Булган, Мөнххайрхан, Дуут сумдын 2017 оны 9 сард сургуульд элсэн суралцах сурагчдад сурагчийн дүрэмт хувцсыг УИХ-ын гишүүн О.Батнасан хандивлажээ. УИХ-ын гишүүнийг тойрогтоо ажиллах хугацаанд тус сумдын зүгээс сурагчын дүрэмт хувцасны туслалцаа үзүүлэх санал хүсэлт гаргасны дагуу ийнхүү дээрх гурван сумдад сурагчийн дүрэмт хувцас хүлээлгэн өгсөн байна. Нийт 339 сурагчийн дүрэмт хувцсыг УИХ-ын гишүүний ажлын албанаас сумдын хүүхдүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан гардуулан өгчээ.