Бүргэд дүүлэх өндрөөс

By: Admin
2024-12-22
0
1085

Хил дамнасан хамтын ажиллагаа

ОХУ-ын АБНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын холбооны нэгдүгээр орлогч дарга Андрей Архиповоор ахлуулсан тус танхимын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Олон улсын аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах тухай өмнө нь байгуулсан гэрээний хүрээнд Монгол Улсын Баян-Өлгий аймагт ажиллаж, мөнхүү Монголын тур операторуудын холбооны урилгаар энэ жил 20 жилийн ой нь тохиож буй уламжлалт “Бүргэдийн баяр”-т оролцов. Бүргэдийн баяр энэ удаад аймгийн төвөөс 40 км-ийн зайд орших Толбо-Нур нуурт зохион байгуулагдсан. Тэнд  Итали, Их Британи, АНУ-ын жуулчид, мөн Оросын чамин ан агнуурыг сонирхогчид хүрэлцэн очжээ.

“Бүргэдээр ан агнуулах” тэмцээн хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд нийт 45 оролцогч оролцов. Бүргэдийн баярын хөтөлбөрийн хүрээнд бүргэдийн ан агнуур төдийгүй, морьтонгууд эмээл дээр удаан тогтох чадвараараа өрсөлдөн, хүч чадал, авхаалж самбаагаа сорьдог “тулам булаалдах” тэмцээн ч бас явагдсан юм. Мөн хурдан морины уралдаан, Монгол хадран загас барих тэмцээнүүд зохиогдов. Эдгээр нь бас л хөтөлбөрийн дагуу уламжлалт зүйлүүд юм байна.

B

Баярын арга хэмжээ өндөрлөсний дараа Баян-Өлгий аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Арман, Тамгын газрын дарга Т.Мухамед, тус аймгийн ХАҮТ-ийн дарга Т.Мурат нартай ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн уулзсан юм.  Монгол улсын Өлгий, ОХУ-ын АБНУ-ын Горно-Алтай хотын удирдлагуудын хоорондын харилцааг бэхжүүлэх хэлэлцээнд Горно-Алтай хотын зөвлөлийн тавдугаар хурлын депутатаар сонгогдсон, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Мэдээллийн хорооны дарга Алексей Ивашкин оролцов. Мөн “ Ази, Номхон далайн болон Төв Азийн орнуудад Дорнын эдийн засгийн форумын үзүүлэх үр өгөөж”, “Украины нутаг дэвсгэрт явуулж буй цэргийн тусгай ажиллагаа хийгээд сүүлийн үед олон улсад явагдаж буй геополитикийн өөрчлөлт” гэсэн сэдвүүдээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болов.

Түүнээс гадна Горно-Алтайск-Өлгий чиглэлийн шууд автобусны зорчигчдын урсгалд хяналт тавих ажлыг эхлүүлэх, захын бүсийг цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор курай бургасны суулгацыг аймагт нийлүүлэх, үйлдвэрлэсэн төрөл бүрийн бальзам болон бусад бэлдмэлүүдийг худалдаалах зэрэг асуудлаар хоёр талын төлөөлөгчид тодорхой тохиролцоонд хүрсэн юм. Айлчиллын хүрээн дэх бас нэгэн онцлох үйл явдал гэвэл  ОХУ-ын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс ОХУ-тай хамтран ажилладаг гадаадын сэтгүүлчдийн дунд зарласан уралдаанд дэд байр эзэлж, 2022 оны шилдэг бүтээлийн шагнал хүртсэн Монгол Улсын Ховд аймгийн “Ховдын толь” сонины ерөнхий редактор Гонгоржавын Төрмөнхөд олгох гэрчилгээ, шагналыг Алтайн Бүгд Найрамдах улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дарга Алексей Ивашкин гардуулан өгсөн юм.

Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ

“Ховдын толь” сонины редакцид орчуулав.  

T

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 8 =

Create Account



Log In Your Account