Жаргалант сумын "Сум хөгжүүлэх сан"-гаас олгогдсон зээлийн 34,48 хувийг /803,4 сая төгрөг/ зориулалт бусаар ашиглажээ

By: Admin
2024-12-22
0
1728

Сум орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилгоор 2011 оны 134 дүгээр тогтоолоор сум хөгжүүлэх санг байгуулсан. 2011-2014 онд Улсын хэмжээнд нийт 84,0 тэрбум төгрөгийг улсын төсвөөс “Сум хөгжүүлэх сан”-д татан төвлөрүүлж 330 суманд хүн ам, эдийн засгийн боломжит нөхцөл байдлаас хамааруулж сумуудад хуваарилалт хийсэн байдаг байна.

“Хариуцлагатай төсөв” төслийн хүрээнд Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, үр дүнд мониторинг хийхээр сонгон авсан. Тус сумын хувьд 40 гаруй мянган хүн амтай, 260 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна.

2011-2018 онд Ховд аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 268 иргэн, аж ахуйн нэгжид 2 тэрбум 455 сая 703 мянган төгрөгийн  зээл олгожээ. Үүнээс 201 зээлдэгч зээлээ зориулалтын дагуу зарцуулсан гэж дүгнэгдсэн бол 67 зээлдэгч нийтдээ 803 сая 400 мянган төгрөгийг зориулалтын бусаар ашиглажээ.  

Зээлийг олгосноор шинээр 283 ажлын байр бий болсон бол 301 ажлын байр хадгалагджээ. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага зээлийн барьцаанд 3 тэрбум 153 сая 223 мянган төгрөгийн /орон сууц, автомашин, газар гэх мэт/ үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. 

2011-2018 онд 229 иргэн, аж ахуйн нэгж байгууллага зээлийн эргэн төлбөрт 1 тэрбум 541 сая 437 мянга 115 төгрөг төлсөн бөгөөд 157 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 1 тэрбум 43 сая 568 мянга 774 төгрөг төлөгдөөгүй байна.

Өр төлбөр төлөгдөх хугацаанаас хэтэрсэн хоногоор/

 

Хэвийн зээлдэгч ≤15 хоног

Анхаарал хандуулах  ≤90 хоног

Хэвийн бус 91-180 хоног

Эргэлзээтэй 181-360

Муу ≥361 хоног

 

 

Зээлдэгчийн тоо

зээлийн хэмжээ /сая төгрөг/

Зээлдэгчийн тоо

зээлийн хэмжээ /сая төгрөг/

Зээлдэгчийн тоо

зээлийн хэмжээ /сая төгрөг/

Зээлдэгчийн тоо

зээлийн хэмжээ /сая төгрөг/

Зээлдэгчийн тоо

зээлийн хэмжээ /сая төгрөг/

 

     39

           286,749,277

     14

    64,975,371

     13

    139,773,633

   42

    232,528,586

   49

    319,541,907

 

 

Шүүхийн шатанд яваа

 

Үүнээс шүүхийн шатанд яваа

Шүүхийн шийдвэр гарсан

Эргэн төлөгдөх боломжгүй болсон /Нас барсан, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон г.м/

 

 

Зээлдэгчийн тоо

зээлийн хэмжээ

Зээлдэгчийн тоо

зээлийн хэмжээ

зээлийн тоо

зээлийн хэмжээ

 

 1

    15,554,676

16

    107,049,335

  5

    16,673,221

 


Шүүхийн шийдвэр гарсан 107 сая 43 мянга 335 төгрөг, муу зээл 319 сая 541 мянга 906 төгрөг, эргэлзээтэй 232 сая 528 мянга 526 төгрөг, хэвийн бус 139 сая 773 мянга 663 төгрөг, хэвийн 286 сая 749 мянга 277 төгрөг байна. Үүнээс чанаргүй, муу зээлдэгчдийн тоо болон тухайн зээлийн хэмжээ ихэээхэн өндөр байгаа нь харагдаж байна.   

2011 онд нийт зээлийн 32,5 хувийг, 2012 онд 46.1 хувийг 2013 онд 21,38 хувийг, 2014 онд 51.7 хувийг, 2015 онд 42.99 хувийг, 2016 онд 28.4 хувийг, 2017 онд 41 хувийг, 2018 онд 11,77 хувийг тус тус зориулалтын бусаар зарцуулжээ. 2011-2018 оны дундаж үзүүлэлтээр 34.48 хувь 803 сая 700 мянган төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна.

