СЕХ-нд 13 нам, дөрвөн эвсэл, 137 бие даагч баримт бичгээ хүргүүлжээ

By: Admin
2024-12-22
0
1856

Улсын Их Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчдын баримт бичгийг хүлээн авч дууссанаа Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугдугаар сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дуусжээ.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, түүнчлэн 137 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш таван хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу зохион байгуулжээ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 5 =

Create Account



Log In Your Account