"Нэмэлт Орлогын Сан" төслийн сонгон шалгаруулалтанд төслийн санал ирүүлэхийг урьж байна

By: Admin
2024-12-22
0
1753

Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжих “Нэмэлт Орлогын Сан” төслийн сонгон шалгаруулалтанд төсөл ирүүлэхийг урьж байна.   

Ховд аймгийн ЗДТГ-ын дэргэд байгуулсан Сангийн Менежментийн Хороо ирүүлсэн бүх төслийн саналыг хүлээн авч, Төсөл Сонгон Шалгаруулах Тусгай Комисс хамгийн ирээдүйтэй гэсэн төслийн саналуудыг шалгаруулах бөгөөд шалгарсан төслүүдэд тус бүрд нь 25.0 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгох юм.

Энэхүү сонгон шалгаруулалтанд Ховд аймгийн Тусгай Хамгаалалттай нутаг болон орчны бүсэд оршин суудаг, бүртгэлтэй бүх хүмүүс оролцох боломжтой. Сонирхсон хүмүүс, хамт олон болон компаниуд өөрийн санаагаа нарийвчлан тусгасан албан ёсны төслөө ирүүлнэ. Нэмэлт Орлогын Сан нь төсөлд шаардагдах бүх хөрөнгө оруулалтыг бус харин нэг хэсэгт нь дэмжлэг үзүүлэх тул ашиг тус хүртэгч нь өөрийн зүгээс оруулах хувь нэмрээ тодорхой тусгасан байх хэрэгтэй (жишээ нь: шинээр авах эд хөрөнгө, үйлчилгээний гэрээ, зөвлөгөө өгөх үйлчилгээ, гэх мэт)

Тусгай хамгаалалттай газар нутгуудын оршин суугчид, тэдгээртэй холбоотой санаачлагыг хэрэгжүүлэх хүмүүс, хамт олон, байгууллагад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь уг төслийн гол зорилго юм.

Төслийн ажилтнуудтай ойрын холбоотой хүмүүст төсөл ирүүлэхийг зөвшөөрөхгүй.

Төслийг 2020.01.31-ний өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын 420 тоотод бичгээр болон цахим хэлбэрэээр хүлээн авна.

Ирүүлж буй төслийн саналууд нь тусгай Хамгаалалттай Газар болон орчны бүсэд байгальд ээлтэй нөөцийн ашиглалтыг бий болгох, ядуурлыг бууруулах, орлого олох үр дүнтэй ажил төлөвлөн, хэрэгжүүлэхийн сацуу, байгалийн нөөцийн хэт ашиглалтыг бууруулахыг эрмэлзсэн байх нь чухал. Түүнчилэн эмэгтэйчүүдийн манлайлал, Бичил бизнес, Тогтвортой аялал жуулчлал, Тогтвортой хөдөө аж ахуй, Хог хаягдал дахин боловсруулах  чиглэлийг онцгойлон дэмжинэ.

Сонгон шалгаруулалт дараах үе шатны дагуу явагдана.

Алхам 1 – Төсөл ирүүлэх:

Бичсэн төслөө шаардсан бүх материалын хамт бидэнд өгөхөөр бэлдэх.( Төсөл бичих загварыг аймгийн www.http://khovd.gov.mn/ веб хуудаснаас татаж авна. Эсвэл (“Нэмэлт Орлогын Сан”-гийн багаас мэдээлэл авч болно, төсөл бичих сургалт өгч болно.) Төслөө Сангийн Менежерт (“Сан удирдах баг” гэж асуух) өгөх ба эсвэл khovdALFund@gmail.com мэйлээр “Нэмэлт Орлогын Сан” гэсэн тодруулга бичиж явуулна. Танд бүртгэлийн дугаар өгнө.

Алхам 2 - Бүх төслийг сонгон шалгаруулахад бэлдэх:

Сангийн Менежментийн Хороо бүх төслийг хүлээн авч Сонгон Шалгаруулах Комисст танилцуулахаар бэлдэнэ. Сонгон Шалгаруулах Комиссын гишүүд компанийн болон хүний нэргүй зөвхөн төслийн санааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна. Сангийн Менежментийн баг бүх төслийн нэргүй хуулбарыг төсөл хүлээн авах хугацаа дууссанаас (31.01.2020) хойш 7 хоногийн дараа Сонгон Шалгаруулах багийн гишүүдэд өгнө.

Алхам 3 – Сонгон Шалгаруулах Комисс тэтгэлэг хүлээн авагчийг шалгаруулах:

Сонгон Шалгаруулах Комисс 6 гишүүнтэй байна. Энэ комиссын гишүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ховд аймгийн www.http://khovd.gov.mn/ веб хуудаснаас авч болно. Сонгон Шалгаруулах Комиссын бүх 6 гишүүн цуглаж төсөл тус бүрийг хэлэлцэнэ. Тэд хамгийн ирээдүйтэй саналуудыг сонгож ярилцлага хийх урьдчилсан жагсаалтад оруулна.

Алхам 4 -Сонгон шалгаруулах явц

Сонгон шалгаруулах комисс зарим нэг тохиолдолд ярилцлага хийх урьдчилсан жагсаалтад орсон нэр дэвшигчээс илүү мэдээлэл шаардаж магадгүй. Энэ тохиолдолд төслийн удирдлагын багаас тантай холбоо барьж танд мэдээллийг дамжуулах болно. Үүний дараа төслүүдийг эрэмбэлэн эрэмбийн дарааллаар сангаас хөрөнгө хувиарлана. Ярилцлагад орсон бүх нэр дэвшигчид санхүүжилт авахгүй байх магадлалтайг анхаарна уу.

Алхам 5 – Тэтгэлэг хүлээн авагчдад мэдэгдэх:

Тэтгэлэг авахаар сонгогдсон нэр дэвшигчдийг Сангийн Менежментийн Хорооноос урьж цаашдын үйл явцын талаар ярилцана. Дэмжлэг авсан бүх төслүүдийг Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газрын khovd.gov.mn веб хуудсанд нэр (бизнесийн) болон тэдний гаргасан санааны талаар зарим нэг мэдээллийг (тэтгэлэг хүлээн авагчтай урьдчилан тохиролцсоны дагуу) тавьж танилцуулна.

Алхам 6 - Бараа, үйлчилгээ авах:

Сан нь тэтгэлэг хүлээн авагчдад бэлэн мөнгө олгохгүй, харин бараа, үйлчилгээний өртгийг ханган нийлүүлэгчдэд шууд төлнө.

Төсөл ирүүлэгчдийн бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтууд:

Загвар маягтын дагуу бэлдсэн төслийн санал /маягтыг аймгийн www.http://khovd.gov.mn/ веб хуудаснаас татаж авах боломжтой/

Оршин суудаг газрын бүртгэлийн хуулбар

Өөрийн үйл ажиллагаанд ашигладаг хөрөнгийн нотлох баримтын хуулбар

Хэрэв та сонирхож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал бидэнтэй 95045658; 95045157 утсаар, эсвэл khovdALFund@gmail.com имэйл хаягаар холбогдоно уу. Мөн аймгийн www.http://khovd.gov.mn/ веб хуудас руу орж, дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Бүтээлч байж, бидэнд саналаа илгээнэ үү !


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 3 =

Create Account



Log In Your Account