Оноор нь харуулбал:

-2011 онд 287 сая 600 мянган төгрөг, 2012 онд 79 сая 200 мянган төгрөг, 2013 онд 678 сая 780 мянган төгрөг, 2014 онд 257 сая 500 мянган төгрөг, 2015 онд 529 сая 343 мянган төгрөг, 2016 онд 230 сая 880 мянган төгрөг, 2017 онд 222 сая 500 мянган төгрөг, 2018 онд 169 сая 900 мянган төгрөг, нийтдээ 2 тэрбум 455 сая 703 мянган төгрөгийн зээл олгосон Хяналтын зардалд 20 сая 448 мянга 426 төгрөг, сургалтын зардалд 1 сая 400 мянган төгрөгийг зарцуулсан байна.

2011 онд улсын төсвөөс 265 сая төгрөгийн зээл олгож, эргэн төлөлт 22 сая 174 мянга 512 төгрөг,

2012 онд 95 сая 866 мянга 666 төгрөг төлөгдөхөөс 84 сая 904 мянга 546 төгрөг төлөгдөж, 10 сая 962 мянга 120 төгрөг төлөгдөөгүй байна.

2013 онд улсын төсвөөс сангийн эргэлтийн хөрөнгө болгож 503 сая төгрөгийг олгосон.

2014 онд 355 сая 497 мянга 199 төгрөг төлөгдөхөөс 304 сая 256 мянга 211 төгрөг төлөгдөж зөрүү 51 сая 240 мянга 988 төгрөг төлөгдөөгүй байна.

2015 онд 344 сая 957 мянга 199 төгрөгөөс 299 сая 423 мянга 272 төгрөг төлөгдөж,  45 сая 533 мянга 927 төгрөг төлөгдөөгүй байна.

2016 онд 489 сая 518 мянгө 81 төгрөг төлөгдөхөөс 261 сая 221 мянга 590 төгрөг төлөгдөж, 228 сая 296 мянга 491 төгрөг төлөгдөөгүй байна.

2017 онд 353 сая 710 мянга 512 төгрөг төлөгдөхөөр төлөвлөснөөс 229 сая 806 мянга 214 төгрөг төлөгдөж, 123 сая 904 мянга 294 төгрөг төлөгдөөгүй байна.

2018 онд 341 сая 706 мянга 537 төгрөг төлөгдөхөөс 164 сая 259 мянга 239 төгрөг төлөгдсөн, 177 сая 447 мянга 298 төгрөг төлөгдөөгүй байна.

2019 онд 321 сая 601 мянга 99 төгрөг эргэн төлөлтөөс орж ирэхээр төлөвлөсөн байна.

Сум хөгжүүлэх сангаас санхүүжүүлсэн төслүүдийн үр дүнгийн талаар

Д/д

Төслийн чиглэл

ААНБ, иргэний тоо

 Зориулалтаар 

Зориулалтын бус ашигласан

 Нийт дүн 

 

Тоо

 Мөнгөн дүн /сая төг/ 

 /сая төг/

1

Авто засвар

11

85,000,000

3

40,500,000

125,500,000

2

Гутал үйлдвэрлэх

14

89,875,000

2

32,000,000

121,875,000

3

Аялал жуулчлал

2

300,000

 

 

300,000

4

Барилгын материал үйлдвэрлэх

3

62,000,000

 

 

62,000,000

5

Банш бууз үйлдвэрлэл

2

                        -  

2

12,000,000

12,000,000

6

Бизнес мэдээллийн төв

2

10,000,000

1

5,000,000

15,000,000

7

Блок

4

69,000,000

1

30,000,000

99,000,000

8

Гурил үйлдвэрлэх

4

8,000,000

2

20,000,000

28,000,000

9

Газар тариалан

56

188,400,000

9

87,500,000

275,900,000

10

 Шахмал түлш үйлдвэрлэх

4

40,000,000

1

5,000,000

45,000,000

11

Хуванцар хог хаягдал боловсруулах

1

                        -  

1

25,000,000

25,000,000

12

Хавтан үйлдвэрлэх

3

45,000,000

1

10,000,000

55,000,000

13

Гэрэл зургийн үйлчилгээ

2

                        -  

2

         5,800,000

           5,800,000

14

Модон эдлэл

18

         53,000,000

6

       74,000,000

       127,000,000

15

Ахуй үйлчилгээ

1

 

