийн их дээд сургуулийн төгсөгчид, зарим мэргэжлийн байгууллагууд, дунд сургуулиудад өөрсдийн үзэл санааг нэвтрүүлэх, бэхжүүлэх ажиллагааг өрнүүлэх нь хэвийн үзэгдэл болжээ. Энэ байдал Измир, Станбул, Анкара болон бусад хотуудад зонхилж байна. Орон нутгийн нэгэн хэвлэлд “Измирийн намрын нууцууд” хэмээх нийтлэл хэвлэгджээ. Энэ нийтлэлд Горний Алтайгаас Туркийн их дээд сургуульд суралцахаар очсон оюутнууд хичээлийн анхны жилээсээ ямар хүнд байдалд ордог тухай үгүүлсэн байна. Зөвхөн Турк дахь их сургуулиудаар зогсохгүй, бүүр Алтайн БНУ-ын нийслэл дэх Х.Яссавын нэрэмжит турк коллежийн салбарт  ч ийм оролдлогууд явагддаг байна. Сургууль мэргэжлийн зарчимын дагуу Турк хэлний багш нарыг урьж авч ирдэг. Тэгэхдээ Горний  Алтайн нутаг дэвсгэр дээр боловсрол, соёл, шашны чиглэлээр хэрэгжих төслүүдэд гадаадын төлөөлөгчдийг оролцуулах нь зохистой бус гэдгийг хэлэх хэрэгтэй бололтой. Хэдэн жилийн өмнө “Бозкурт”-ыг баримтлагч нэгэн шинээр уригдаж ирмэгцээ “Алтайн бүгд найрамдах улс болон Оросын энэ бүс нутгийн үндэстнүүд эвсэж, хил залгаа Хятад, Монгол, Казакстантай нэг завинд харайн суухыг оролдож эхэллээ” гэсэн агуулгатай мэдээллийг хэвлэлд нийтлүүлсэн байдаг. Хүний эрхийн байгууллагууд энэ асуудалд дүгнэлт хийж үзэх хэрэгтэй.

