Ховд аймгийн баяр наадмын сурын харваанд 120 харваач оролцож цэц мэргэнээ сорьсон юм.
Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрт: Мянгад сумын харьяат Д.Алтангэрэл шалгарч, 40 сумнаас 32 оносон амжилтаар “Аймгийн мэргэн” цолны болзол хангав.
Дэд байрт: Жаргалант сумын харваач Б.Сүх-Очир шалгарч, 40 сумнаас 30 оносон амжилтаар “Аймгийн гарамгай харваач” цолыг хоёр дахь удаагаа хүртлээ.
Гуравдугаар байрт: Дуут сумын харьяат Д.Бат-Эрдэнэ шалгарч, 40 сумнаас 29 оносон амжилтаар “Аймгийн гоц мэргэн” цол хүртсэн юм.
Тусгай байрт Дуут сумын харьяат Б.Галмандах, Мянгад сумын харьяат Н.Улаанхүү нар шалгарчээ.
Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд:
Тэргүүн байрт: Чандмань сумын харьяат С.Цэвээндарь 40 сумнаас 29 онож түрүүлсэнээр “Аймгийн мэргэн” цол хүртлээ.
Дэд байрт: Жаргалант сумын харьяат Б.Номинчимэг,
Гуравдугаар байрт: Дөргөн сумын харьяат С.Цэнгэл нар шалгарав.
Тусгай байрт: Жаргалант сумын харьяат Р.Эрдэнэбаяр, Д.Энхжин нар шалгарч, шагналаа гардан авлаа.
Урианхай сурын харвааны эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрт: Баян-Өлгий аймгийн харьяат С.Баярсайхан шалгарсан бөгөөд 30 сумнаас 24 оносон амжилтаар “Аймгийн мэргэн” цол хүртсэн юм.
Дэд байрт: Баян-Өлгий аймгийн харьяат С.Баатархүү,
Гуравдугаар байрт: Жаргалант сумын харьяат н.Баярхүү,
Тусгай байрт: Мөнххайрхан сумын харьяат н.Мөнхцоож, Б.Түвшинзориг нар шалгарав.
Өсвөрийн харвааны эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрт: Дуут сумын харьяат Б.Пүрэв-Эрдэнэ
Дэд байрт: Дуут сумын харьяат Б.Мөнхбаяр
Гуравдугаар байрт: Мөнххайрхан сумын харьяат С.Амгаланзаяа
Тусгай байрт: Жаргалант сумын харьяат Д.Сүхбат, Жаргалант сумын харьяат М.Билгүүн нар шалгарлаа.
Өсвөрийн харвааны эмэгтэй төрөлд:
Тэргүүн байрт: Жаргалант сумын харьяат Г.Маргадмаа
Дэд байрт: Мөнххайрхан сумын харьяат М.Даваабал
Гуравдугаар байрт: Жаргалант сумын харьяат Д.Мөнхжин
Тусгай байрт: Мөнххайрхан сумын харьяат Ч.Сүхжин
Тусгай байрт: Жаргалант сумын харьяат П.Номундарь нар тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.