Сонгууль 2020: Хориглох зүйлс

By: Admin
2024-12-22
0
2047

    2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид удахгүй СЕХ-ноос үнэмлэхээ авснаар зургаадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Санал хураалт зургаадугаар сарын 24-д болно. Энэ хугацаанд иргэдийн мэдэж байх шаардлагатай зарим ХОРИГлосон заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуулиас түүвэрлэн хүргэж байна. 
    Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийхийг хориглоно
Нэр дэвшигчид хуулийн 48-д заасан дараах зүйлсийг өөрийгөө сурталчлах, сонгогчдын саналыг татах зорилгоор ашиглахыг хориглосон. Үүнд:
    48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
    48.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
    48.1.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
    48.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;
    48.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;
    48.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
    48.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглоно. 
    Эдгээрийг Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /ШӨХТГ/ хянаж ажиллах юм. Хэрэв зөрчил гарвал хуульд заасны дагуу зөрчлийг шалгах хугацаанд шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад нь хүргүүлэх арга хэмжээг авч болох тараал мөн заажээ.
Гадаадын иргэнээс хандив авахыг хориглоно 
    Сонгуулийн үеэр хүн болгон хандив өгөх боломжгүй бөгөөд үүнийг хуулиар дараах байдлаар заагласан. 
    56.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
    56.1.2.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн;
    56.1.3.18 нас хүрээгүй хүн;
    56.1.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
    56.1.5.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд;
    56.1.6.үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага;
    56.1.7.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд хандив өгөхийг хориглосон.
    Хэрэв ийнхүү хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлэх нь.
    Нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглоно

    Сонгогчдын хувьд дараах зүйлс хориотой. Үүнд:

    66.13.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
    66.13.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
    66.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;
    66.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;
    66.13.5.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
    66.14.Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглоно.
    66.15.Сонгогч саналын хуудаст саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. Энэ хуулийн 66.9-д заасан итгэмжилсэн иргэнд энэ хэсэг хамаарахгүй.
    66.16.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
Согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно

    Сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

70.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:
70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.
Улсын Их Хурлын тухай хуулийг бүрэн эхээр нь ЭНД (https://www.legalinfo.mn/law/details/14869)-ээс уншиж, танилцана уу.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 10 =

Create Account



Log In Your Account