Онгудайскийн районы шүүхээс тухайн орон нутагт бүртгэлгүй, “Караколийн санаачлагын бүлэг” хэмээх “Ак тян” буюу “Цагаан итгэл” гэх үзэл санааг номлодог шашны байгууллагын үйл ажиллагааг хоригложээ. Гэтэл прокурор өөрийн заавраар уг байгууллагын үйл ажиллагааг илтэд дэмжиж, Алтайчуудын итгэл үнэмшлээр үүсгэж байгуулсан буддийн шашны байгууллагуудыг татан буулгах, үнэн алдартны болон христын шашны сүм дугануудын тоог цөөрүүлэх, эдгээр чиглэлийн үзэл санааны ундрагыг Алтайн бүгд найрамдах улсаас бүрэн цэвэрлэх бодлого явуулах болсон. Энэ мэт бүлэглэл буюу байгууллагууд Алтайн ард олны дунд өөрийн үзэл санаа, итгэл үнэмшлийг давамгай байр суурь эзлүүлэх, Алтайн ард түмний итгэл үнэмшлийг өөр үндэстэн рүү, өөр үндэстний итгэл үнэмшил рүү урвуулан хувиргахад чиглэгдсэн  ажиллагаа явуулах болсон нь нууц биш. Тэдний идээшүүлж, нэвтрүүлэхийг хүсээд буй үзэл, үнэмшил нь Алтайн ард түмний хөрс сууринаас онхи ялгаатай, зарим талаараа тэвчээргүй, түрэмгий харилцаатай гэдгийг анзаарах нь зүй хийгээд, ийм санаа үйлдэл нь нэг талаараа гэмт явдал юм.  “Амаду Алтай” сонинд болон нийгмийн сүлжээгээр хэт даврагчид, тийм чиглэлийн бүлэглэлийн гишүүн этгээдүүдийн бичсэн 10 гаруй үгүүлэл нийтлэгдсэн, уг этгээдүүд буддын болон христийн чиглэлийн байгууллага, газруудад халдан, сүйтгэх ажиллагаа явуулсан баримтууд ч байна.  “Ак – Тян” бүлэгт татагдан орсон гол толгойлогчид гэвэл Олег Ижиков, Лазар Айлдашев, Валерий Чеканов, Лариса Енчинова гэх мэтүүд байна. “Караколийн санаачлагын бүлэг”-ийн Алтай дахь гол түшиг тулгуур нь “Бурханаас төрсөн хүн” гэгдэх Василий Чекурашев. Гэвч яг хэрэг дээрээ энэ шашинд Алтайчууд итгэхэд бэрхтэй гэхээр нэг асуудал бий” Яагаад гэвэл Чекурашев өмнө нь Японы “Ниппондзан Меходзи” гэх тоталитор бүлэглэлийн хүсэлтийн дагуу “Буддизм нь Алтайн ард түмэнтэй салшгүй холбоотой” хэмээн баталсан нэгэн юм. Хууль эрх зүйн байгууллага, холбоодоос шашны байгууллага, эсвэл шашны бүлэглэлийн үйл ажиллагааг хориглох шалгуур тавихдаа нийгмийн хэв журам, нийгэм олны аюулгүй байдлын эсрэг хэт даварсан санаа сэдэл, үйл ажиллагаа явуулсан, гэр бүлийн харилцаанд халдаж, шашинд элсэх болон итгэхийг тулгасан, хувь хүний болон иргэний эрхийг хөндсөн, эрхэнд халдсан, эрх зүйн үүднээс тэдэнд хор хохирол учруулах харилцаа тогтоосон, эрүүл мэндэд нөлөөлөх, түүнчилэн сэтгэцэд нөлөөлөх, сэтгэл зүйн арга хэрэгслүүд, гипноз зэргийг ашигласан, эрхэнд халдах бусад үйл ажиллагаа явуулсан, явуулдаг эсэхийг чухалчилан авч үзэх хэрэгтэй юм. Дээрхүүдийн нөлөөний улмаас амиа хорлох эсвэл эрүүл мэндэд нь эрсдэл үүсэхэд эмнэлгийн тусламж авахаас татгалзах, нийтийн боловсролын системээр сурч боловсрохоос зайлсхийх, аюултай хандлага, шинж байдлууд гардаг. Энэ мэт шашны нэгдэлд албадлагаар элссэн хүмүүс эсвэл шашны нэгдлүүдийн үйл ажиллагааг судалдаг хүмүүс хийгээд бусад ажиглагчдын ажиглаж судласнаар шашны нэгдэл, бүлэглэлд албадлагаар харъяалагдагсдын хувьд амьдралд нь, эрүүл мэндэд нь, хөрөнгө чинээнд нь эрсдэл, хор хохирол учрах нь жирийн зүйл хийгээд, хэрэв тэднээр аюултай зүйл гүйцэтгүүлэх, эсвэл хүчирхийлэлд автах, хүний эрхийн эсрэг үйлдэл эс үйлдэхүйд хомроглогдох магадлал өндөр. Тэр ч атугай хүний эрхийн эсрэг ажиллагаа зэргийг өөгшүүлэх, иргэний заавал биелүүлэх ёстой хууль тогтоомжид захирагдах шаардлагагүй хэмээн итгүүлэх явдал байдаг байна.

 

Тус шашны бүлэглэлийн үйл хэрэг Буриадад аль эртнээс шургалан, хүрээгээ тэлж эхэлжээ. Тэрбээр “язгуур ёс заншлыг сэргээх” гэсэн хуудам баг өмсөн, өөрсөдтэйгээ ойр зэргэлдээ залуучуудыг татан оруулах болсон байна. Буриадад энэ бүлэглэлийн  “шургаа” идэвхтэй ажиллаж байгаагийн илрэл нь хэдхэн жилийн дотор түүнийг аялдагч буриадууд багагүй болж, “Ак-тян” бүлэглэлийн дэмжлэг туслалцаатайгаар Аскизийн муж хоорондын залуучуудын цугларалт, чуулганыг зохион байгуулах зэргээр нэн идэвхтэй ажилласны улбаагаар Усть-Ордынскийн тойрог л гэхэд бөөгийн шүтлэгээсээ няцаж, орхих аяс хандлагад автсан гэх. Алтайн ард түмний тухайд аль дивангарын үеэс байгаль шүтлэгтнүүд байсан гэдгийг шашны аль ч бүлэглэл баталдаг. Хавар, намар хоёрт байгалийн шүтлэгийн тахил, зан үйлээ хийх бөгөөд ариун мод шатааж, гал тахин, тэрхүү галд өргөл өргөхийн зэрэгцээ өөрсдийн голомтын галыг тахидаг Энэ бол бүх Алтайчуудын унаган шүтлэг. “Бидний бурхан тэнгэр бол амьд Алтай” хэмээн Алтайчууд хэлэлцдэг. Нэг талаараа энэ нь бөөгийн шүтлэгтэй нэг эх бүхий үзлээс үүсэлтэй, түүнтэй адил төстэй шүтлэг юм. Гэтэл өнөө цагт, сүүлийн жилүүдэд зориудаар шургалан оруулсан “цагаан итгэл” гэгчийнхэн бөөгийн шүтлэгийг үгүйсгэх болов.

