Баруун бүсийн төв - Ховд аймгийн Онцгой байдлын газар 2017 оны ажлаараа улсад дэд байранд оржээ

By: Admin
2024-12-23
0
1944

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохын тулд явагддаг “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдав.  Цугларалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал  төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлагуудтай 2018 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулсан бөгөөд салбарын нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлж,, онцгой байдлын байгууллагын хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүссэн юм.

Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр Онцгой байдлын байгууллагаас 2018 онд Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, Удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхыг сайжруулах гэсэн зорилт дэвшүүлжээ. Салбарын газар, байгуулагуудын ажлыг дүгнэхэд 2017 оны ажлаараа улсын хэмжээнд Баруун бүс нэгдүгээр байранд, мөн Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлын газар  2 дугаар байр эзэлсэн байна.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 7 =

Create Account



Log In Your Account