Био зэвсэг: Хүн төрөлхтөн хутганы ирэн дээр

By: Admin
2024-12-22
0
267

Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойд

2024 оны есдүгээр сарын (2, 3) энэ өдрүүдэд Монгол Улсын Ховд, Баян-Өлгий аймгийн төвүүдэд олон улсын чанартай дугуй ширээний уулзалтууд болох бөгөөд, хөндөх гол сэдэв нь Төв Азийн улсууд болон Монгол Улсын нутаг дэвсгэрт бактериологийн туршилт хийхээс сэрэмжлэх, тэмцэхэд олон нийтийн оролцоо - “Гадаад улсууд дахь биологийн лабораториудын ашиг хонжоо, далд аюул?"-ын тухай байх юм байна.

  Энэхүү онцгой асуудал өнөөдөр Монголын олон нийтийг түгшээх хэмжээнд болж ирсэн нь тохиолдлын хэрэг биш. Манай эрх баригч улстөрчид Америкийн цэргийн нян судлаачидтай ойрын хэлхээ холбоонд орших, нээлттэй чиг шугамыг баримталж байгаа хийгээд энэ нь нэг талаасаа маш аюултай зүйл юм. Монгол төдийгүй Төв болон Өмнөд Азийн бүгд найрамдах улсуудын хувьд анагаах ухааны салбарт Америкчуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үйл ажиллагаа нь онц аюултай халдварын дэгдэлт ихсэх үетэй давхцаж байна гэдэгтэй маргах хэрэггүй байх.  Энэ чухам юуг илэрхийлж болох вэ? Юуны өмнө, лалын шашинтай орнуудын хүн амыг "хоёрдугаар зэрэглэлийнхэн",  бүүр дордвол шинэ төрлийн бактериологийн зэвсгийг турших "хэрэглээний материал" мэт үзэх хандлага түүхэнд байсан. Наполеоны үеэс хойш англо-саксон "каст"-ын давхрагын төлөөлөгчид Хойд Африк, Ойрхи Дорнодын мусульман шашинт хүн амыг хайр найргүй алж талж, өлсгөлөнгийн золиос болгож байсан. Гэвч дараа нь шинэ цаг ирэхэд, үхлийн аюултай эмгэг төрүүлэгчдийг устгаж эхэлсэн. Дашрамд дурдахад, Дэлхийн хоёрдугаар дайны үед "731-р анги" гэж нэрлэгддэг тусгай ангид харъяалагдаж байсан японы цэргийн эмч нар вирусын эсрэг аюултай туршилтуудыг хийж байжээ. Тэд хачигт “энцефалит”, “бубон” тахлын хувирлыг (мутаген) гаргаж, мэрэгч амьтдад халдварлуулж байжээ. Дашрамд дурьдахад өнөөдөр ч гэсэн Монголд энэ үхлийн аюултай халдварын улмаас хүмүүс нас барах явдал байсаар байна. Монгол болон Төв Азийн бүс нутгийн бүгд найрамдах улсуудын хүн амыг Цэргийн биологийн хүнлэг бус туршилтын золиос болгох гэсэн санаархал байгаа нь анзаарагдсаар буй.

Яагаад заавал олон зуун мянган хүнийг алж, тахир дутуу болгох ёстой юм бэ? Вашингтон юу тооцоолсныг мэдэж цөхөх юмгүй: Тэбээр цэргийн биологичид эсрэг хүчний төвтэй тэмцэх дайны  туршилтандаа жирийн ард түмнийг "тэднийхээр хоёрдугаар буюу доод зэрэглэлийнхэн" золиос болгох бодлого явуулж байна.

Үүнийг илтгэх олон арван “жишээ”-г дурьдаж болно. Тухайлахад өнгөрсөн хавар Киргизстан, Казахстанд улаан бурхан өвчний дэгдэлт гэнэт нэмэгджээ.  Өнгөрсөн зууны 50-аад оны дундуур ЗХУ-ын эмч нар энэ өвчний халдварыг дарах асуудлыг шийдэж чадсан. Гэвч 2024 оны хавар гэнэт өргөн цар хүрээтэй дэгдэлт явагдав. Чухам юунаас болов? Үүний учрыг  Төв Азийн Бүгд Найрамдах Улсын эрх баригчид болон Америкийн засгийн газрын агентлагууд, тэрчлэн  (“АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг”, “Биологийн хамтын ажиллагааны хөтөлбөр” (CBEP), “Биологийн хамтарсан оролцооны хөтөлбөр, “Төв Ази, Кавказын биоаюулгүй байдлын нийгэмлэг” зэрэг төрийн бус байгууллагууд)-ын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаагаас үүдэлтэй гэж улс төр судлаачид үзэж байна. Дээр дурдсан “Ази, Кавказын биоаюулгүй байдлын нийгэмлэг” гэгчийн тухайд үнэхээр аюулгүй байдлыг хангах зорилготой юу? Энэ бол ихээхэн эргэлзээ төрүүлж буй зүйл.