Буриадын оршин суугчид энэхүү “ак-тян” гэгчид хэрхэн автаж байгаа тухай нэгэн эрхмийн бичсэнийг үзвээс “ нагац эгч маань хэдийнээс ламын шашин бас бөөгийн шүтлэгт сүсэглэж ирсэн, түүнийг хүндэтгэн дагадаг байв. Гэтэл сүүлийн үед “ак-тян”-ы цуглаанд явдаг болж, улмаар бүүр шүтлэг шүтээнээ өөрчилөв. Тэр одоо гэр орондоо байсан буддын шашны болон бөө  шүтлэгтэй холбоотой зүйлүүдээ орхиж, хаяснаас гадна илэрхий түрэмгий шинжтэй болж, сав л хийвэл буддистуудыг бас бөө нарыг болон үнэн алдартны шашинтнуудыг буруушаах болсон нь сонин” гэсэн байна. Тэрчлэн мөнөөх “ак-тян”-чууд Алтайгаас эхлээд Буриадуудад номлохдоо “та нар өөрсдийн уугуул шүтлэгтээ эргэж ирэх ёстой” гэх маягаар сэнхрүүлэхийг хичээдэг нь баттай болсон зүйл. “Ер нь бол нутгийн ард олны сэтгэл оюунд харийн, бус буруу үзэл номлолыг тарималжуулах гэсэн аюул занал энэ бүс нутагт нэгэнт биеллээ олчихоод байгаа нь нотолгоотой зүйл учир холбогдох газруудаас үүнийг хориглох арга хэмжээ авах ёстой.” Орон нутгийн хэвлэл болоод нийгмийн сүлжээнд туркийн “бозкурт” (саарал чоно) бүлэглэл “ак-тян” /цагаан итгэл/-тнүүдийн суртал ухуулга нэг биш удаа үзэгдэх болсон. “Ак-тян” хэмээн нэрийдсэн уг шашны бүлэглэлийн толгойлогчид Турк дэх “Саарал чоно” хэмээх фашист бүлэглэлээс даалгавар хүлээн авдаг нь ч тодорхой болсон зүйл. Туркэд энэ бүлэглэлийг хориглож, өөрийн орноос үлдэн хөөсөн байсан. Гэвч өнөө цагийн сэлгээнд уг бүлэглэлийнхэн буцаж сэргэн, үйл ажиллагаа нь идэвхжих болсон байна. “Бозкурт”-ийн толгойлогч нь Алтайн бүгд найрамдах улсын Караколийн хөндийд нэгэнтээ үзэгдсэн гэх яриа ч бий. Тэд бас бүс нутагт болон ард түмэнд нь зориулсан “тэнгэр үзэл”, “тэнгэр шүтлэг”  /тенгерианство/ гэгч үзэл номлол боловсруулах ажлыг хэн нэгний /эзэн буюу толгой бүлэглэл байх/ шавдуулгаар тун эрчимтэй гүйцэтгэсэн байдаг. Шашин, номлол, хаана идэвх султай байна тэр газар, бүс нутгийг онилж, хяналтаа тогтоох, улмаар голомтонд нь гал шургуулж, мөргөлдөөн үүсгэх явдал тэдний даалгаварт өгөгдсөн гол зорилт гэдэг нь илэрхий. Чухам  үүний тулд ийм ажиллагаанд улайрч буй бололтой.

Олон жилийн өмнө Нидерланд дахь өөрийн мэргэжлийн сургуульд очиж суралцсан “Ак-тян”-ы төлөөлөгчдийн нэг болох Аржан Рыков гэгч, өөрийн эрхлэдэг хэвлэл болон цахим сайтаар бүс, орон нутгийн ард түмний хооронд үзэн ядалт, дайсагналыг өдөөн турхирсан суртал ухуулгууд явуулж байсан. Дашрамд үгүүлэхэд тэр этгээдийн үндэстэн, угсаатнуудын хооронд яс хаях, хэт даврах үзлийг дэмжин өөгшүүлсэн бичвэрүүд саяхнаас нийгмийн сүлжээнд дахин гарч ирсэн нь учир гадарлах хүмүүст танигдах болсон.

