Дэлхий дахинд тархсан шинэ коронавирусийн халдвараас  урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэд олон нийт та бүхэнд хүргэж байна 

By: Admin
2024-12-22
0
1723

Үүнд:

- Та ямар нэгэн эд зүйлд хүрсэн л бол гараа сайтар савандаж угаах, мөн гар ариутгагчийг тогтмол хэрэглэж хэвшээрэй.  

- Ханиах, найтаах үедээ ам хамраа таглаж, амны алчуур хэрэглээрэй. - Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон өндгийг гүйцэд болгож идээрэй.

 - Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийгээрэй. - Мал болон гэрийн тэжээвэр амьтантай аль болох ойртохгүй байж, ялангуяа бага насны хүүхдийг хамт тоглуулахгүй байхад анхаараарай.

 - Усыг заавал буцалгаж хэрэглэх хэрэгтэйг санаарай. - Арьс, салстаа гэмтээсэн тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авахыг зөвлөе.

 - Мал, малын гаралтай түүхий эд худалдан борлуулдаг захаар бага насны хүүхдийг дагуулж явахаас татгалзаарай.

 - Хүн ихээр цугларсан олон нийтийн газраар явах тохиолдолд амны хаалтыг заавал зүүж хэвшээрэй.  

- Нус, цэрээ ил задгай хаяхгүй байж өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалах нь зүйтэй гэдгийг зөвлөж байна.   

                                                        Булган сумын Нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч Б.Эрдэнэчимэг  

                                                  Булган сумын Нэгдсэн эмнэлгийн вакциннатор сувилагч У.Эрдэнэбаяр Зөвлөмж  

2. Иргэд та бүхэнд зөвлөх нь:

- Шинэ төрлийн коронавирус болон томуу томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд аль болох дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийгээрэй.

 - Шаардлагагүй тохиолдолд хүүхэд багачуудаа хүүхдүүдээ олон нийтийн газар, зах, худалдааны төвөөр явуулахгүй байхад анхаараарай.

 - Гэр, орон сууц, ахуйн хүрээндээ ариун цэврийг сайтар сахин, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, цонх салхивчаа онгойлгон агаар оруулж байгаарай.  

- Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж хэвшээрэй.  

- Гадуур гарсан тохиолдолд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж, амны хаалт тогтмол хэрэглээрэй.  

- Орой үдшийн цагаар ресторан, баар, караоке зэрэг нийтийн үйлчилгээний газруудаар явахаас аль болох татгалзаарай. Бага боловч эдгээр зөвлөгөө танд тусыг өгнө гэдэгт итгэж байна.  

                                                             Булган сумын Нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч Б.Эрдэнэчимэг  

                                                                 Булган сумын Нэгдсэн эмнэлгийн вакциннатор сувилагч У.Эрдэнэбаяр

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 3 =

Create Account



Log In Your Account