"Дархан меат фүүдс" компанид мал мах нийлүүлэх боломжтой

By: Admin
2024-12-23
0
1725

Есдүгээр сарын 09-ны малчдын зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт малчин хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, малчдын хоршооллын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэмжих, Мах экспортлох боломжийг нэмэгдүүлэх асуудлыг чухалчилж байсан бөгөөд “Дархан меат фүүдс” ХХКомпанитай хамтран ажиллах, мал зарж борлуулах боломж байгааг малчдад зөвлөсөн юм.  

“Дархан меат фүүдс” ХХКомпаний  төлөөлөгч Х.Баярхүү уг зөвлөгөөн дээр мэдээлэл хийхдээ “тус компани нь хонины махны экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэхээр судалгааны түвшинд  ажиллаж байгааг дурьдаад, мал, махаа тус компанид нийлүүлэх малчин бусад тодорхой тооны малчидтай нэгдэж, дундаасаа төлөөллөө сонгоод, сонгогдсон төлөөлөл нь нийлүүлэх малыг үйлдвэрт хүргэж өгөх замаар ажиллах боломж байгааг сануулсан.

Мөн малчид компанитай  харилцан тохиролцсоны  үндсэн дээр өөрсдийн шаардлагатай байгаа малын тэжээл, техник хэрэгсэл зэргийг бараа солилцооны журмаар тохирч авах, нөхөрлөл хоршоондоо хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх боломжтой гэсэн. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсэнээр олон улсын шаардлагад нийцсэн чанартай мах махан бүтээгдэхүүний экспортлох боломж бий гэж үзэж байгаа ажээ.

“Дархан меат фүүдс” ХХКомпани нь кг махыг 3200 төгрөгийн үнэтэйгээр зөвхөн үйлдвэр дээрээ амьдаар нь авах ба нядалсан мал махыг авахгүй юм байна. Тус компанид мал, мах нийлүүлэх хүсэлтэй малчид байвал сумын удирдлагууд хариуцан зохицуулж, аймаг дахь компаний төлөөлөгчтэй холбогдон, нэгдсэн байдлаар зохион байгуулах нь зүйтэй гэдэгт зөвлөгөөнд оролцогсод санал нэгдсэн юм.  

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 8 =

Create Account



Log In Your Account