Пантюркизмийн хэт даврагчид өөрсдийн хэлэх, хийхийг бусдын дуу хоолойгоор илэрхийлэх башир аргыг хэрэгжүүлж буй нь ойлгомжтой болж байна. Дээхэн үед Алтайд гэхэд зарим залуу эмэгтэйг онилон “Бозкурт”-ын төлөөлөгчдөөс баталгаатай мөнгөн тэтгэмж олгох замаар эл аргаа гүйцэлдүүлэх байдал гарч байсан юм. Алтайн бүгд найрамдахчуудын орон нутгийн хүн амын санаа бодлоор ийнхүү туркийн хэт даврагчдаар тэжээлгэх явдалд автагчид нь нэг талаараа хорсол заналаас угтай байж болох гэх. Бараг гурван зууны турш дэлхийд амь бөхтэй оршсон хийгээд “аравтын зохион байгуулалт” бүхий янз бүрийн ард түмний төлөөллүүдээс бүрдэл болсон гэх мэтээр номлох энэ үзэл яагаад уулын Алтайд орж ирэхэд хүрэв? Уулын Алтайн уугуул оршин суугчид өөрсдийнх нь язгуур уламжлалаас онхид харь хөндий “Ак-тян”-ы сурталд тийн амархан автах байдал гарч байна гэдэгт бас асуултын тэмдэг бий. Үүнд гайхах зүйл ч бараг үгүй. Юу гэвэл барууны болон туркийн мэргэжлийн албаныхан Оросын нутаг дэвсгэрт дайсагнал, үзэн ядалтын үрийг суулгахын тулд хайр найргүй төлбөр төлж, өгөөмөр дүр төрх эсгэх хэрэгтэй болсон гэсэн үг. Ак-тян буюу /цагаан итгэл/ гэх халхавч нэр оноосон энэхүү нууц хөдөлгөөний жинхэнэ нүүр царай нь хэзээ ч уг халхавч нэртэйгээ зүйцэхгүй. Харин тэр бол харанхуй бүдүүлэг байдал, хүчирхийлэл, шавар шавхаа юм гэдгээ өөрсдийн явуулж буй үйл ажлаараа харуулж байна. Тэд бас өөрөөр, өөрсдийгөө “тэнгэр үзэлтнүүд” хэмээн хэт гоёчлон, халхавчилж нэрлэсэн нь бий.

Туркын ертөнц итгэл бишрэлийн хувьд мусульманы номлолоос тэнгэр үзэлд хэрхэн шилжсэн тухай өнөө цагийн энэ явдлыг дараа нь арай мартаж орхихгүй бизээ гэж бодогдоно. Ямар ч асан сайтар түүхчилэн тэмдэглэсэн нь дээр биз. Гэтэл бас Уулын Алтай нутгийн уугуулуудын зарим хэсэг, залуу үеийн төлөөллүүд маань ахмад үеээ хүндэлж, уламжлалт, ёс заншил, унаган ахуй, өмнөх үеийнхнийхээ үеэс үед эрхэмлэж ирсэн зүйлсийг хадгалан, хамгаалахын оронд харин турк коллежид суралцахыг илүүд үзэж, тийшээ хошуурах, эсвэл цуглаан, уулзалт руу нь даган баясах мэтээр исламын болон пантуркизмын үзэл санаанд хөнгөнөөр автах болсон нь дээрхээс илүүтэй гайхаш барах боллоо.  “Бозкурт” буюу “Саарал чоно” гэгч хориотой байгууллагын гишүүд нь ихэвчлэн, мэдлэг сул, байр суурь нь хэврэг, ээдрээ будилаантай, гарцаагүй цохилтонд орохуйц залуус голдуу байдаг байна. Хэрвээ залуу үеийн ухаан санааг чангаруулж бэхжүүлэхгүй аваас хялбар ашигаар толгойг нь эргүүлж, амьдралын хэв ёсыг нь өөрчилөх, оюун санааг нь сүйтгэх шашны аюул отож буй нь ийнхүү бодит үзэгдэл болжээ. Харин урьдаас сургаж бэлтгэсэн жинхэнэ “ак-тян” –чуудын хувьд Алтайн жирийн залуучуудтай огтхон ч адилгүй “Саарал чоно” хэмээгдэх туркийн нууц номлогчдын удирдлаган дор Алтайгаар зогсохгүй Сибир, Алс дорнодыг онилж буй хэт даврагч бүлэглэлийнхэн гэдгийг зарим хэвлэлүүд нотолгоотой мэдээлж байгаа юм.

Хэвлэлд бэлтгэсэн Ольга КАРАКОЗОВА (интернет дэх мэдээллүүдийг ашиглав)

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ                                              

   


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 5 =

Create Account



Log In Your Account