Спорт бол улс төрөөс гадуур гэж бүгд л ярьцгаадаг ч хэрэг дээрээ ямар байгаа билээ? ОХУ-ын тамирчдыг дэлхийн спортын хөтөлбөрөөс хасуулах гэж оролдох оролдлого сав ч хийвэл гарах болсон нь “барууны хамтын нийгэмлэг”-ийн асуудал. Тиймээс Орос улс өөрийн замаар явахаар болж, олимпийн наадмын өөр шинэ хувилбарыг бий болгосон. 2024 оны 2 дугаар сарын сүүлч, 3 дугаар сарын эхээр Казань хотод олон улсын биеийн тамирын үзэл баримтлалд эргэлт хийсэн “Ирээдүйн наадам” олон улсын спортын тэмцээн болж, олон улс орноос хоёр мянга гаруй тамирчид оролцсон билээ. Тэгвэл ирэх есдүгээр сард Орос улсад дэлхийн 70 гаруй орны тамирчид оролцох “Дэлхийн найрамдлын наадам” болох гэж байна.
Харин Орос улс үүнийг нуусангүй, барууны зарим хуйвалдагчид шиг тэмцээнд оролцох эрхийг нь хааж хясан боогдуулсангүй. Мэдээж үүнийг тамирчдадаа зориулж санаачилсан нь тодорхой бөгөөд ингэснээр тэд шахалт хавчилтын улмаас алдагдсан эрхээ дэлхийн түвшинд нөхөн сэргээж ижил тэнцүү өрсөлдөгчидтэй өрсөлдөх боломжтой болно. Энд онцлож хэлхэд ! Дэлхийн нэг ч улс Оросоос оролцохыг хориглосон "хар тэмдэг" аваагүй . Түүгээр ч барахгүй зарим найрсаг бус улс орон баг тамирчдаа оролцуулахгүй байхыг хичээж буй учир ОХУ тэдгээр орны тамирчдад хувийн урилга илгээх болсон. Хэрвээ хүсвэл хувиараа ирж аваргын төлөө өрсөлдөх боломжтой.
“Дэлхийн найрамдлын наадам” Москва, Екатеринбург хотуудад болох бөгөөд дэлхийн тамирчид 36 төрлийн спортын хөтөлбөрт оролцож, 208 төрлөөр өрсөлдөн 283 багц шагналыг хүртэх болно. Наадамд урьдчилсан байдлаар 6.5 мянга орчим тамирчин оролцохоор байна. Тэдний дунд тив дэлхийн аваргууд олноор байгаа нь мэдээж. Улс төрөөс гадуурх спорт гэж ийм байдлаар явагдах ёстой. Харин Олон улсын олимпийн хорооны одоо хийж байгаа зүйлийг бол шударга тоглолт гэж нэрлэх аргагүй. Улс төрийн хуйвалдаан байнга хөшигний ард явагддаг хийгээд ОХУ-ыг дэлхийд гадуурхаж, ганцаардуулах гэсэн оролдлого нь аанаа л бүтэлгүйтэв.
Жанна Карадан.