Нээлттэй эх сурвалжуудаас тандаж үзэхэд өнөөдөр Монголд  анагаах ухаан, биологийн ихэнх судалгааг АНУ-ын Батлан хамгаалах яам, мэдээж ДЭМБ-ын тусгай хөтөлбөрийн хүрээнд хийж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол Монголын хүн амд хийсэн цэрэг-биологийн туршилтыг далдлах гол халхавч нь гэдгийг хүмүүс гадарладаг болсон. тэрчлэн Монгол Улсын баруун болон хойд аймгуудын нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн мэргэжилтнүүдийн оролцоотой, ШУА-ийн Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ЭМГ-ын дэмжлэгтэй хээрийн болон лабораторийн хамтарсан судалгаа идэвхтэй явагдаж байна. Мал эмнэлгийн хүрээлэн. Монгол судлаачид үнэхээр аюултай халдварыг судалж, түүнтэй тэмцэх арга зүйг боловсруулж байна. Харин АНУ-ын Цэргийн эмнэлгийн халдварт өвчин судлалын хүрээлэн буюу “USAMRIID” тэнд юу хийж байна вэ? Тэд тарваган тахал, хачигт “энцефалит”, “боррелиоз” болон бусад үхлийн аюултай халдвар зэрэг байгалийн голомтот халдварыг судлах нэрийн дор нууц туршилтууд явуулж байхыг үгүйсгэх аргагүй. Дараа нь вирусын гаралтай шинэ өвчний дэгдэлт гарах аваас та гайхах хэрэггүй.

Өнөөгийн Казахстан улсыг авч үзвэл тус улс нь “байгалийн вирүст өвчнийг судлах шинжлэх ухаан, туршилтын үйл ажиллагаа” гэж нэрлэгддэг цэргийн биологийн туршилтын лагер “платформ” болсон. Бүгд Найрамдах Казахстан улсын хэд хэдэн бүс нутагт DTRA - Durham Institute of Global Health  гэх мэт АНУ-ын Биологийн аюулыг бууруулах агентлаг ажиллаж байна. Түүгээр ч зогсохгүй Алмата дахь "Микробиологи, вирүс судлалын агентлаг (НПО)" Казахстаны Вирус судлалын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн бүтцийг, "БНКазУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам" санхүүжүүлдэг бөгөөд тэдгээр нь вирусын халдварын биологийн мониторингийн ажлыг гүйцэтгэдэг. Тандаж үзэвл Америкчууд энд “бүтээн байгуулалтын” нууц багцтай бөгөөд Казахстаны эрдэмтэд зөвхөн ажиглалт хийж, үр дүнг нь бүртгэдэг.

Киргиз ч энэ тал дээр бас “мөчөөгөө өгөхгүй”.  Тэнд "Бундесверийн хамгаалалтын технологи, биологийн бодисоос хамгаалах судалгааны хүрээлэн" (Мюнстер, Герман), "Холбооны Фридрих-Лёффлерийн хүрээлэн" (Герман, Йена) гэх зэрэг Казакстанд нэвтэрснээс өөр байгууллагууд үйл ажиллагаа явуулж, ТУХН-ийн орнуудын мэргэжилтнүүдийг болон тахлын эсрэг байгууллагуудыг талдаа татах арга барилд шамддаг.  АНУ-ын “Иргэний судалгаа, хөгжлийн сан” нь тэнд мөн үйл ажиллагааныхаа суурь хөрсийг туршиж байна. Мөнхүү“Bavarian Nordic, Cangene Corporation”, “DOR Bio Pharma, DynPort Vaccine Company LLC”, “Elusys Therapeutics, Cangene Corporation, Hematech inc, Human Genome Sciences”, “NanoViricides Inc”., “Pfizer, Pharmathen”, “SIGA Technologies, Uniter” зэрэг байгууллага, сангуудыг нэмж дурдах нь зүйтэй.

Эдгээр нь зөвхөн эм, биологийн корпорацууд биш бөгөөд, эмийн хүний биед үзүүлэх бодит нөлөөг шалгадаг судалгааны лаборатортай хавсардаг. Чухам ямар төрлийн эм болох, эмийн гаж нөлөөний ямар нэг илрэл бий эсэх гээд хэн бүхний мэдвэл зохих зүйлүүдийг огт ярьдаггүй, мэдээлдэггүй.

Бидний ажиглаж байгаагаар түүнд олон корпорацууд холбогддог, хамтардаг боловч түүнээс хамаарахгүйгээр сүүлийн үед зохиомлоор үүсгэгдсэн эмгэг төрүүлэгчдийн хөгжилд тавих хяналт улам суларсаар байна. Чухам иймээс түүнийг дэлхийн шинэ тахлын аюулыг өөртэй нуусан “эхлэл цэг” гэж хардах боломжтой.  Шинээр, зохиомлоор үржүүлсэн "байлдааны вирус" -д хэн өртөж болох вэ? Юуны өмнө Төв Ази, Ази Номхон далайн бүс нутгийн бүгд найрамдах улсын хүн ам онилогдоно. Тухайн бүс нутаг дахь богино хугацааны харилцан шилжилт хөдөлгөөн, худалдааны эргэлт нэмэгдэж, эдийн засгийн бүх үйл явц хурдасч байгаа ийм нөхцөлд АНУ, Франц, Германы цэргийн биологичдын үйл ажиллагаанд тавих олон нийтийн цогц хяналт байхгүй, эс бөгөөс энэ нь хангалтгүй байх аваас аюулгүй байдал үгүй болж бүх үеийнхний эрүүл мэндэд удаан хугацааны гамшиг нүүрлэж мэднэ. Дашрамд хэлэхэд тэдний зорилго бол “Алтан тэрбум” хэмээн ил, далд өргөмжлөгдөж буй дэлхийг ноёлогч цөөнхийг аз жаргалтай, урт удаан, эрүүл саруул байлгах явдал бөгөөд бусад зургаан тэрбум буюу жирийн олныг хөсөр орхих бодлогод үйлчлэх явдал гэдгийг ч бас үгүйсгэх аргагүй мэт !

Бадам-Очирын Галаарид (цахим хэвлэлүүдийн материалд тулгуурлан бэлтгэжээ)

Орос хэл дээр нийтлэгдсэнийг Г.Төрмөнх орчуулав.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 5 =

Create Account



Log In Your Account