Ё.Жаргалсайхан: "Засгийн газраас 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгож байгаа"

By: Admin
2024-12-22
0
1913

Засгийн газрын ахлах референт Ё.Жаргалсайхан уг зөвлөгөөн дээр хийсэн мэдээлэлдээ:
“Засгийн газар юуны өмнө эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулах замаар эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учирч байгаа өрийн дарамтыг бууруулахын төлөө ажиллаж байна” гээд.
2018 оны эцсээр улсын эдийн засаг дахь орлого зарлагын тэнцэл 11,9 тэрбумын ашигтай гарсан нь өмнөх 4-5 жилд байгаагүй дэвшил болсон. Мөн 2018 онд төсвийн тодотгол хийгээгүй нь санхүүгийн үйл ажиллагаа хуулийн дагуу, горимондоо орох боломжтой болж байгаагийн илрэл. Гэхдээ хөрөнгө оруулалтын тухайд төлөвлөгдсөн зарим санхүүжилт буцаагдсан зүйл бий. Эдийн засгийн бодит өсөлт 7.1 хувьтай байгаа гэж Сангийн яамнаас мэдэгдсэн.
2019 онд улсын төсвийн орлого 11.1 их наяд, зарлага 11.6 их наяд төгрөг байхаар баталсан. 2019, 2020 онд өмнө авч байсан зээл бондуудын үндсэн төлбөрөөс өнжихөөр болсон нь ихээхэн боломж олгож байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 5 зорилт, 463 арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан бол түүний 116 арга хэмжээ нь Ховд аймагт хамааралтай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тухайд Ховд аймагт 17 заалт хамаарахаар байгаа.
Энэ 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэлээд хэсгийг орон нутагт нь эрх шилжүүлэх замаар хэрэгжүүлнэ. Ховд аймгийн хувьд 20.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймгийн мэдэлд шилжүүлнэ. Үүний ач холбогдол нь гэвэл орон нутгийнхаа гүйцэтгэгчээр уг төсөл арга хэмжээг гүйцэтгүүлэх, орлого, ашгийг нь аймагтаа шингээх, татварын орлого нэмэгдэх боломж нэмэгдэнэ гэсэн үг.
Гэхдээ ажил жаахан удаашралтай, өнөөгийн байдлаар хоёр сар гарах гэж байхад орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт, арга хэмжээний жагсаалтыг дөнгөж гаргах шатандаа явж байна. Баруун аймгуудын хот байгуулалт, дэд бүтэц хоцрогдонгуй байгаа. Гэр хорооллын дэд бүтцийг бий болгох магистрал шугамуудыг барьж байгуулахад санаачилгатай ажиллах хэрэгтэй.
Засгийн газрын өргөтгөсөн семинар зөвлөгөөнөөр яригдсан нэг чухал асуудал бол Төрийн албаны шинэ хуулийг дагалдаж гарсан журам дүрмүүдийг танилцуулсан. Аймгуудын төрийн албаны ажлын түвшин чадавхийг үнэлэх ажлыг Засгийн газраас 2018 оныхоо эцсээр зохион байгуулсан. Үүний үр дүнг үнэлж Засгийн газраас тэмдэглэл гаргасан. Хууль, дүрэм, журмуудыг судалж хэрэгжүүлэх талаар санаачлагатай ажиллах шаардлагатай болж байна.
Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгохоор шийдвэрлэж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргасан. Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа 30 хоног байсан бол одоо 15 хоногт шийддэг болгож байгаа, мөн тендерийн бичиг баримт боловсруулахтай холбоотой хураамжийн хэмжээг багасгасан.
Аливаа шийдвэр гаргалтанд ил тод байдал, иргэний оролцоог хангахтай холбоотой 18 арга хэмжээ төлөвлөгдсөн. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд нэлээд анхаарна, Төрийн албан хаагчийн үр дүнг үнэлэх ажлыг ерөнхийдөө хэлбэрдсэн маягаар явдаг байсан бол илүү боловсронгуй болгоно.
Миний нүдээр харахад Ховд хот утаатай, тоос широондоо дарагдсан, эрүүл ахуйн орчин муу байна. Энэ талаар дорвитой арга хэмжээ авч өөрчлөлт гаргах хэрэгтэй. Засгийн газраас газар хөдлөлтөнд тэсвэргүй, чанар муутай барилгуудын судалгаа хийлгэж, жагсаалт гаргасан, үүнд улсын хэмжээгээр 500 гаруй барилга байгаа. Эхний ээлжинд буулгаж, шинээр барихаар шийдвэрлэсэн нь гэвэл дандаа төрийн өмчийн барилгууд байгаа. Орон сууцны барилгыг харин хойш нь тавьсан шийдэж чадаагүй байгаа гэсэн чухал мэдээллүүдийг өгөв.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 4 =

Create Account



Log In Your Account