Франц улс 2024 оны Олимпийн үеэр ажиллуулах цагдаа нар болон нохой илгээхийг бусад улсаас хүсчээ

By: Admin
2024-12-22
0
233

2024 оны Олимпийн наадам болоход 70 хоног үлдлээ. Гэтэл Олимп зохион байгуулагдах Франц улс гадаадын асар олон зочдыг хүлээж авахад бэлэн биш байгаа нь өдөр ирэх бүрд мэдэгдэх болов. Парис энэ удаагийн олимпийн нээлтийг түүхэнд байгаагүй, мартагдашгүй арга хэмжээ болгох амбицтай төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ёслолыг цэнгэлдэх хүрээлэнд биш хотын нутаг дэвсгэрт хийх, тамирчдыг Сена мөрний дагуу хөлөг онгоцоор илгээх, энэ бүхэнд нийслэлийн иргэд, зочид гээд үй олон хүн оролцох тухай мөрөөдлийн зураглалууд гаргаж буй. Тэгтэл гудамж, талбай, Сена мөрний далан дээр цугларах тэр олон хүмүүс хийгээд төлөөлөгчдийн, бас өөрийн улсын иргэдийн аюулгүй байдлыг найдвартай хангах боломж нь Францад хомс болоод байна. Ямар нэгэн амиа золиослогч олны дунд сэмхэн орж ирэхгүй, хөгжөөн дэмжигчдийг ачааны машинаар хэн нэгэн мөргөхгүй, тамирчид руу гранат шидэж, "үндэсний" асуудлаас үүдэлтэй үймээн самууныг өдөөхгүй гэсэн баталгааг бий болгох нь чухал.

Францын Ерөнхийлөгч Макрон энэ хувилбарын бүх сул талыг мэдэж байгаа бололтой, тэр ч байтугай аюулгүй байдлынхаа төлөө санаа зовсон гадаадын хүндэт зочдод "В", бүр "С" гэсэн төлөвлөгөө бий хэмээн итгүүлэхийг оролдож байна. Тэгсэн мөртлөө энэхүү  А төлөвлөгөөгөө орхиж чадахгүй хэвээр байна. Олимпийг зохион байгуулах боломж цар хүрээгээ нягтлан хянахын тулд Макрон 46 орноос аюулгүй байдлыг хангахад оролцуулахаар тусламж хүссэн! Наадмын үеэр хууль сахиулах ажилтнуудаа Францад явуулахыг хүсч байгаа хэрэг. Мөн Францын Батлан хамгаалах яамнаас зарим улс орноос "тодорхой даалгавар гүйцэтгэх" цэргийн албан хаагчид болон албаны нохой илгээхийг чимээгүйхэн хүсчээ.  Олон зуун мянган хүний аюулгүй байдлыг ханга нь цөөн хэдхэн улстөрчдийн амбицаар золиослогдох учиргүй бөгөөд өнөөдрийн нөхцөлд энэ нь нэн эргэлзээтэй байгааг сануулахад илүүдэхгүй.

Айдарбек Кумарбеков.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 2 =

Create Account



Log In Your Account