Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, манайхны хэлж заншсанаар мартын 8-ны баярын өдөр буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын энэ өдрөөр Мөнххайрхан сумын “Хатан Сэнхэр” ТББ-аас, сумын ЗДТГ-тай хамтран “Ээжийн энтэй аав” хэмээх өвөрмөц нэгэн арга хэмжээг санаачлан зохион байгуулжээ. Хорвоогийн хатууг сөхрөлгүй туулж, үр хүүхдүүдээ ганцаараа өсгөн хүмүүжүүлж, амьдралын хугараагүй ноён нуруу болсон Алаг багийн өндөр настан Г.Балжинням, Б.Крилов, Ш.Төмөрхуяг, Ц.Даваа, Борт багийн өндөр настан О.Чойжилсүрэн, Сэнхэр багийн өндөр настан Н.Рагчаа, Ц.Хүдэртогтох, Ж.Жанчив, Хаг багийн өндөр настан Н.Батбаяр нарын есөн аавыг “Ээжийн энтэй аав”-аар шалгаруулж хүндэтгэл үзүүлсэн байна.