 

 

         10,000,000

16

Ариутгал халдваргүйтэл

1

  

1

15,000,000

15,000,000

17

Баримт хэвлэх, сургалт явуулах

1

10,000,000

 

 

10,000,000

18

Махны боловсруулах, борц

 

      23,000,000

 

       40,000,000

         63,000,000

19

Гахай аж ахуй

2

20,000,000

1

12,500,000

32,500,000

20

Мах, сүүний чиглэлийн үхэр үржүүлэг

6

               37,000,000

2

             33,000,000

               70,000,000

21

Эмийн сан

1

30,000,000

 

 

30,000,000

22

Эсгий урлал

3

13,500,000

 

 

13,500,000

23

Хүүхдийн цэцэрлэг байгуулах, тохижуулах

3

               20,000,000

1

             38,000,000

               58,000,000

24

Хоол үйлдвэрлэл

2

               17,500,000

 

 

               17,500,000

25

Бусад

55

 

31

           318,400,000

         1,138,828,000

 

Нийт

201

         1,652,003,000

67

           803,700,000

         2,455,703,000


Шахмал түлш үйлдвэрлэхээр 2011 онд иргэн Ж.Одсүрэн 5 сая төгрөг, 2013 онд Ц.Лхагважаргал 5 сая төгрөг, 2013 онд иргэн С.Түмэннасан 15 сая төгрөг, 2015 онд Номин шилтгээн констракшн ХХК 20 сая төгрөгийг тус бүр авчээ. Үүнээс өнөөдрийн байдлаар “Номин шилтгээн констракш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрээс бусад нь ажиллахгүй байна.

Модон эдлэл үйлдвэрлэх зорилгоор 2011-2018 онд нийт 16 иргэн аж ахуйн нэгж байгууллагад 48 сая төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 35 сая төгрөг буюу 9 хувийг зориулалтын бусаар ашигласан. 6 сая төгрөгийн зээл авсан нэг зээлдэгч нас барсан, үлдсэн 7 сая төгрөгийг зориулалтын дагуу ашигласан байна.

2011-2018 онд 40 аж ахуйн нэгж байгууллага болон иргэнд хүнсний ногоо тариалах, боловсруулах, хадгалах, савлан эцсийн бүтээгдэхүүн болгохоор 119,5 сая төгрөгийг олгожээ. Үүнээс 29 сая төгрөг буюу 24,26 хувийг зориулалтын бусаар ашигласан. 10 сая төгрөгийн зээл авсан нэг зээлдэгч нас барсан.Үлдсэн 80,5 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан байна.

Үсчин, гоо сайхны чиглэлээр 22,6 сая төгрөгийн төслийн зээлийг 4 иргэн, аж ахуйн нэгжид олгосон бөгөөд бүгдийг зориулалтын дагуу ашигласан байна.

Тахианы аж ахуй эрхлэх чиглэлээр 35,5 сая төгрөгийн зээлийг иргэн Б.Сумъяабазарт 3,5 сая төгрөг, иргэн Г.Саруулд 32 сая төгрөг олгосноос иргэн Г.Саруул 32 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ.

Оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр 29 аж ахуйн нэгж байгууллага иргэнд 163,745 сая төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 44 сая төгрөгийг буюу 26,87 хувийг зориулалтын бусаар ашигласан байна.

Пено газо блок үйлдвэрлэхээр “Ногоон алтай” ХХК 40 сая төгрөг, иргэн Б.Алтантуяа 30 сая төгрөгийг авсан байна. Ногоон алтай ХХК зориулалтын дагуу зарцуулсан бол иргэн Б.Алтантуяа зориулалтын бусаар зарцуулсан байна.

Автозасварын чиглэлээр 11 иргэн ААНБ-д 125,5 сая төгрөгийн зээл олгосноос 85 сая төгрөг буюу 67,72 хувь нь зориулалтын бусаар зарцуулагджээ.

Гутал үйлдвэрлэх чиглэлээр 14 иргэн, ААНБ-д 121,875,000 зээл олгосноос 32 сая төгрөг буюу 26,2 хувь нь зориулалтын бусаар

Аялал жуулчлалын чиглэлээр 30 сая төгрөг олгосноос 10 сая төгрөг буюу 33,3 хувийг зориулалтын бусаар зарцуулсан байна.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 6 =

Create Account



Log In Your Account