18 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 179 боллоо

By: Admin
2024-12-22
0
2015

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 28-нд дөрвөн лабораторид нийт 369 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 351 хүний шинжилгээнд коронавирус илэрсэнгүй.

Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 хүнийг галт тэргээр авчран, сорьцыг яаралтай цуглуулж шинжлэхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар авсан хүмүүс 19-52 настай, 11 нь оюутан. Нийт батлагдсан тохиолдол 179 боллоо. Үүнээс эдгэрсэн хүн 43 байгаа. Одоо эмчлэгдэж байгаа 136 хүний биеийн байдлыг үнэлбэл, 121 нь хөнгөн, 15 нь хүндэвтэр байна.

Халдвар авсан хүмүүсийн дунд 8-15 насны таван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэв.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 2 =

Create Account



Log In Your Account